Хайлар-Манжуур аялал 4өдөр

2019/07/06 - 2019/07/09

Хугацаа

4 шөнө, 3 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Манжуур Хайлаар

Ерөнхий мэдээлэл

Манжуур нь БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймгийн баруун хэсэгт  орших тойргийн зэрэглэлтэй хот юм. ОХУ-тай хиллэх хил дээр оршдог тус хот нь БНХАУ-ын хамгийн их ачаалалтай хилийн боомт билээ. 696.3 хавтгай дөрвөлжин километр нутагт 300,000 гаруй хүн оршин суудаг.

Хайлаар нь БНХАУ-ын ӨМӨЗО-ын аймгийн Хөлөнбуйр хотын дүүрэг. 2001 оноос өмнө Хөлөнбуйрыг аймаг байхад Хайлаар хот гэдэг байв. Албан нэр биш ч гэсэн Хайлаар нь эргэн тойрон хөдөө газраар хүрээлэгдсэн хот хэвээрээ л байгаа. Газар нутгийн хэмжээ 1440 км2, хүн ам 350,000 орчим.

Онцлох

  • Чингисийн талбай
  • Хайлаар хотын музей
  • Хайлаар хотын эртний худалдааны  гудамж
  • Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн
  • Матрёшка хүүхэлдэйн талбайг
  • Худалдааны төвүүд

Хөтөлбөр

Өдөр 1
 УБ – Хайлаар      

Энэ өдөр Чингис Хаан олон улсын  нисэх онгоцны буудал дээр 13:00 цагт цугларч хил гаалиар шалгуулан орж, 15:10 цагаас (MR8851) нислэгээр Хайлаар хотыг зорино. 17:30 цагт Хайлаар хотод ирнэ. Жуулчдыг тосно. Өөрсдийн мөнгөөр оройн хоол иднэ. Буудалд хүргэж өгнө. Амралт.

Буудал

Онгоц

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Хайлаар - Манжуур    

07:00-09:00 хооронд буудалдаа өглөөний цайнд орно. Чөлөөт цаг. 12 цагт буудлын өрөөг хүлээлгэж өгнө. 12:30 цагт өдрийн хоол идээд  дараа нь  Хайлаар хоттой танилцах аялалд гарна. Үүнд: үзнэ. Дараа нь 15:30 цагт Манжуур хотын чиглэлд хөдөлнө /Манжуур хүртэл 200 км, ойролцоогоор 3,5 цаг явна/. Манжуур хотод ирж зочид буудлийн А-хэсэгт байрлана. Оройн хоол. Дараа нь буудлын доор байрлах усан парк-д тоглож, олон төрлийн алжаал ядаргаагаа тайлах, тайвшруулах, цусны эргэлт сайжруулах халуун рашаан болон саунд орж, цэнгэг устай бассейнд сэлж аяллын алжаал ядаргаагаа тайлан үнэ төлбөргүй амрах боломжтой.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 3
Манжуур

07:00-09:00 хооронд буудалдаа өглөөний цайнд орно. 09:00 цагт Манжуур хоттой танилцах аялалд гарна. Үүнд: Манжуур хотын төв, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, геннисийн номонд “Дэлхийн хамгийн том талбай” хэмээн бүртгэгдсэн Оросын Матрёшка хүүхэлдэйн талбайг гадна талаас тус тус үзэж сонирхоно. Мөн Хятадын үндэсний брэндийн “Ванда” худалдааны төвөөр орно. Өдрийн хоол. Чөлөөт цаг. Оройн хоол.  (“Максим” эсвэл “Порт” ресторанд Орос, Хятад, Монгол 3 улсын урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр, шоутай). Буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Манжуур – Хайлаар-Улаанбаатар

Буудлын өглөөний цай (07:00-08:00). Чөлөөт цаг. 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Өдрийн хоол. Дараа нь автобусаар Хайлаар хотын чиглэлд явна. Хайлаар хотын нисэх онгоцны буудал хүргүүлэн (MR8852) нислэгээр 18:20 цагийн нислэгээр Улаанбаатар хот руу нисч, 20:50 цагт газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол


Санал болгох аялал

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь