Бээжин хотын аялал 6 өдөр, 5 шөнө

2019/07/08 - 2019/07/13

Хугацаа

6 шөнө, 5 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Бээжин

Ерөнхий мэдээлэл

Бээжин хот нь БНХАУлсын нийслэл бөгөөд ойролцоогоор 20 сая гаруй хүн аж төрдөг, Хятадын түүхийн нэгээхэн том төлөөлөгч хотын нэг юм.  Голлох аялал жуулчлалын газрууд нь Хориотой хот буюу Хааны Ордон, цуутай Тиэн Ан Мэн – ийн талбай, 8850 –аад км урт үргэлжлэх Цагаан Хэрэм, Дэлхийн Парк болон тухайн үед байгуулагдаж байсан Сүм, Дуганууд багтана.
Цаг агаарын хувьд тогтуун, Улаанбаатар хотынхтой нилээн ойролцоо байдаг. Өвлийн улиралд дунджаар -15 градус, зундаа +30 градус хүртэл халдаг. Цаг агаарын таатай уур амьсгалтай бүсэд оршдог. Хятадын валют нь Юань /CNY/,  1 CNY = 390 төгрөг орчим. Метроны хувьд хэдэн буудал явахаасаа шалтгаалаад билетний үнэ янз бүр байдаг. Хамгийн хямд нь 2 юанаас эхэлдэг бөгөөд Бээжинд метро хамгийн хямдхан байдаг гэж ярилцдаг байна. Голлох худалдааны төв нь Ван Фу Жин /王府井/, Шиү Шуй /秀水街/, Бай Рун зах /百润批发商店/, Яа Бао Лү зах /雅宝路/.
 

Онцлох

 

  • Тиэн Ан Мэн – ийн талбай,
  • 8850 –аад км урт үргэлжлэх Цагаан Хэрэм,
  • Дэлхийн Парк,
  • Амьтны ертөнц,
  • Далайн Аквариум
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Бээжин

Энэ өдөр Чингис Хаан олон улсын  нисэх онгоцны буудал дээр цугларч Бээжин хотыг зорино. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр бууж Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан Шувууны үүр болон усан спортын төрлүүд зохион байгуулагдаж байсан Усан Шоо цэнгэлдэхийн дэргэд очиж дурсгалын зураг татуулна. Дараа нь Хятадын түүхийн нэгээхэн гэрч болсон Тиэн Ан Мэн талбайг үзэж сонирхоно. Орой нь буудалдаа байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Бээжин

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Сансараас хүртэл цайран харагддаг Дэлхийн долоон гайхамшигийн нэгт зүй ёсоор ордог, 2000 -аад жилийн түүхтэй, 1 сая гаруй хүний хөлс, цусаар босч байсан Хятадын алдарт Цагаан Хэрэмээр аялна. Үргэлжлүүлэн Далайн Аквариумаар зугаална. Энд та далайн төрөл бүрийн амьтадтай танилцаж, дурсгалын зураг авахуулах боломжтой. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 3
Бээжин    

Өглөөний цайгаа буудалдаа зооглоно. Ингээд Бээжин хотын Амьтны Хүрээлэнгээр зугаалж энэ өдрийн аяллаа эхлүүлнэ. Бээжингийн Амьтны Хүрээлэн нь 1906 онд байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй, одоогоор 490 гаруй зүйлийн 5000 гаруй толгой ан амьтантай жил бүр 6 сая хүнд үйлчилдэг Хятаддаа төдийгүй Дэлхийд алдартай зоо парк юм. Энд та Монгол улсад байдаггүй амьтны төрөл болох бар, арслан, сармагчин төдийгүй Дэлхийд ховордоод байгаа Панда баавгайн зүйлтэй таницаж, дэргэд нь зургаа авахуулж, хүсвэл амьтдыг хооллож ч болно. Дараа нь Лааны тосон байшингаар зугаална. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.  
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 4
Бээжин  

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглосны дараа Дэлхийн Паркаар зугаална. Энэхүү Дэлхийн Парк нь 50 гаруй улс орны түүх, соёл, байгалийн 109 гайхамшигийг жижигрүүлсэн хэлбэрээр урлан бүтээж, таван тивийн газар зүйн байрлалаар эрэмбэ дараатай байрлуулж, тэнгис далайг нь ч дөрвөн далайн байршлын дагуу байрлуулсан, 46.7 га талбайтай, Ази дахь жижигрүүлж байгуулсан хамгийн том амралт үзвэрийн цогцолбор юм. Дэлхийн паркийг 1993 оны 10 сарын 25 -ын өдөр албан ёсоор нээж ашиглалтанд оруулсан байна. Энд та Парисын Ностр Дам, Египетийн Пирамид, Энэтхэгийн Таж Махал зэрэг Дэлхийн гайхамшигт цогцолборуудыг үзэж сонирхох болно. Дараа нь жуулчдын цугладаг ВанФүЖин худалдааны гудамжаар зочилно. Энэ гудамж нь Юань гүрэн Алтан улсыг эзлэн, Хубилай хаан нийслэлээ Бээжинд төвхнүүлснээс хойш төрийн албанд зүтгэдэг байсан Вангууд энд өөрсдийн ордон, өргөөгөө барьж байгуулан Бээжинд мэдэхгүй хүнгүй болсон гэдэг. Мөн энэ гудамжны баруун талд нэгэн алдартай амтат худаг байсан учир Вангийн ордны худаг гэсэн нэртэй болсон гэлцдэг. Одоо энэ газар нь Хятадад төдийгүй Дэлхийд алдартай худалдааны гудамж болсон юм. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Бээжин

Энэ өдөр чөлөөт өдөр. Та энэ өдөр өөрийн хүслээр гадуур гарч худалдан авалт хийх юм уу хотоор зугаалах боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй болно/ Орой нь буудалдаа байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 6
Бээжин – Улаанбаатар 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглосны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт цуглаж буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь унаагаар Бээжин хотын нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь