Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хайнан шууд нислэгтэй аялал

2019/08/02 - 2019/08/09

Хугацаа

10 шөнө, 9 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Хайнан

Ерөнхий мэдээлэл

Хайнан нь БНХАУ-н өмнөд хэсэгт оршдог арал дээр байдаг Хятадын хамгийн жижиг муж юм. Тус арал дээр 10 орчим томоохон хотууд байдгаас өмнөд эрэг дээр байдаг Санья хот нь аялал жуулчлал хамгийн их хөгжсөн хот юм. Хайнан муж нь 10 орчим сая хүн амтай бөгөөд хүн амын 82,6%-г Хятад үндэстэн, 15,8%-г Ли ястан, 1,6%-г бусад жижиг үндэстэн, ястан бүрдүүлдэг. Хайнан бол цаг агаарын тааламжтай уур амьсгалтай, байгалийн үзэсгэлэнт далайн эрэг, тансаг зэрэглэлийн амралтын газрууд болон олон сонирхолтой үзмэртэй юм.

Мөн дэлхийн жуулчдыг татдаг аялал жуулчлалын гол газруудын нэг бөгөөд наран шарлагын амралтын газарт далайн гүнд шумбах, шүхрээр буух, завиар явах, усан паркт тоглох гэх мэт амарч зугаалахдаа хөгжилдөх олон аялалуудыг санал болгодог. Хоолны хувьд үндэсний хоол гэхээс илүүтэй зүүн өмнөд Азийн орнуудтай адил далайн гаралтай хоол, ногоо, цагаан будаа, жимс жимсгэнэ иддэг ба Европ хоолны ресторанууд элбэг байдаг. Ирсэн жуулчид далайн сувд, Акулын мөгөөрс, могойн арьсаар хийсэн төрөл бүрийн цүнх, түрийвч гэх мэт эдлэл, бэлэг дурсгалын зүйлс худалдан авдаг.

Онцлох

  • Сармагчны арал
  • “Атлантис” Усан парк
  • Ли Мяо үндэстний тосгон
  • Цайны ёслол
  • Торго, сувд, далайн акулын үйлдвэр

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар-Улан Үд

Энэ өдөр өглөө 07:00 цаг гэхэд Драгон төвийн өмнө ирж Нью Жуулчин Турс ХХК-ны 47-32 УБЕ дугаартай автобусанд суудлаа эзлэн 07:30 цагт Улан Үд чиглэлд хөдлөнө. Замд идэх хоол хүнсээ өөрсдөө авч явна. Өдөр 12-13 цагийн үед Алтанбулагийн хил дээр ирж өөрсдийн мөнгөөр өдрийн хоол иднэ. Дараа нь 2 улсын хилээр оочергүй гарч Улан Үд явна. Орой Улан-Үд хотод ирж оройн хоол идээд хостелд амарна.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Улан Үд-Санья

Өглөөний цай 07:00-09:00 буудалдаа ууна. Чөлөөт өдөр. Өдрийн хоол 12:00-13:00 цагт иднэ. 17:00 цаг гэхэд онгоц буудалд ирсэн байна. Хил гаалиар бичиг баримтаа шалгуулан орж 20:40 цагт шууд нислэгээр Хайнан ниснэ. Онгоцондоо оройн хоол иднэ.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Санья /Чөлөөт өдөр/

Энэ өдөр шөнийн 02:20 цагт Хайнан арал дээрхи Санья хотын “Phoenix” онгоц буудалд газардана. Унаа тосож зочид буудалд хүргэж өгнө. Буудалдаа амарна. Өглөө буудалдаа буфет-р өглөөний цай /07:00 – 09:30/ цагийн хооронд ууна. Энэ өдөр чөлөөт өдөр тул та бүхэн далайн эргээр зугаалан, усанд сэлж, наранд биеэ шарж, алжаал ядаргаагаа тайлж өнгөрөөх боломжтой.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Санья /Аялал-1/

Буудалдаа буфет-р өглөөний цай /07:00 – 09:30/ цагийн хооронд ууна. Дараа нь Хятадын хамгийн урт бөгөөд Азийн анхны 2138 м урт агаарын дүүжин гүүрээр далай дээгүүр зорчин “САРМАГЧИНГИЙН ВАНТ УЛС”–д зочилно. Дараа нь Хайнань  арлын  уугуул  иргэд  болох  Ли  үндэстний тосгоноор зочилж тэдний ахуй, амьдралын хэв маягтай нь танилцана. Буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Санья /Аялал-2/

Буудалдаа буфет-р өглөөний цай /07:00 – 09:30/ цагийн хооронд ууна. Өглөөний цайны дараа “Усан Парк” явж өдөржин тоглоно. Буудалд хүргэж өгнө. Буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Санья /Аялал-3/

Буудалдаа буфет-р өглөөний цай /07:00 – 09:30/ цагийн хооронд ууна. Далайн хав болон акулын мөгөөрсөөр хийсэн эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ZHONG–JIA дэлгүүр, сувд болон торгоны үйлдвэрээр орно. Цайны ёслол үзнэ. Буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Санья /Чөлөөт өдөр, шоппинг/

Буудалдаа буфет-р өглөөний цай /07:00 – 09:30/ цагийн хооронд ууна. Чөлөөт өдөр. Буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 8
Санья /Чөлөөт өдөр, шоппинг/

Буудалдаа буфет-р өглөөний цай /07:00 – 09:30/ цагийн хооронд ууна. Чөлөөт өдөр. Буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 9
Санья-Улан Үд

Буудалдаа буфет-р өглөөний цай /07:00 – 09:30/ цагийн хооронд ууна. Буудлаа хүлээлгэн өгч онгоц буудал хүргүүлж 12:50 цагт Улан Үд нисэж орой 18:55 цагт Улан Үдэд газардана. Унаа тосож буудалд хүргэж өгнө. Энэ өдөр орой хостелд хононо.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 10
Улан Үд-УБ

Өглөөний цай буудалдаа 06:00 цагт ууж буудлаа хүлээлгэн өгнө. “Нью Жуулчин турс” ХХК-ны 47-32 УБЕ дугаартай автобус ирж аялагчдыг авч Автовокзал явж зорчигчид аваад 07:30 цагт УБ буцна. Өдөр 11 цагийн үед Хиагт-н хил дээр ирж 2 улсын хилээр оочергүй гарна. Хил гараад Алтанбулагийн хил дээр өөрсдийн мөнгөөр хоол иднэ. Энэ өдөр орой УБ-т ирсэнээр энэхүү аялал маань өндөрлөнө.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Бусад

  • Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
  • 16-аас дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. 10-аас доош хүнтэй аялалд орон нутгийн Англи хэлтэй хөтөчтэйгээр, хүний тооноос хамааран үнэ өөрчлөгдөх боломжтой.

Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com