Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Бээжин, Жан Жиа Жэ /нислэгтэй, галт тэрэгтэй/

2020/10/17 - 2020/10/22

Хугацаа

6 шөнө, 5 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Бээжин Жан Жиа Жэ

Ерөнхий мэдээлэл

Хятад улсын Хунан мужийн ЖанЖиаЖэ хот нь уул ус, байгалийн үзэмжээрээ Хятадад төдийгүй дэлхийд гайхагдсан хотын нэгд зүй ёсоор ордог. Анх 1992 онд Дэлхий Өвд бүртгэгдсэн байдаг бөгөөд Хятадын  4А зэрэглэлийн байгалийн тусгай хамгаалалттай цогцолбор газар юм. Энд дотоодын мянга мянган жуулчин ирж аялдахаас гадна гадаад аялагчдын хөл мөн тасардаггүй юм. Холливудын алдарт найруулагч Жэймс Камероны найруулсан Аватар киноны зураг авалт хийгдэж байсан онцгой бүс нутаг руу аялагчдын цуваа үргэлжилсээр л ... Хятадын заавал очих ёстой газруудын нэгд маргаангүй багтдаг уг газар руу та ч бас аялаад үзээрэй.
 

Онцлох

 

  • Шилэн гүүр,
  • Аватарын зураг авалт хийгдсэн газар,
  • Тэнгэрийн хаалга,
  • Шар лууны агуй,
  • Алтан ташуур 
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Бээжин – Жанжиажэ  

Энэ өдөр Улаанбаатар хотоос Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч Бээжин хотын галт тэрэгний буудал хүргэж өгнө. Энэ өдөр галт тэргэндээ хононо. Ойролцоогоор 12 цаг явсны дараа буюу маргааш өдөр нь Жанжиажэ-д ирнэ.  

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Жанжиажэ

Энэ өдрийн 12 цагийн үед Жанжиажэ хотод ирнэ. Энэ үед орон нутгийн хөтөч, унаа угтан авч аяллаа эхлүүлнэ. ЖанЖиаЖэ Хадан хавцал руу явж хадан хавцалыг холбосон Дэлхийн хамгийн урт шилэн гүүрээр зугаална. Уг шилэн гүүрний урт нь 430 метр, өргөн нь 6 метр, нэг зэрэг 800 хүн гишгэж болдог гүүр юм. Уг шилэн гүүрний бүх хийц нь шилээр хийгдсэнээрээ онцлог аж. Мөн энэ бүс нутагт хамаарагддаг түүх дурсгалын газар, байгалийн хосгүй тогтоцыг үзэж сонирхоно. Оройн хоолны дараа худалдааны гудамж хүргүүлнэ. Энд та өөрийн сонирхсон бараа бүтээгдэхүүний худалдан авах боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн амарна.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдрийн хоол

Өдөр 3
ЖанЖиаЖэ  

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. ЖанЖиаЖэ-ийн Ой шугуйн цэцэрлэгээр зугаална. Ирээд дэлхийн гурван том хурдан цахилгаан шатны нэг болох Цагаан луу нэртэй цахилгаан шатаар гарч ЯнЖиаЖэ байгалийн цогцолбор газар хүрнэ. Энд та Аватар киноны зураг авалт хийгдэж байсан өндөр хад чулуу, ой хээр, байгалийн хосгүй үзэмжит тогтоцыг үзэж сонирхох юм. Өдрийн хоолны дараа Тэнгэрийн Уулны аялал хийнэ. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдрийн хоол

Өдөр 4
ЖанЖиаЖэ – Бээжин

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр ЖанЖиаЖэ алдарт Тэнгэрийн хаалга руу хүргүүлэн Тэнгэрийн хаалгаар орж ариусан, байгалийн үзэмжийг тольдоно. Мөн Шилэн хавцлаар явж, өөрийн айдсыг даван туулах сонирхолтой аялал хийнэ. Өдрийн хоолны дараа Онцгой бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилсны дараа галт тэрэгний буудал хүргүүлэн Бээжин хот руу буцна. Энэ шөнө галт тэргэндээ хононо. Мөн адил ойролцоогоор 12 цаг явсны дараа ирнэ.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Бээжин

Энэ өдөр өдрийн 15 цагийн үед Бээжин хотод ирнэ. Хөтөч, унаа буудалд хүргэж өгч үйлчилнэ. Буудалдаа ирээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. Орой нь буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өдөр 6
Бээжин - Улаанбаатар    

 Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь чөлөөт цаг. Орой нь тогтсон цагт цуглаж унаагаар Бээжин хотын нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.         

    

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь