Хонг Конг хотын аялал

2019/07/11 - 2019/07/14

Хугацаа

4 шөнө, 3 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Хонг Конг

Ерөнхий мэдээлэл

Хонг Конг болон Макао хот нь БНХАУлсын муж улсуудын тоонд ордог. Нутгийн иргэд нь хятад хэлнээс гадна англи хэлээр маш сайн ярьдаг. Хонг Конг 7 сая гаран хүн амтай бол Макао 5 зуун мянга гаруй хүн амтай аж. Хонг Конгод Дисней Лэнд, Далайн Парк, Викториа Харбоур боомт болон Викториа Пийк уул зэрэг байдаг бол Макаод тухайн үед галт автсан эртний сүм болон олон том казиногоороо олны танил болсон байдаг.
 

Онцлох

 

  • Викториа оргил
  • Цагтай асар
  • Усан онгоцны аялал
  • Далайн парк
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Хонг Конг

Энэ өдөр тогтсон цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж, Улаанбаатар хотоос Азийн бар Хонг Конг хот руу ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа Хонг Конгийн Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч өдрийн хоолонд орно. Дараа нь Хонг Конгийн алдарт Викториа Пык уулан дээр гарч хотыг бүхэлд нь харан, өвөрмөц тогтоц бүхий үзэмжийг нь бахдан биширнэ. Үүний сацуу Оддын гудамжтай зэргэлдээ орших Цагтай Асар хэмээх эртний барилга, төрөл бүрийн урлагийн арга хэмжээ зохиогддог Цин Ша соёлын ордон зэргийг гаднаас нь үзэж сонирхоно. Ингээд орой нь усан онгоцооор зугаалж, Хонг Конг хотын шөнийн үзэмжийг үзэж, сонирхоно. Дараа нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Өдөр 2
Хонг Конг    

Өглөөний цайгаа уусны дараа Хонг Конгийн Далайн паркаар зугаална. Энд та бүтэн өдрийн турш тоглож наадан, дельфиний тоглолт үзэх боломжтой. Орой тогтсон цагт унаагаар зочид буудалдаа хүргүүлэн байран амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 3
Хонг Конг    

Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. /Чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 4
Хонг Конг - Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар Хонг Конгийн Олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниснэ. Ойролцоогоор дөрвөн цагийн дараа Улаанбааатар хотын Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал аялал маань өндөрлөх болно.
 

Буудал

Буудал

Зоог


Санал болгох аялал

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь