Хонг Конг болон Макао хот нь БНХАУлсын муж улсуудын тоонд ордог. Нутгийн иргэд нь хятад хэлнээс гадна англи хэлээр маш сайн ярьдаг. Хонг Конг 7 сая гаран хүн амтай бол Макао 5 зуун мянга гаруй хүн амтай аж. Хонг Конгод Дисней Лэнд, Далайн Парк, Викториа Харбоур боомт болон Викториа Пийк уул зэрэг байдаг бол Макаод тухайн үед галт автсан эртний сүм болон олон том казиногоороо олны танил болсон байдаг.
Хайнан нь Хятадын хамгийн өмнөд хэсэгт байрлах ба цэнгэг далай, амтат жимсээрээ алдартай газар юм. Энд ойролцоогоор 8 сая гаруй хүн амьдардаг. Аялал жуулчлалын гол бүсүүдэд НаньШан уул буюу Бодьсадва Бурханы хөшөө босгосон цэцэрлэгт хүрээлэн, Өмнөд Аралын Сармагчингийн Вант улс, Ли болон Мяо үндэстний тосгон болон Сувд, Болорын үйлдвэрүүр ордог байна. Жилийн турш халуун бүсийн уур амьсгал зонхилдог. Хамгийн хүйтэндээ +15градус хүрдэг байна. Хятадын валют нь Юань /CNY/, 1 CNY = 390 төгрөг орчим. Худалдааны төвүүд нь БүШинЖэ /步行街/, Шиа ри Бай хуо /夏日百货/, Хайрун Жөнжү /海润珍珠/, Дижиа Шуйжин /帝佳水晶/ гэх зэрэг орно