1,450,000 ₮ / 3ш, 6ө
Бээжин хот нь БНХАУлсын нийслэл бөгөөд ойролцоогоор 20 сая гаруй хүн аж төрдөг, Хятадын түүхийн нэгээхэн том төлөөлөгч хотын нэг юм. Голлох аялал жуулчлалын газрууд нь Хориотой хот буюу Хааны Ордон, цуутай Тиэн Ан Мэн – ийн талбай, 8850 –аад км урт үргэлжлэх Цагаан Хэрэм, Дэлхийн Парк болон тухайн үед байгуулагдаж байсан Сүм, Дуганууд багтана.
Цаг агаарын хувьд тогтуун, Улаанбаатар хотынхтой нилээн ойролцоо байдаг. Өвлийн улиралд дунджаар -15 градус, зундаа +30 градус хүртэл халдаг. Цаг агаарын таатай уур амьсгалтай бүсэд оршдог. Хятадын валют нь Юань /CNY/, 1 CNY = 390 төгрөг орчим. Метроны хувьд хэдэн буудал явахаасаа шалтгаалаад билетний үнэ янз бүр байдаг. Хамгийн хямд нь 2 юанаас эхэлдэг бөгөөд Бээжинд метро хамгийн хямдхан байдаг гэж ярилцдаг байна. Голлох худалдааны төв нь Ван Фу Жин /王府井/, Шиү Шуй /秀水街/, Бай Рун зах /百润批发商店/, Яа Бао Лү зах /雅宝路/.