Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Бээжин, Хайнан хотын аялал

2019/06/13 - 2019/06/18

Хугацаа

6 шөнө, 5 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Бээжин Хайнан

Ерөнхий мэдээлэл

Хайнан нь Хятадын хамгийн өмнөд хэсэгт байрлах ба цэнгэг далай, амтат жимсээрээ алдартай газар юм. Энд ойролцоогоор 8 сая гаруй хүн амьдардаг. Аялал жуулчлалын гол бүсүүдэд НаньШан уул буюу Бодьсадва Бурханы хөшөө босгосон цэцэрлэгт хүрээлэн, Өмнөд Аралын Сармагчингийн Вант улс, Ли болон Мяо үндэстний тосгон болон Сувд, Болорын үйлдвэрүүр ордог байна. Жилийн турш халуун бүсийн уур амьсгал зонхилдог. Хамгийн хүйтэндээ +15градус хүрдэг байна. Хятадын валют нь Юань /CNY/,  1 CNY = 390 төгрөг орчим. Худалдааны төвүүд нь БүШинЖэ /步行街/, Шиа ри Бай хуо /夏日百货/, Хайрун Жөнжү /海润珍珠/, Дижиа Шуйжин /帝佳水晶/ гэх зэрэг орно.
 

Онцлох

 

  • Сармагчингийн арал,
  • Гоо үзэсгэлэнгийн титэм,
  • Болор Сувдны дэлгүүр
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар  Бээжин  Саняа      

Энэ өдөр Улаанбаатараас Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардана. Үргэлжлүүлэн Саняа хот руу ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч зочид буудалд хүргэж үйлчилнэ. Ирээд буудалдаа байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Саняа  

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Хайнаны алдарт цэвэр Сувд болон Болорын үйлдвэрээр зочилно. Энд та төрөл бүрийн сувд, шүрийг хэрхэн үйлдвэрлэдэг талаар танилцахаас гадна хүсвэл өөрийн сонирхсон болор, сувдан чимэглэлийг худалдан авах боломжтой. Үргэлжлүүлэн Дэлхийн Миссийн олон удаагийн тэмцээн зохион байгуулагдаж байсан Гоо Үзэсгэлэнгийн Титэм хэмээх ордоныг гаднаас нь сонирхон, дурсгалын зураг авахуулна. Орой нь буудалдаа байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 3
Саняа

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт цуглан Саняа хотын Сармагчингийн Вант улс руу явна. Жуулчны автобусаар ойролцоогоор цаг гаран явсны дараа арал дээр ирнэ. Дараа нь далай дээгүүр cable car –аар аялан Нанван Сармагчингийн арал дээр очиж сармагчингийн Вант улстай танилцан тэдний урлагийн тоглолтыг үзэх боломжтой. Уг аралд ойролцоогоор 2000 сармагчин амьдардаг бөгөөд эдүгээ жуулчдын очих дуртай газрын нэг хэдийнээ болж чаджээ. Хөгжилтэй бяцхан сармагчингуудын тоглолтыг үзэж сонирхсоны дараа буцаад хотын зүг хөдөлнө. Замдаа Хайнан мужийн экологийн цэвэр бүтээгдэхүүн болох Далайн амьтны бүтээгдэхүүний үйлдвэрээр зочилно. Орой нь зочид буудалдаа байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Саняа    

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийн, далайн эрэг дээр амран наранд биеэ шаран алжаал тайлж амрах боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчилэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Саняа -  Бээжин  

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Тогтсон цагт цуглан Саняа хотын нисэх онгоцны буудлаас Бээжин хот руу ниснэ. Ойролцооогоор 4 цагийн дараа Бээжин хотод газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. Замдаа Бээжингийн Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан Шувууны үүр болон усан спортын төрлүүд зохиогдож байсан Усан Шоо цэнгэлдэхийн дэргэд очиж дурсгалын зураг татуулна. Буудалдаа ирээд байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 6
Бээжин - Улаанбаатар

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар Бээжин хотын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь