Бээжин, Бэйдайхө хотын аялал

2019/07/11 - 2019/07/15

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Бээжин Бэйдайхө

Ерөнхий мэдээлэл

Бээжин хот нь БНХАУлсын нийслэл бөгөөд ойролцоогоор 20 сая гаруй хүн аж төрдөг, Хятадын түүхийн нэгээхэн том төлөөлөгч хотын нэг юм.  Голлох аялал жуулчлалын газрууд нь Хориотой хот буюу Хааны Ордон, цуутай Тиэн Ан Мэн – ийн талбай, 8850 –аад км урт үргэлжлэх Цагаан Хэрэм, Дэлхийн Парк болон тухайн үед байгуулагдаж байсан Сүм, Дуганууд багтана. Цаг агаарын хувьд тогтуун, Улаанбаатар хотынхтой нилээн ойролцоо байдаг. Өвлийн улиралд дунджаар -15 градус, зундаа +30 градус хүртэл халдаг. Цаг агаарын таатай уур амьсгалтай бүсэд оршдог. Хятадын валют нь Юань /CNY/,  1 CNY = 390 төгрөг орчим. Метроны хувьд хэдэн буудал явахаасаа шалтгаалаад билетний үнэ янз бүр байдаг. Хамгийн хямд нь 2 юанаас эхэлдэг бөгөөд Бээжинд метро хамгийн хямдхан байдаг гэж ярилцдаг байна. Бэйдайхө дүүрэг нь Хятад улсын Бохайн тэнгисийн эрэг дээр Хэбэй мужийн Чинхуандао дүүргийн алдартай эргийн амралтын газар юм. 
 

Онцлох

 

  • Тиэн Ан Мэн – ийн талбай,
  • Цагаан Хэрэм, Дэлхийн Парк,
  • Усан шоо,
  • Шувууны үүр,
  • Элсэн арлын музей
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Бээжин  

Энэ өдөр Чингис Хаан олон улсын  нисэх онгоцны буудал дээр цугларч Бээжин хотыг зорино. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр бууна. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч Бээжин хотын аяллаа эхлүүлнэ. Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан Шувууны үүр болон усан спортын төрлүүд зохион байгуулагдаж байсан Усан Шоо цэнгэлдэхийн дэргэд очиж дурсгалын зураг татуулна. Мөн Хятадын түүхийн нэгээхэн гэрч болсон Тиэн Ан Мэн талбайд ирж дурсгалын зураг татуулах боломжтой. Дараа нь Цагаан Хэрэмээр аялна. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Бээжин – Бэйдайхө

Өглөөний цайгаа буудалдаа зооглоно. Ингээд Бэйдайхө хот руу хөлгийн жолоо зална. Автобусаар ойролцоогоор 5 цаг явна. Ингээд Бэйдайхөд ирээд өдрийн хоолондоо орно. Дараа нь Далайн паркаар зугаална. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Бэйдайхө

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа далайн эрэг хүргүүлэн хоёр давхар Усан онгоцонд сууж далайгаар аялна. Өдрийн хоолны дараа Алтан Элсэн арлын музейн цогцолбороор зочилно. Энд та тасалбарт багтсан зүйлсээр тоглож наадах боломжтой бөгөөд мөн өөрийн зардлаар аялагчдад зориулсан төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдаж, алжаал ядаргаагаа тайлан, амарч цэнгэх боломжтой. /моторт завь унах, пэнтбол тоглох, бартаат замын машин унах гэх мэт/. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Бэйдайхө – Бээжин

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь чөлөөт цаг. Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бээжин хотын зүг хөдөлнө. Ойролцоогоор 5 цагийн ирнэ. Ингээд оройн хоолонд орсны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 5
Бээжин – Улаанбаатар    

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт цуглан Бээжин хотын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу буцна. Ойролцоогоор 2 цагийн дараа Улаанбаатарт газардсанаар бидний энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь