Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Бээжин, Тиэнжин хотын аялал

2019/08/16 - 2019/08/20

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Бээжин Тиэнжин

Ерөнхий мэдээлэл

Бээжин хот нь БНХАУлсын нийслэл бөгөөд ойролцоогоор 20 сая гаруй хүн аж төрдөг, Хятадын түүхийн нэгээхэн том төлөөлөгч хотын нэг юм.  Голлох аялал жуулчлалын газрууд нь Хориотой хот буюу Хааны Ордон, цуутай Тиэн Ан Мэн – ийн талбай, 8850 –аад км урт үргэлжлэх Цагаан Хэрэм, Дэлхийн Парк болон тухайн үед байгуулагдаж байсан Сүм, Дуганууд багтана.
Цаг агаарын хувьд тогтуун, Улаанбаатар хотынхтой нилээн ойролцоо байдаг. Өвлийн улиралд дунджаар -15 градус, зундаа +30 градус хүртэл халдаг. Цаг агаарын таатай уур амьсгалтай бүсэд оршдог. Хятадын валют нь Юань /CNY/,  1 CNY = 390 төгрөг орчим. Метроны хувьд хэдэн буудал явахаасаа шалтгаалаад билетний үнэ янз бүр байдаг. Хамгийн хямд нь 2 юанаас эхэлдэг бөгөөд Бээжинд метро хамгийн хямдхан байдаг гэж ярилцдаг байна. Голлох худалдааны төв нь Ван Фу Жин /王府井/, Шиү Шуй /秀水街/, Бай Рун зах /百润批发商店/, Яа Бао Лү зах /雅宝路/.
 

Онцлох

 

  • Тиэн Ан Мэн – ийн талбай,
  • Цагаан Хэрэм,
  • Дэлхийн Парк,
  • Жижиг Ром,
  • Тангу дүүрэг
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Бээжин

Энэ өдөр Чингис Хаан олон улсын  нисэх онгоцны буудал дээр цугларч Бээжин хотыг зорино. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр бууна. Сансараас хүртэл цайран харагддаг Дэлхийн долоон гайхамшигийн нэгт зүй ёсоор ордог,  Хятадын алдарт Цагаан Хэрэмээр аялна. өдрийн хоолны дараа,Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан Шувууны үүр болон усан спортын төрлүүд зохион байгуулагдаж байсан Усан Шоо цэнгэлдэхийн дэргэд очиж дурсгалын зураг татуулна. Дараа нь Хятадын түүхийн нэгээхэн гэрч болсон Тиэн Ан Мэн талбай орно. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Бээжин – Тиэнжин

Өглөөний хоолны дараа Бээжингээс галт тэрэгээр Тиэнжин руу хөдөлнө. Ойролцоогоор 1 цагийн дараа ирнэ. Энэ үед хөтөч таныг угтан авч Тиэнжиний үзэсгэлэнт Эртний соёлын гудамжаар аялна. Өдрийн хоолны дараа Азид цор ганц эртний төрхөөрөө үлдэж хоцорсон газар дундын тэнгисийн барилга болох “Жижиг Ром” хэмээх Итали маягийн дүүргээр зочилно. Мөн дэлхий дээрх хамгийн том гүүрэн дээрх Чөтгөрийн дугуй тоглоомын төв орж дурсгалын зурагаа татуулна. Үргэлжлүүлэн Дэлхийд томд тооцогдох хоолны гудамжаар аялна. Энд та тухайн газрын онцлогтой нарын боов шорлог гэх мэт амттан идэж сонирхоно. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 3
Тиэнжин /ТангГу/

Өглөөний хоолны дараа Хятадад эдийн засгаараа 3т ордог Бинхай шинэ дүүрэг болон Тангу дүүрэг орж танилцана. Дэлхийн хэмжээний архитекторын урласан барилга байгууламж, тоглолт үзүүлбэр, худалдаа, зоогийн газар зэрэг төвлөрсөн орчин үеийн хотоор зугаална. Дараа нь Тангу далайн эргийн паркаар зугаална. Өдрийн хоолны дараа Тиэнжин Яанхуо дэлгүүрээр худалдаа хийнэ. Оройн хоолны дараа Тиэнжин руу буцаж буудалдаа байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Тиэнжин – Бээжин

Өглөөний цайны дараа галт тэрэгээр Бээжин буцна. Бээжин ороод дэлхийн паркаар зугаална. Энэхүү Дэлхийн Парк нь 50 гаруй улс орны түүх, соёл, байгалийн 109 гайхамшигийг жижигрүүлсэн хэлбэрээр урлан бүтээж, таван тивийн газар зүйн байрлалаар эрэмбэ дараатай байрлуулж, тэнгис далайг нь ч дөрвөн далайн байршлын дагуу байрлуулсан, 46.7 га талбайтай, Ази дахь жижигрүүлж байгуулсан хамгийн том амралт үзвэрийн цогцолбор юм. Дэлхийн паркийг 1993 оны 10 сарын 25 -ын өдөр албан ёсоор нээж ашиглалтанд оруулсан байна. Энд та Парисын Ностр Дам, Египетийн Пирамид, Энэтхэгийн Таж Махал зэрэг Дэлхийн гайхамшигт цогцолборуудыг үзэж сонирхох болно. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 5
Бээжин – Улаанбаатар    

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглосны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт цуглаж буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь унаагаар Бээжин хотын нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com