Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хөх хотын аялал

2019/08/21 - 2019/08/26

Хугацаа

6 шөнө, 5 өдөр

Улс

Хятад ӨМӨЗО

Чиглэл

Хөх хот Ордос

Ерөнхий мэдээлэл

Ордос нь Өвөр Монголын баруун өмнөд хэсэгт орших, аймгийн зэрэглэлтэй хот юм. 2001 оны 2 сарын 26-нд Их Зуу аймгийн суурин дээр байгуулагдсан. 86,752 км² газар нутаг нь Ордосын цөлийн ихэнх хэсгийг эзлэн оршино. Зүүн талаараа ӨМӨЗО-ны Хөх хот, зүүн хойд талаараа Бугат, хойд талаараа Баяннуур, баруун хойд талаараа Алшаа, баруун талаараа Ухай, мөн баруун өмнө талаараа Нинься муж, өмнө талаараа Шэньси болон Шаньси мужуудтай хиллэнэ. Ордосын газар нутгийн зүүн хэсгээр дов толгодтой, баруун болон төв хэсгээр тэгш өндөрлөг, өмнөд болон хойд хэсгээр элсэрхэг цөл, өмнөд хэсгээр Шар мөрний хөндий оршино. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2,149 метр өргөгдсөн бол хамгийн нам цэг нь д.т.дээш 850 метр юм. 
Хөх хотыг 1580 онд Түмэдийн Алтан хан байгуулсан юм. Соёлын баялаг уламжлалтай Хөх хот түүхэн дурсгалт газрууд болон сүм хийдээрээ алдартай бөгөөд Өвөр Монгол дахь жуулчдын цуваа тасрахгүй газруудын нэг юм. 1952 онд Улаан хотын оронд Өвөр Монголын засаг захиргааны төв болсон. Худалдан авалт хийх, Эмнэлгийн үйлчилгээ авах болон аялахад тохиромжтой хот бөгөөд Монголчуудад хамгийн тохиромжтой Хятад хоолны сонголттой хот юм. 

Онцлох

  • Хөх хотын музей
  • Чингисийн онгон

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Хөх хот

Энэ өдөр Улаанбаатар хотоос Хөх хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Хөх хотын нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч Өвөр Монголын Музейгээр аяллаа эхэлнэ. Өвөр Монголын Музей нь ӨМӨЗОрны цорын ганц Улсын нэгдүгээр зэргийн музей бөгөөд 1957 оны 5 сарын 1-ны өдөр байгуулагдсан юм. Энэхүү музейгээр зочилсон гадна дотны жуулчид Өвөр Монголын түүх соёл, тал нутгийн уламжлал зэрэгтэй танилцаж Өвөр Монголын талаарх түүхийн мэдлэгээ зузаатгах болно. Ингээд оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Хөх хот – Ордос  

Өглөөний цайгаа уусны дараа жуулчны автобусандаа суун Ордос хотыг зорино. Явах замдаа Хөвч Элсэн тасархайн Бүрээ Элст хэмээх газар хүрч Өвөр Монголын элсэн цөлийн нэг хэсгийг үзэж сонирхоно. Хөвч Элсэн цөл нь Хятадыг хамгийн том 7 элсэн цөлийн нэгт багтдаг бөгөөд Бээжин хоттой хамгийн ойр оршдог элсэн цөлийн нэг юм. Энд та хүсвэл өөрийн зардлаар элсний бяцхан аялал хийх, тэмээ унах, элснээс гулгах зэрэг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Ингээд оройхон Ордос хотод хүрч буудалдаа байрлан амарна.   
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Ордос – Хөх хот

Өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Чингисийн Онгон хэмээх аялал жуулчлалын цогцолбор газар хүрнэ. Энд та тухайн үеийн Чингисийн өргөө, агт морь, албад цэрэг зэрэг үзмэртэй танилцаж, түүхийн хотхоноор зугаална. Өдрийн хоолны дараа Хөх хот руу хөлгийн жолоо зална. Ойролцоогоор 4 цагийн дараа Хөх хотод ирээд Хөх хотын хамгийн том гар урлалын үйлдвэртэй танилцана. Энд та нутгийн иргэдийн урласан төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй танилцахаас гадна хүсвэл худалдан авалт хийж болно. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.  
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Хөх хот

Өглөөний цайны дараа Монгол Хятадын нөхөрсөг харилцааны бэлэг тэмдэг болсон Жао Жүн хатны онгонтой танилцана.  Дараа нь Хөх хотын хамгийн том хийд Ширээт зуу хэмээх буддын шашинтай сүмээр зочилно. Үргэлжлүүлэн Чин гүрний үеийн их цэргийн жанжин Чин жанжины буурьтай танилцана. Ингээд оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Хөх хот

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр гадуур худалдан авалт хийж, хотоор зугаалах боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 6
Хөх хот - Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ойролцоогоор 12 цагийн үед буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд чөлөөт цаг. Тогтсон цагт зочид буудалдаа цуглан унаагаар Хөх хотын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн түүх дурсгал, дурсамжаар дүүрэн аялал маань өндөрлөх болно.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь