Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Бээжин, Гүйлин аялал

2019/07/17 - 2019/07/21

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Бээжин Гүйлин

Ерөнхий мэдээлэл

Гүйлин хот нь Хятадын аялал жуулчлалын гол хотуудын нэгт зүй ёсоор ордог билээ. Гүйлинд гадны түр оршин суугчдыг багтаагаад нийт 5 сая гаран хүн аж төрдгөөс жилд 1 сая гаруй гадна, дотны жуулчид ирж аялж, амардаг байна. Гүйлин хот нь Уул ус, Ургамал, Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт хотын нэг бөгөөд энд ирсэн жуулчид Байгаль Эхийн гоо үзэсгэлэн, хүн байгаль хоёрын хүйн холбоог мэдэрч, алжаал ядаргаагаа тайлж, амарч тайвширдаг байна. Цаг агаарын таатай бүсэд хамрагддаг. Өвөлдөө дунджаар +10 градус хүрдэг бол зундаа дунджаар +35 - +38 градусын хооронд халдаг байна. Жилийн 3 сараас 11 сарын хооронд аялахад нэн тохиромжтой. 

Онцлох

  • Зааны Хошуун уул,
  • Ли Мөрөн,
  • Яншоу худалдааны гудам

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Бээжин - Гүйлин    

Энэ өдөр Улаанбаатар хотоос Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардана. Үргэлжлүүлэн Бээжин хотын нисэх онгоцны буудлаас Хятадын үзэсгэлэнт газруудын тэргүүн байранд жагсдаг алдарт Гүйлин хот руу хөлгийн жолоо зална. Ойролцоогоор 3 цагийн дараа Гүйлин хотод газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. Буудалдаа ирээд байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Гүйлин

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд хотын аяллаа эхлүүлнэ. Хятадын газар нутгийн соёлын өв хөрөнгө болсон, хоёр мянга гаруй жилийн турш бичгийн хүмүүс, уран бүтээлчдийн онгодыг хөглөсөн Зааны Хошуун Уул руу аялна. Энэхүү уул нь далайн түвшнээс 200 метр өндөрт орших, 108 метр урт, 100 метр өргөн, 1.3 га талбай бүхий, 360 сая жилийн өмнө далайн ёроолоос үүссэн чулуулгаас тогтсон өвөрмөц хэлбэртэй уул юм. Эдүгээ энэ уул Гүйлин хотын бэлэг тэмдэг болж алдаршжээ. Өдрийн хоолны дараа Эвхмэл хоргой хэмээх уулаар аялна. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 3
Гүйлин – Яншуо - Гүйлин  

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа жуулчны автобусандаа суун Ли мөрөнд хүрч, тэндээсээ усан онгоцонд сууж Гүйлиний алдарт Ли мөрнөөр зугаалан Яншуо хот руу хөлгийн жолоо зална. Та замдаа Ли мөрний эрэг дээрх сүрлэг уулсыг үзэнгээ өдрийн хоолоо иднэ. Дараа нь алдарт Яншуо худалдааны гудамжаар зугаалж нутгийн хүмүүсийн хийсэн төрөл бүрийн амттанг амталж, худалдаа наймаа хийх боломжтой. Оройн хоолны дараа Гүйлин хот руу буцан зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.  

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Гүйлин – Бээжин    

Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд онгоцны буудал хүргүүлж Бээжин хот руу буцна. Ойролцоогор 3 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудалд газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. Ирээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. Орой нь буудалдаа ирээд байрлан амарна. /чөлөөт өдөр тул орон нутгийн хөтөч, унаагаар үйлчлэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Бээжин - Улаанбаатар

                                                                                                     
Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт зочид буудалдаа цуглан унаагаар Бээжин хотын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн түүх дурсгал, дурсамжаар дүүрэн аялал маань өндөрлөх болно.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com