Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Бээжин, Гүйлин, Жанжиажэ аялал

2019/07/13 - 2019/07/19

Хугацаа

7 шөнө, 6 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Бээжин Гүйлин Жан Жиа Жэ

Ерөнхий мэдээлэл

 Гүйлин хот нь Хятадын аялал жуулчлалын гол хотуудын нэгт зүй ёсоор ордог билээ. Гүйлинд гадны түр оршин суугчдыг багтаагаад нийт 5 сая гаран хүн аж төрдгөөс жилд 1 сая гаруй гадна, дотны жуулчид ирж аялж, амардаг байна. Гүйлин хот нь Уул ус, Ургамал, Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт хотын нэг бөгөөд энд ирсэн жуулчид Байгаль Эхийн гоо үзэсгэлэн, хүн байгаль хоёрын хүйн холбоог мэдэрч, алжаал ядаргаагаа тайлж, амарч тайвширдаг байна. Цаг агаарын таатай бүсэд хамрагддаг. Өвөлдөө дунджаар +10 градус хүрдэг бол зундаа дунджаар +35 - +38 градусын хооронд халдаг байна. Жилийн 3 сараас 11 сарын хооронд аялахад нэн тохиромжтой. 
Хятад улсын Хунан мужийн ЖанЖиаЖэ хот нь уул ус, байгалийн үзэмжээрээ Хятадад төдийгүй дэлхийд гайхагдсан хотын нэгд зүй ёсоор ордог. Анх 1992 онд Дэлхий Өвд бүртгэгдсэн байдаг бөгөөд Хятадын  4А зэрэглэлийн байгалийн тусгай хамгаалалттай цогцолбор газар юм. Энд дотоодын мянга мянган жуулчин ирж аялдахаас гадна гадаад аялагчдын хөл мөн тасардаггүй юм. Холливудын алдарт найруулагч Жэймс Камероны найруулсан Аватар киноны зураг авалт хийгдэж байсан онцгой бүс нутаг руу аялагчдын цуваа үргэлжилсээр л ... Хятадын заавал очих ёстой газруудын нэгд маргаангүй багтдаг уг газар руу та ч бас аялаад үзээрэй.
 

Онцлох

  • Зааны Хошуун уул,
  • Ли Мөрөн,
  • Яншоу худалдааны гудамж,
  • Тэнгэрийн хаалга,
  • Шилэн гүүр

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Бээжин - Гүйлин

Энэ өдөр Улаанбаатар хотоос Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардана. Үргэлжлүүлэн Бээжин хотын нисэх онгоцны буудлаас Хятадын үзэсгэлэнт газруудын тэргүүн байранд жагсдаг алдарт Гүйлин хот руу хөлгийн жолоо зална. Ойролцоогоор 3 цагийн дараа Гүйлин хотод газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч Гүйлиний эртний түүхтэй Суваргаар зугаална. Дараа нь 1300 жилийн түүхтэй Эртний өмнөдийн хаалгыг очиж үзэж сонирхоно. Үргэлжлүүлэн оройн хоолондоо орно. Дараа нь буудалд хүргэж үйлчилнэ. Буудалдаа ирээд байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Гүйлин – Яншоу  

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа жуулчны автобусандаа суун Ли мөрөнд хүрч, тэндээсээ усан онгоцонд сууж Гүйлиний алдарт Ли мөрнөөр зугаалан Яншуо хот руу хөлгийн жолоо зална. Та замдаа Ли мөрний эрэг дээрх сүрлэг уулсыг үзэнгээ өдрийн хоолоо иднэ. Ойролцоогоор 4 цагийн дараа Яншоу хотод ирнэ. Ингээд нутгийн Уугуул иргэдийн тосгоноор зочилно. Уг тосгон нь 500 гаруй жилийн түүхтэй 500-аад бага ястан амьдардаг байсан өвөрмөц түүхтэй газар юм. Оройн хоолны дараа Яншоу хотын аялал жуулчлалын гол үзвэр болох Лю Сан Жэ-ийн сэтгэлийн дуудлага хэмээх нууран дээрх гайхамшигт тоглолтыг үзэж сонирхоно. Дараа нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Яншуо – Гүйлин – ЖанЖиаЖэ

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Гүйлин хот руу явна. Эхлээд Хулсан салаар Ю Лун голоор бяцхан аялал хийнэ. Дараа нь өдрийн хоолондоо орно. Үргэлжлүүлэн Хятадын газар нутгийн соёлын өв хөрөнгө болсон, хоёр мянга гаруй жилийн турш бичгийн хүмүүс, уран бүтээлчдийн онгодыг хөглөсөн Зааны Хошуун Уул руу аялна. Энэхүү уул нь далайн түвшнээс 200 метр өндөрт орших, 108 метр урт, 100 метр өргөн, 1.3 га талбай бүхий, 360 сая жилийн өмнө далайн ёроолоос үүссэн чулуулгаас тогтсон өвөрмөц хэлбэртэй уул юм. Эдүгээ энэ уул Гүйлин хотын бэлэг тэмдэг болж алдаршжээ. Оройн хоолны дараа галт тэрэгний буудал хүргүүлэн Гүйлин хотоос ЖанЖиаЖэ хот руу явна. Нэг цаг явсны дараа вагоноо солин дахин уг хот руу шууд явдаг галт тэргэнд сууна. Энэ шөнөдөө галт тэргэндээ хононо. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
ЖанЖиаЖэ

Өглөө ойролцоогоор 8 цагт ирнэ. Энэ үед хөтөч, унаа угтан авч буудал хүргэнэ. Буудалдаа ачаагаа тавиад, өглөөний цайнд орно. Дараа нь ЖанЖиаЖэ-ийн Ой шугуйн цэцэрлэгээр зугаална. Ирээд номер нэг цахилгаан шатаар 1мин 58сек хугацаанд уул өөд хүрч ЯнЖиаЖэ байгалийн цогцолбор газар хүрнэ. Энд та Аватар киноны зураг авалт хийгдэж байсан өндөр хад чулуу, ой хээр, байгалийн хосгүй үзэмжит тогтоцыг үзэж сонирхох юм. Өдрийн хоолны тухайн цогцолборт газрын дотоодын галт тэргээг зугаалж, онгон байгалийн үзэмжтэй танилцана. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
ЖанЖиаЖэ – Бээжин 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд хотын 4 А зэрэглэлийн бүс нутаг болох ЖанЖиаЖэ Хадан хавцал руу явж хадан хавцалыг холбосон Дэлхийн хамгийн урт шилэн гүүрээр зугаална. Уг шилэн гүүрний урт нь 430 метр, урт нь 6 метр, нэг зэрэг 800 хүн гишгэж болдог гүүр юм. Уг шилэн гүүрний бүх хийц нь шилээр хийгдсэнээрээ онцлог аж. Мөн энэ бүс нутагт хамаарагддаг түүх дурсгалын газар, байгалийн хосгүй тогтоцыг үзэж сонирхоно. Дараа нь нутгийн онцгой бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Орой нь нисэх онгоцны буудал хүргүүлж Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа ирнэ. Ирээд буудалдаа байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Бээжин

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Ингээд Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан Шувууны үүр болон усан спортын төрлүүд зохион байгуулагдаж байсан Усан Шоо цэнгэлдэхийн дэргэд очиж дурсгалын зураг татуулна. Мөн Хятадын түүхийн нэгээхэн гэрч болсон Тиэн Ан Мэн талбайд ирж дурсгалын зураг татуулах боломжтой. Дараа нь Амьтны хүрээлэнгээр зугаална. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.  
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Бээжин  Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь чөлөөт цаг. Орой нь тогтсон цагт цуглаж унаагаар Бээжин хотын нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.                                                                                   
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com