Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Сэбү аялал

2020/11/20 - 2020/11/24

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Филиппин

Чиглэл

Сэбү

Ерөнхий мэдээлэл

Mabuhay! Филиппин улс нь Номхон далай дахь Филиппиний олтригт орших зүүн өмнөд Азийн орон  бөгөөд 90 гаруй сая хүн амтай нийслэл нь Манила хот. Энэ улс нийтдээ 7107 арлаас бүрдэх бөгөөд Сэбү арал нь Филиппиний төв хэсэг болох Визаяад байрладаг. Сэбү бол  цаг агаарын тааламжтай уур амьсгалтай, байгалийн үзэсгэлэнт далайн эрэг, тансаг зэрэглэлийн амралтын газрууд болон Испанийн колони улс байсан түүхэн хөгжлийн нөлөөгөөр шашин соёлын олон сонирхолтой үзмэртэй юм. Мөн дэлхийн жуулчдыг татдаг аялал жуулчлалын гол газруудын нэг бөгөөд наран шарлагын амралтын газарт далайн гүнд шумбах, завиар явах, снорклинг хийх гэх мэт амарч зугаалахдаа хөгжилдөх олон аялалуудыг санал болгодог. Мөн аварга загас харах боломжтой Ослоб арал, Кавасан хүрхрээ, шоколадан уул гэх мэт сонирхол татах газар руу аялж болно. Хоолны хувьд үндэсний хоол гэхээс илүүтэй зүүн өмнөд Азийн орнуудтай адил далайн гаралтай хоол, ногоо, цагаан будаа, жимс жимсгэнэ иддэг ба Европ, Америк, дорнын хоол элбэг байдаг. Бэлэг дурсгал худалдан авалт нь хямд үнээр тансаг зэрэглэлийн худалдааг санал болгодог газар гэдгээрээ Азидаа алдартай билээ.

Онцлох

Лапү лапүгийн дурсгалын хөшөө

Оройн зоог урлагын тоглолттой

Санто Нино сүм болон алдарт аялагч, далайчин Магелланы загалмай үзэх

Снорклинг хийх

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар- Инчён - Сэбү

Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр өглөө --:-- цагт цуглан Филиппинийн арал руу Солонгосоор дамжин шууд ниснэ. Онгоц --:-- цагт Улаанбаатараас хөөрч --:-- цагт Инчён нисэх онгоцны буудал дээр бууж дараа нь Мактан-Сэбүгийн онгоцонд сууна. --:-- цагт Сэбүгийн ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. Ингээд хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа нутгийн хөтөч, унаа таныг угтан авч зочид буудалд хүргэж өгнө.  

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Сэбү

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа нутгийн англи хэлтэй хөтөчтэй уулзан Ослоб арал руу явж аварга халим загас харна. Хүсвэл та снорклинг хийж болно. Өдрийн хоолоо арал дээр идсэний дараа байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Кавасан хүрхрээ үзнэ. Орой зочид буудалдаа ирж амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 3
Мактан

Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр далайн эрэгт наран шарлагын газарт тухлах, мөн зочид буудлын усан паркт тоглох гэх мэт чөлөөтэй амрах боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаа, хоолоор үйлчлэхгүй/.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Мактан

Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр далайн эрэгт наран шарлагын газарт тухлах, мөн зочид буудлын усан паркт тоглох гэх мэт чөлөөтэй амрах боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаа, хоолоор үйлчлэхгүй/.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Сэбү – Инчён - Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. --:-- цагийн үед буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Мактан – Сэбү ОУ-ын нисэх онгоцны буудал руу явна. Онгоц --:-- цагт нисч Солонгос улсын Инчён нисэх онгоцны буудал дээр онгоцоо солиод Улаанбаатарт --:-- цагт газардана. Ингээд энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Бусад

  • Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

16-аас дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. 10-аас доош хүнтэй аялалд орон нутгийн Англи хэлтэй хөтөчтэйгээр, хүний тооноос хамааран үнэ өөрчлөгдөх боломжтой.


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь