Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Бангкок, Паттаяа шууд нислэгтэй аялал

2019/11/12 - 2019/11/16

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Тайланд

Чиглэл

Бангкок Паттаяа

Ерөнхий мэдээлэл

Тайландын Вант Улс Зүүн Өмнөд Азийн төв хэсэгт дөрвөн улстай хиллэн, далайд гарцтай 513 мянган км² газрыг эзлэн оршдог ба нийслэл нь Бангкок хот, бүрэн эрхт хэмжээт хаант засагтай вант улс юм. Энэ орныг 1939 он хүртэл олон улсад Сиам гэдэг нэрээр нь таньдаг байв. Тай бол Энэтхэг-Хятадын хойгт, өрнө захаараа Мьянмар, дорнод Лаос, Камбож, өмнөдөөр Малайз дөрөвтэй 4,863 км урт зурвасаар хиллэж, 513120 км2 газар эзлэн байдгаараа газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 49-д, хүн амын тоогоороо 20-т жагсдаг орон юм. Хүн амынх нь 80% нь тай, 10% нь хятад, 3% нь малай гаралтай. Үлдсэн 7%-ийг мон, кхмер, жижиг үндэстэн ястнууд бүрдүүлнэ. Улсын албан ёсны ярианы ба бичгийн хэл нь Тай хэл юм. Тай хэлээр ойлголцдог 67 сая гаруй хүн амтай улс юм.
Тайланд улс нь аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлсэн улс бөгөөд жил бүр тус улсыг зорин ирдэг жуулчдын тоо тасардаггүй, Аялахад хамгийн тохиромжтой улсын тоонд зүй ёсоор ордог аж. 
 

Онцлох

  • Хааны ордон,
  • Baiyoke Tower,
  • Nong Nooch garden,
  • Lady Boy show,
  • Тай массаж
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Бангкок  

Энэ өдөр Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж Бангкок хот руу ниснэ. Ойролцоогоор 6 цагийн дараа Бангкок хотын нийслэлд газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ.
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Бангкок - Паттаяа  

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь Бангкок хотын аяллаа эхлүүлнэ. Хаш Бурханы Сүм, Үе үеийн эзэн Хаадуудын амьдарч байсан Сүрлэг Ордон Музейг үзэж сонирхоно. Энэхүү алдарт цогцолбор музей нь нийт 218400 кв метр талбайг эзлэх бөгөөд Тайландын хэв маяг, шашин шүтлэгийг тэр чигт нь илэрхийлж байдаг хийц, загварын хувьд маш гоёмсог, алтаар бүрсэн ордонуудаар хүрээлэгдсэн цогцолбор юм. Өдрийн хоолоо алдарт Baiyoke Sky tower –ийн ресторанд зооглоно. Ингээд зугаа цэнгэлийн арал болох Паттаяа руу автобусаар явна. Ойролцоогоор 2 цаг гарангын дараа хүрнэ. Замдаа Тайландын Эрдэнэсийн дэлгүүр болон Арьсан эдлэлийн дэлгүүрээр зочилно. Ирээд алдарт Тай массажинд орно. Энд та хоёр цагийн турш алжаал ядаргаагаа тайлан амарна. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 3
Паттаяа  

Өглөөний цайны дараа алдарт Алтан Элс арал руу явж амарна. Энд та усанд шумбан, наранд биеэ шарж, элсэн дээр тоглон, завиар зугаалах гэх мэт өөрийн хүссэнээр амарч, алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Өдрийн хоолоо арал дээр иднэ. Ингээд буудалдаа хүргүүлэн хэсэг амарна. Дараа нь тогтсон цагт цуглан Тайландын алдартай Lady Boy шоуг үзэж сонирхоно. Энэхүү шоу нь Тайландад төдийгүй Дэлхийд алдартай шоу бөгөөд Тайландад ирсэн жуулчин заавал очиж үздэг аж. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Паттаяа

Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. Орой нь зочид буудалдаа байрлан амарна. / чөлөөт өдөр тул хөтөч, унаа, хоолоор үйлчлэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 5
Бангкок - Улаанбаатар  

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкок хот руу буцна. Замдаа Дунба цэцэрлэгээр зугаална. Энд та Тайландын үндэсний тоглолт болон эгдүүтэй хөөрхөн зааны тугалын тоглолтыг үзэж сонирхох болно. Ингээд тогтсон цагт нисэх онгоцны буудалдаа хүргүүлэн Бангкокоос-УБ хот руу ниснэ. Ойролцоогооор 6 цагийн дараа газардана.  Ингээд энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
 

Буудал

Буудал

Зоог

Бусад

  • Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
     

Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь