Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Европын хөлөг онгоцны аялал

2019/12/02 - 2019/11/09

Хугацаа

7 шөнө, 6 өдөр

Улс

Итали

Чиглэл

Европ

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Генуя /Итали/

Энэ өдөр Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж, дамжин нислэгээр Италийн Генуя хот руу ниснэ.  Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардахад хөтөч, унаа таныг угтан авч, зочид буудалд хүргэж өгнө.

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Генуя

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны алдарт аялагч Кристофер Колумбын төрсөн хот  болох Генуя хотоор аялна. Үүнд, Гэгээн Лорензын сүм, Piazza de Ferrari усан оргилуурт талбай зэрэг багтана. Дараа нь MSC Magnifica нэртэй олон улсын 4 одны зэрэглэлтэй хөлөг онгоцонд энгийн дотоод цонхтой өрөөнд 2-оор байрлана. Хөлөг онгоц 17:00 цагт боомтоос хөдөлнө.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 3
Марсель /Франц/

Өглөөний цайгаа хөлөг онгоцондоо ууна. Хөлөг онгоц өглөөний 08:00 цагт Францын эргийн боомт хот болох Марсельд ирнэ. Бидний мэдэх Монте Кристо гүн ном зохиол дээр дурдагддаг Марсель хотоор аялна. Орой 19:00 цагт буцаж хөлөг онгоцондоо ирнэ. Өрөөндөө байрлан амарна.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Барселон /Испани/

Өглөөний цайгаа хөлөг онгоцондоо ууна.  Хөлөг онгоц өглөөний 08:00 цагт Испанийн Барселон хотод ирнэ. Барселон хотоор аялсны дараа орой 19:00 цагт буцаж хөлөг онгоцондоо ирнэ. Өрөөндөө байрлан амарна.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 5
Далайд

Энэ өдөр хөлөг онгоцондоо хүссэнээрээ цагийг өнгөрүүлэх чөлөөт өдөр. Энэхүү хөлөг онгоц дотор 12 том ресторан, 3 том бассейн, сагсан бөмбөгийн талбай, мини гольф, казино, СПА, кино театр, гоо сайхны салон, номын сан гээд бүхий л үйлчилгээнүүд байрласан байдаг. Эдгээр үйлчилгээнүүд нь аяллын зардалдаа багтсан байна.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Өдрийн хоол

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 6
Ром /Итали/

Өглөөний цайгаа хөлөг онгоцондоо уугаад 07:00 цагт хөлөг онгоц Италийн Ром хотод газардахад та хөлөг онгоцноосоо бууна. Буугаад Ром хот, Ватиканаар аялна. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 7
Ром - Улаанбаатар

Өглөөний цайгаа уусны дараа дамжин нислэгээр Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Бусад

- Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

- 20-с дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. 10-аас доош хүнтэй аялалд орон нутгийн хөтөчтэйгээр, хүний тооноос хамааран үнэ өөрчлөгдөх боломжтой.


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь