Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Бээжин, Утай Мөргөлийн аялал

2019/06/15 - 2019/06/22

Хугацаа

8 шөнө, 7 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Замын Үүд Эрээн Бээжин

Ерөнхий мэдээлэл


Утай нь эртний Хятадын шарын шашин хүчтэй дэлгэрсэн хот бөгөөд эдүгээ 3 сая гаран хүн амьдарч байгаагаас 2 сая гаруй нь хөдөө аж ахуй эрхэлдэг аж. Бээжин хот нь БНХАУлсын нийслэл бөгөөд ойролцоогоор 20 сая гаруй хүн аж төрдөг. Гол аялал жуулчлалын бүс нь уулан дээр барьсан эртний сүм, хийд байдаг ба энд хүмүүс эрүүл мэнд, хувь заяагаа даатгах гэж их ирдэг байна. Бээжин нь Хориотой хот буюу Хааны Ордон, цуутай Тиэн Ан Мэн – ийн талбай, 8850 –аад км урт үргэлжлэх Цагаан Хэрэм, Дэлхийн Паркаараа алдартай. Утай  цаг агаарын хувьд зундаа +35, өвөлдөө -32 градус хүрдэг. Уур амьсгалын хувьд манай Улаанбаатар хотын цаг агаартай нилээн ойролцоо байдаг.    
 

Онцлох

  • Пү Са Оргил 
  • Цагаан Суварга
  • Амьтны хүрээлэн
  • Усан шоо
  • Шувууны үүр
  • Ванфүжин гудамж

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Замын Үүд  

Энэ өдөр үдээс хойш 17:00 цагт галт тэрэгний буудал дээр цуглаж, 17:20 цагийн галт тэргээр Замын-Үүд хот руу хөлгийн жолоо зална. Шөнөдөө галт тэргэндээ хононо. 
 

Буудал

Галт тэрэг

Зоог

Өдөр 2
Замын-Үүд – Эрээн – Утай

Ойролцоогоор өглөөний 07:05 цагийн үед Замын-Үүд хотод ирнэ. Замын Үүд дээрээс үргэлжлүүлэн Эрээн хот хүртэлх автобусанд сууна. Өдрийн 11:00 орчимд эрээн хотод ирнэ. Эрээн хотод ирээд автобусанд сууж, Утай хот руу хөдөлнө. Ойролцоогоор 10 цаг автобусаар явж хүрнэ. Орой Утайд зочид буудалд байрлаж замын алжаалаа тайлна.
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 3
Утай

Өглөөний хөнгөн цайгаа буудалдаа иднэ. Ингээд Утайгийн шарын шашны анхны сүм болох Пү Са Оргил, Пү Са Оргилын хүрээ хэмээгдэх Түгээмэл Ивээлт Сүм, Манжушир Бурханы Сүм зэргээр зочилж амь нас, эрүүл мэндээ даатгаж мөргөнө. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 4
Утай – Бээжин

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь Утайн Түмэн Бурханы Дуганд мөргөн аяллаа эхэлнэ. Дараа нь Утайгийн тусгай урлал бүхий Цагаан Суварга, бараалхалын бага тайз нэртэй Их Суварга, Утайгийн хамгийн залуу сүм болох Пү Хуа Сүмээр зочилно. Өдрийн хоолны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Бээжин хот руу явна. Ойролцоогоор 6 цаг явна. Ингээд буудалдаа ирээд байрлан амарна.  
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Бээжин

Өглөөний цайгаа буудалдаа зооглоно. Ингээд Бээжин хотын Амьтны Хүрээлэнгээр зугаалж энэ өдрийн аяллаа эхлүүлнэ. Бээжингийн Амьтны Хүрээлэн нь 1906 онд байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй, одоогоор 490 гаруй зүйлийн 5000 гаруй толгой ан амьтантай жил бүр 6 сая хүнд үйлчилдэг Хятаддаа төдийгүй Дэлхийд алдартай зоо парк юм. Энд та Монгол улсад байдаггүй амьтны төрөл болох бар, арслан, сармагчин төдийгүй Дэлхийд ховордоод байгаа Панда баавгайн зүйлтэй таницаж, дэргэд нь зургаа авахуулж, хүсвэл амьтдыг хооллож ч болно. Дараа нь Ванфүжин худалдааны төв хүргүүлнэ. Чөлөөт цаг. Та худалдааны гудамжаар зугаалж, хүсвэл худалдан авалт хийх болохмжтой. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.  
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Бээжин 

Өглөөний цайны дараа Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан Шувууны үүр болон усан спортын төрлүүд зохион байгуулагдаж байсан Усан Шоо цэнгэлдэхийн дэргэд очиж дурсгалын зураг татуулна. Дараа нь Хятадын түүхийн нэгээхэн гэрч болсон Тиэн Ан Мэн талбайг үзэж сонирхоно. Үргэлжлүүлэн Далайн Аквариумаар зугаална. Энд та далайн төрөл бүрийн амьтадтай танилцаж, дурсгалын зураг авахуулах боломжтой. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 7
Бээжин – Эрээн

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Эрээн хот руу явна. Орой нь Эрээнд ирээд буудалдаа байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 8
Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар  

Өглөөний цайгаа буудалдаа идсэний дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Эрээнээс Замын-Үүд руу хил гарна. Замын –Үүд дээрээс 19:05 цагийн галт тэргээр Улаанбаатар руу хөдөлнө. Гал тэргэндээ 1 хоноод өглөөнийй 10:05-д Улаанбаатар хотод ирснээр энэ удаагийн аялал маань өндөрлөнө.  
 

Буудал

Буудал

Зоог


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь