Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хонг Конг, Макао хотын аялал

2019/11/24 - 2019/11/28

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Хонг Конг Макао

Чиглэл

Хонг Конг Макао

Ерөнхий мэдээлэл

Хонг Конг болон Макао хот нь БНХАУлсын муж улсуудын тоонд ордог. Нутгийн иргэд нь хятад хэлнээс гадна англи хэлээр маш сайн ярьдаг. Хонг Конг 7 сая гаран хүн амтай бол Макао 5 зуун мянга гаруй хүн амтай аж. Хонг Конгод Дисней Лэнд, Далайн Парк, Викториа Харбоур боомт болон Викториа Пийк уул зэрэг байдаг бол Макаод тухайн үед галт автсан эртний сүм болон олон том казиногоороо олны танил болсон байдаг. Хонг Конг, Макао нь чийглэг уур амьсгалтай. Өвөлдөө +12 градус хүрдэг бол зундаа +35 хэм хүртэл халдаг байна. Хонг Конгийн  валют Хонг Конг доллар /HKD/,  1 HKD = 350 төгрөг орчим, Макаод макао доллар /MOP/ болон юань /CNY/, хонгконг доллар /HKD/ хэрэглэдэг. Худалдааны төвүүд нь МонгКок Сой гудамж /旺角港豉油街-mongkok soy street/, Монгкок Сай юүн чой гудамж /旺角西洋菜街-Mongkok Sai Yeung Choi street/, Цим Ша Цуй кэнтон рөүд / 尖沙咀广东道-tsim sha tsui canton road /, Цим Ша Цуй пэкин рөүд /尖沙咀北京路-tsim sha tsui peking road/.
 

Онцлох

  • Викториа оргил
  • Цагтай асар
  • Цин Ша соёлын ордон
  • Далайн парк
  • The Ruins of St. Paul's
  • Ма Зү сүм
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Хонг Конг

Энэ өдөр тогтсон цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж, Улаанбаатар хотоос Азийн бар Хонг Конг хот руу ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа Хонг Конгийн Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч өдрийн хоолонд орно. Дараа нь Хонг Конгийн алдарт Викториа Пык уулан дээр гарч хотыг бүхэлд нь харан, өвөрмөц тогтоц бүхий үзэмжийг нь бахдан биширнэ. Дараа нь Цагтай Асар хэмээх эртний барилга, төрөл бүрийн урлагийн арга хэмжээ зохиогддог Цин Ша соёлын ордон зэргийг үзэж сонирхоно. Ингээд орой нь усан онгоцооор зугаалж, Хонг Конг хотын шөнийн үзэмжийг үзэж, сонирхоно. Дараа нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Өдөр 2
Хонг Конг 

Өглөөний цайны дараа Хонг Конг хотын урдаа барьдаг соёл амралтын хүрээлэнгийн нэг болох Далайн Паркаар зугаална. Энд та кабель тэргээр зорчин уг паркийн үзэмжийг дээрээс нь бүхлээр нь харж сонирхохоос гадна далайн хав болон дельфиний тоглолтыг үзэх болно. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 3
Хонг Конг - Макао 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Хонг Конг хотын боомт хүргүүлж усан онгоцоор Макао хотыг зорино. Ойролцоогор 1 цагийн дараа Макао хотын боомт дээр бууна. Энэ үед Макао хотын хөтөч таныг угтан авч аяллаа эхэлнэ. Ингээд The Ruins of St. Paul's хэмээх алдартай сүмээр аялж, дурсгалын зураг татуулна. 400 -аад жилийн түүхтэй энэхүү сүмийн ихэнх хэсэг нь тухайн үед шатаж үгүй болсон боловч Хятадын түүхэн дэхь Өрнийн соёлын нэгээхэн хэсэг болж үлдсэн юм. Одоо энд газар бүрийн мянга мянган жуулчид ирж үзэж сонирхдог байна. Үүний дараа Макао хотын хамгийн хөгшин, эртний сүм болох Ма Зү сүмийг үзэж сонирхоно. Орой нь Макао хотын Казиногоор зочилон, хүсвэл азаа үзэн тоглож болно. Орой нь буудалдаа байрлан амарна.  
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Макао - Хонг Конг  

Энэ өдөр өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хонг Конг хот руу буцна. Ирээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. /Чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 5
Хонг Конг - Улаанбаатар  

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар Хонг Конгийн Олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниснэ. Ойролцоогоор дөрвөн цагийн дараа Улаанбааатар хотын Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал аялал маань өндөрлөх болно.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь