Хайлаар Манжуур 5 өдөр

2019/07/16 - 2019/07/20

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Манжуур Хайлаар

Ерөнхий мэдээлэл

Манжуур нь БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймгийн баруун хэсэгт  орших тойргийн зэрэглэлтэй хот юм. ОХУ-тай хиллэх хил дээр оршдог тус хот нь БНХАУ-ын хамгийн их ачаалалтай хилийн боомт билээ. 696.3 хавтгай дөрвөлжин километр нутагт 300,000 гаруй хүн оршин суудаг. 

Хайлаар нь БНХАУ-ын ӨМӨЗО-ын аймгийн Хөлөнбуйр хотын дүүрэг. 2001 оноос өмнө Хөлөнбуйрыг аймаг байхад Хайлаар хот гэдэг байв. Албан нэр биш ч гэсэн Хайлаар нь эргэн тойрон хөдөө газраар хүрээлэгдсэн хот хэвээрээ л байгаа. Газар нутгийн хэмжээ 1440 км2, хүн ам 350,000 орчим.

 

Онцлох

  • Чингисийн талбай
  • Хайлаар хотын музей
  • Хайлаар хотын эртний худалдааны  гудамж
  • Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн
  • Матрёшка хүүхэлдэйн талбайг
  • Худалдааны төвүүд

Хөтөлбөр

Өдөр 1
Хайлаар      

Энэ өдөр Чингис Хаан олон улсын  нисэх онгоцны буудал дээр 13:10 цагт цугларч хил гаалиар шалгуулан орж, 15:10 цагаас (MR8851) нислэгээр Хайлаар хотыг зорино. 17:30 цагт Хайлаар хотод ирнэ. Жуулчдыг тосно, оройн хоол идээд дараа нь буудалд хүргэж өгнө. Амралт.

Буудал

Онгоц

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Хайлаар - Манжуур    

07:00-09:00 хооронд буудалдаа өглөөний цайнд орно. Чөлөөт цаг /Зочид буудал нь худалдааны төв гудамжинд байрлах учраас ойр орчимд их дэлгүүрүүд байгаа/. 12:00 цагт буудлын өрөөг хүлээлгэж өгөөд 1 давхарт ачаагаа аваад цугларна. 12:30 цагт өдрийн хоол идээд  дараа нь Хайлаар хоттой танилцах аялалд гарна. Үүнд: Чингисийн талбай, Хайлаар хотын музей, Хайлаар хотын эртний худалдааны гудамжийг үзнэ. Дараа нь аялалаа дуусгаад Манжуур хотын чиглэлд хөдөлнө /Манжуур хүртэл 280 км, ойролцоогоор 3,5 цаг явна/. Манжуур хотод ирж зочид буудлын А хэсэгт байрлана. Оройн хоол. Амралт.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдрийн хоол

Өглөөний хоол

Өдөр 3
 Манжуур

07:00-09:00 хооронд өглөөний цайнд орно. 09:30 цагт Манжуур хоттой танилцах аялалд гарна. Үүнд: Манжуур хотын төв, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Хуримын ордон /гадна талаас/, геннисийн номонд “Дэлхийн хамгийн том талбай” хэмээн бүртгэгдсэн Оросын Матрёшка хүүхэлдэйн талбайг гадна талаас нь тус тус үзэж сонирхоно. Мөн Хятадын үндэсний брэндийн “Ванда” худалдааны төвөөр орно. Өдрийн хоол /халуун тогооны хоол/. Чөлөөт цаг. Оройн хоол.  (“Максим” эсвэл “Порт” ресторанд Орос, Хятад, Монгол 3 улсын урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр, шоутай). Буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Манжуур  /Чөлөөт өдөр/

Буудлын өглөөний цай (07:00-09:00). Чөлөөт өдөр. Буудлын доор байрлах усан парк-д тоглож, олон төрлийн алжаал ядаргаагаа тайлах, тайвшруулах, цусны эргэлт сайжруулах халуун рашаан болон саунд орж, цэнгэг устай бассейнд сэлж аяллын алжаал ядаргаагаа тайлан үнэ төлбөргүй амрах боломжтой. Ажиллах цагийн хуваарь: 16:30-22:30.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Манжуур – Хайлаар-Улаанбаатар

Буудлын өглөөний цай 07:30 цагт ууна. Буудлын өрөөг хүлээлгэн өгнө. Чөлөөт цаг. Өдрийн хоол. Өдрийн хоолны дараа автобусаар Хайлаар хотын чиглэлд явна. Хайлаар хотын нисэх онгоцны буудал хүргүүлэн MR8852 18:20 цагийн нислэгээр Улаанбаатар хот руу нисч, 20:50 цагт газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол


Санал болгох аялал

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь