Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Бээжин – Жан Жиа Жэ /хоёр талдаа нислэгтэй/

2019/08/09 - 2019/08/13

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Бээжин Жан Жиа Жэ

Ерөнхий мэдээлэл

Хятад улсын Хунан мужийн ЖанЖиаЖэ хот нь уул ус, байгалийн үзэмжээрээ Хятадад төдийгүй дэлхийд гайхагдсан хотын нэгд зүй ёсоор ордог. Анх 1992 онд Дэлхий Өвд бүртгэгдсэн байдаг бөгөөд Хятадын  4А зэрэглэлийн байгалийн тусгай хамгаалалттай цогцолбор газар юм. Энд дотоодын мянга мянган жуулчин ирж аялдахаас гадна гадаад аялагчдын хөл мөн тасардаггүй юм. Холливудын алдарт найруулагч Жэймс Камероны найруулсан Аватар киноны зураг авалт хийгдэж байсан онцгой бүс нутаг руу аялагчдын цуваа үргэлжилсээр л ... Хятадын заавал очих ёстой газруудын нэгд маргаангүй багтдаг уг газар руу та ч бас аялаад үзээрэй.

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар-Бээжин      

Энэ өдөр Улаанбаатар хотоос Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. Буудалдаа ирээд байрлан амарна.

Буудал

Онгоц

Зоог

Өдөр 2
 Бээжин-Жанжиажэ

Өглөөний цайгаа зочид буудалдаа иднэ. Дараа нь унаагаар нисэх онгоцны буудал хүргүүлэн Жанжиажэ хот руу ниснэ. Ойролцоогоор 3 цагийн дараа ирнэ. Энэ үед хөтөч, унаа таныг угтаж аван хотын аяллаа эхлүүлнэ. Эхлээд ЖанЖиаЖэ Хадан хавцал руу явж хадан хавцалыг холбосон Дэлхийн хамгийн урт шилэн гүүрээр зугаална. Уг шилэн гүүрний урт нь 430 метр, өргөн нь 6 метр, нэг зэрэг 800 хүн гишгэж болдог гүүр юм. Уг шилэн гүүрний бүх хийц нь шилээр хийгдсэнээрээ онцлог аж. Мөн энэ бүс нутагт хамаарагддаг түүх дурсгалын газар, байгалийн хосгүй тогтоцыг үзэж сонирхоно. Оройн хоолны дараа худалдааны гудамж хүргүүлнэ. Энд та өөрийн сонирхсон бараа бүтээгдэхүүний худалдан авах боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
ЖанЖиаЖэ

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. ЖанЖиаЖэ-ийн Ой шугуйн цэцэрлэгээр зугаална. Ирээд дэлхийн гурван том хурдан цахилгаан шатны нэг болох Цагаан луу нэртэй цахилгаан шатаар гарч ЯнЖиаЖэ байгалийн цогцолбор газар хүрнэ. Энд та Аватар киноны зураг авалт хийгдэж байсан өндөр хад чулуу, ой хээр, байгалийн хосгүй үзэмжит тогтоцыг үзэж сонирхох юм. Өдрийн хоолны дараа Тэнгэрийн Уулны аялал хийнэ. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
 ЖанЖиаЖэ -Бээжин

 Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр ЖанЖиаЖэ алдарт Тэнгэрийн хаалга руу хүргүүлэн Тэнгэрийн хаалгаар орж ариусан, байгалийн үзэмжийг тольдоно. Мөн Шилэн хавцлаар явж, өөрийн айдсыг даван туулах сонирхолтой аялал хийнэ. Өдрийн хоолны дараа Онцгой бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилсны дараа нисэх онгоцны буудал хүргүүлэн Бээжин хот руу буцна. Бээжинд буухад унаа тосч аван зочид буудал хүргүүлэн байрлан амарна.  

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 5
Бээжин -Улаанбаатар        

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь чөлөөт цаг. Орой нь тогтсон цагт цуглаж унаагаар Бээжин хотын нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.                 

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Бусад

Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь