Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Дубай шууд нислэгтэй аялал

2019/12/14 - 2019/12/19

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

АНЭУ

Чиглэл

Дубай

Ерөнхий мэдээлэл

Дубай хотод олон үндэстэн ястан амьдардаг бөгөөд тэдний хооронд үндэстэн ястнуудын зөрчил бараг байдаггүй. Ойролцоогоор 200 мянга гаран хүн амтай. Дубай 1970 оны эхэн үед далайн нэг жижиг боомт хот байсан бол сүүлийн 20-30 жилийн дотор асар их хурдацтай хөгжсөн. Жумурайх Бийч хиймэл арал дээр дарвуулт хөлгийг дууриалгаж барьсан Бүрж Ал Араб гэдэг зочид буудлыг одоогоос 10 гаруй жилийн ашиглалтанд оруулсан ба өндөр нь 321 метрт хүрдэг анхны 7 одтой буудал юм. Энэ буудлын хамгийн онцлог нь далайн дээр 200 метрийн өндөрт задгай агаарт хийсэн ресторан юм. Дубайн бас нэг гайхамшигтай барилга бол 2010 онд ашиглалтанд оруулсан Бүрж Калифа дэлхийд хамгийн өндөрт тооцогдох 828 метр өндөр, 124 давхар комплекс барилга юм.Дубайд хийж болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй, цөл дотор байгуулсан, нэг дор 1500 хүн хүлээж авах багтаамжтай Скай Дубай (Sky Dubai) цанын баазын битүү дээвэртэй хиймэл цасан уул руу лифтээр очих боломжтой. Дубайд очих тохиромжтой үе нь намар, өвөл, хаврын улирал байлаг, зундаа 40 градус хүртэл халдаг, хур тундас бага ордог юм.
 

Онцлох

 

  • Бүрж Халифа цогцолбороор,
  • Сафари аялал,
  • Дхов Усан онгоц,  
  • Феррари парк, 
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Дубай

Энэ өдөр бид өглөөний 07:00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цугларч 09:00 цагт Улаанбаатар хотоос Дубай хотын зүг хөөрнө. Ойролцоогоор 8 цаг үргэлжлэх нислэгийн дараа орон нутгийн цагаар 12:55 цагт Дубай хотын нисэх онгоцны буудалд газардана. Энэ үед биднийг орон нутгийн хөтөч болон жуулчны автобус тосон авч зочид буудалд хүргэнэ. Замдаа өдрийн хоолонд орно. Дараа нь буудалдаа байрлаж хэсэг амарсны дараа оройн 19:00 цагт Дубайн голоор Арабын үндэсний Дхов усан онгоцоор зугаалж, шөнийн үзэсгэлэнг тольдон Араб үндэсний хоол зооглон эхний үдшийг сайхан өнгөрөөнө. Орой зочид буудалдаа ирэн амарна.

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Дубай

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоод Арабын Нэгдсэн Эмират улсын 2 дахь том хот болох Дубай хоттой танилцах аяллаа эхлүүлнэ. Энэхүү аяллаа бид Шэйх палас, Атлантис, дэлхийд ганц байдаг 7 одтой зочид буудал Бүрж Ал Арабын ойролцоо зураг авахаар зогсоно.  Үргэлжлүүлэн Дубайн музейгээр зочилно. Өдрийн хоолны дараа бид гайхамшигт элсэн цөлөөр жийп хөлөглөн аялаад тэндээ Араб маягийн барбекю зооглонгоо бэлхүүсний бүжиг сонирхож усан тамхи шиша татаж үзэн мартагдашгүй нэгэн оройг өнгөрүүлнэ. Орой нь зочид буудалдаа ирж амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 3
Абу Даби

Өглөөний цайны дараа Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хоттой танилцах аяллаа эхэлнэ. Замдаа бид алдарт Феррари парк дээр зогсон  дурсгалын зураг татуулна. Үргэлжлүүлэн Эмират Палас зочид буудал гадна очиж зураг авахуулан, Абу Даби хотын үзэсгэлэнт эрэгийг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Гранд сүмээр зочилно. Ингээд оройн хоолны дараа зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Дубай    

                                                                                                                      Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Чөлөөт өдөр. Энэ өдөр та Алтны зах болон Дубай хотын худалдааны төв рүү явж худалдан авалт хийх боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаа, хоолоор үйлчлэхгүй/ 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Дубай - Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоод 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд тодорхой цагт цуглан Дубайн олон улсын нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Замдаа Бүрж Халифа цогцолбороор зочилон Дубай хотыг тольдоно. Дараа нь нисэх онгоцны буудал хүргүүлэн орон нутгийн цагаар 17:00 цагт хөөрч Улаанбаатарт дараа өглөөний 04:00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд бууснаар бидний энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь