Эрээн, Бээжин хотын аялал

2019/07/16 - 2019/07/22

Хугацаа

7 шөнө, 6 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Эрээн Бээжин

Ерөнхий мэдээлэл

Бээжин хот нь БНХАУлсын нийслэл бөгөөд ойролцоогоор 20 сая гаруй хүн аж төрдөг, Хятадын түүхийн нэгээхэн том төлөөлөгч хотын нэг юм.  Голлох аялал жуулчлалын газрууд нь Хориотой хот буюу Хааны Ордон, цуутай Тиэн Ан Мэн – ийн талбай, 8850 –аад км урт үргэлжлэх Цагаан Хэрэм, Дэлхийн Парк болон тухайн үед байгуулагдаж байсан Сүм, Дуганууд багтана.
Цаг агаарын хувьд тогтуун, Улаанбаатар хотынхтой нилээн ойролцоо байдаг. Өвлийн улиралд дунджаар -15 градус, зундаа +30 градус хүртэл халдаг. Цаг агаарын таатай уур амьсгалтай бүсэд оршдог. Хятадын валют нь Юань /CNY/,  1 CNY = 390 төгрөг орчим. Метроны хувьд хэдэн буудал явахаасаа шалтгаалаад билетний үнэ янз бүр байдаг. Хамгийн хямд нь 2 юанаас эхэлдэг бөгөөд Бээжинд метро хамгийн хямдхан байдаг гэж ярилцдаг байна. Голлох худалдааны төв нь Ван Фу Жин /王府井/, Шиү Шуй /秀水街/, Бай Рун зах /百润批发商店/, Яа Бао Лү зах /雅宝路/.
 

Онцлох

  • Тиэн Ан Мэн – ийн талбай
  • 8850 –аад км урт үргэлжлэх Цагаан Хэрэм
  • Амьтны ертөнц
  • Далайн Аквариум
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Замын Үүд  

Энэ өдөр 16 цагт Улаанбаатар галт тэрэгний буудалд цугларч, Замын-Үүдийн вагонд сууна. Энэ шөнөдөө галт тэргэндээ хононо. 
 

Буудал

Галт тэрэг

Зоог

Өдөр 2
Замын Үүд –Эрээн – Бээжин

Өглөө Замын-Үүдэд буун жуулчны автобусаар Эрээн хот руу хил гарна. Ойролцоогоор 2 цагийн дараа Эрээн хотод буугаад үргэлжлүүлэн автобусаар Бээжин хот руу Хятадын орон нутгийн автобусаар зорчино. Ойролцоогоор 12 цаг явна.  Орой нь Бээжинд ирж буудалдаа байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 3
Бээжин  

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр Тиэн Ан Мэний талбай, Цагаан хэрэм зэргийг үзэж сонирхоно.. Дэлхийн 7 их гайхамшгийн нэг гэгдэж байгаа цагаан хэрэм бол дэлхийд байгуулсан цаг хугацаа нь хамгийн урт, хятадын нутаг дэвсгэр дээр 7000 гаруй километр урт vргэлжилдэг хэрэм юм. Дараа нь "Шувууны үүр", “Усан шоо”стадионыг гаднаас үзэж сонирхоно.  Орой нь буудалдаа байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 4
Бээжин

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Бээжин хотын Далайн аквариумаар зугаална. Далайн аквариум нь орчин үеийн загвар хийцтэй, дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан олон мянган загастай бөгөөд хүүхэд бүрийн үзэх дуртай дельфины тоглолт болдог. Дараа нь Амьтны хүрээлэнгээр аялна. Амьтны  хүрээлэн нь 1906 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 500 төрөл 5000 гаруй амьтан буюу үзмэртэй. Дараа нь жуулчдын цугладаг ВанФүЖин худалдааны гудамжаар зочилно. Энэ гудамж нь Юань гүрэн Алтан улсыг эзлэн, Хубилай хаан нийслэлээ Бээжинд төвхнүүлснээс хойш төрийн албанд зүтгэдэг байсан Вангууд энд өөрсдийн ордон, өргөөгөө барьж байгуулан Бээжинд мэдэхгүй хүнгүй болсон гэдэг. Мөн энэ гудамжны баруун талд нэгэн алдартай амтат худаг байсан учир Вангийн ордны худаг гэсэн нэртэй болсон гэлцдэг. Одоо энэ газар нь Хятадад төдийгүй Дэлхийд алдартай худалдааны гудамж болсон юм. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 5
Бээжин -Эрээн

Өглөө буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Эрээн хот руу орон нутгийн нийтийн унтлагын автобусаар буцна. Энэ өдөр автобусандаа хононо. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 6
Эрээн - Замын Үүд – Улаанбаатар  

Өглөө Эрээн хотод ирнэ. Өдөр 12 цаг хүртэл чөлөөт цаг. Тогтсон цагт цуглан хил гарах унаандаа суун Замын-Үүд өртөөг зорино. Ингээд Замын-Үүдэд ирээд чөлөөт цаг. Тогтосн цагт орон нутгийн галт тэргэндээ суун Улаанбаатар хотыг зорино. Энэ шөнө галт тэргэндээ хононо. Маргааш өглөө нь Улаанбаатар хотод ирснээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.  
 

Буудал

Буудал

Зоог


Санал болгох аялал

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь