Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хөх хот, Ордос аялал

2019/07/18 - 2019/07/24

Хугацаа

4 шөнө, 3 өдөр

Улс

Хятад ӨМӨЗО

Чиглэл

Замын Үүд Эрээн Хөх хот Ордос

Ерөнхий мэдээлэл

Ордос нь Өвөр Монголын баруун өмнөд хэсэгт орших, аймгийн зэрэглэлтэй хот юм. 2001 оны 2 сарын 26-нд Их Зуу аймгийн суурин дээр байгуулагдсан. 86,752 км² газар нутаг нь Ордосын цөлийн ихэнх хэсгийг эзлэн оршино. Зүүн талаараа ӨМӨЗО-ны Хөх хот, зүүн хойд талаараа Бугат, хойд талаараа Баяннуур, баруун хойд талаараа Алшаа, баруун талаараа Ухай, мөн баруун өмнө талаараа Нинься муж, өмнө талаараа Шэньси болон Шаньси мужуудтай хиллэнэ. Ордосын газар нутгийн зүүн хэсгээр дов толгодтой, баруун болон төв хэсгээр тэгш өндөрлөг, өмнөд болон хойд хэсгээр элсэрхэг цөл, өмнөд хэсгээр Шар мөрний хөндий оршино. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2,149 метр өргөгдсөн бол хамгийн нам цэг нь д.т.дээш 850 метр юм. 
Хөх хотыг 1580 онд Түмэдийн Алтан хан байгуулсан юм. Соёлын баялаг уламжлалтай Хөх хот түүхэн дурсгалт газрууд болон сүм хийдээрээ алдартай бөгөөд Өвөр Монгол дахь жуулчдын цуваа тасрахгүй газруудын нэг юм. 1952 онд Улаан хотын оронд Өвөр Монголын засаг захиргааны төв болсон. Худалдан авалт хийх, Эмнэлгийн үйлчилгээ авах болон аялахад тохиромжтой хот бөгөөд Монголчуудад хамгийн тохиромжтой Хятад хоолны сонголттой хот юм. 

Онцлох

  • Хөх хотын музей
  • Чингисийн онгон

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар-Замын Үд

Энэ өдөр орой Улаанбаатар хотоос Замын үүд руу орон нутгийн галт тэргээр явна. Энэ шөнө галт тэргэндээ хононо. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна/
 

Буудал

Галт тэрэг

Зоог

Өдөр 2
Замын Үд - Эрээн - Хөх хот

Өглөө хил онгойх үед Замын Үүдэд ирнэ. Ингээд хил гаран Эрээн хот дээр өдрийн хоол идээд Хөх хот руу жуулчны автобусаар явна. Ойролцоогоор 4-5 цаг явсны дараа ирнэ. Ингээд төв талбай дээр дурсгалын зураг татуулна. Оройн хоолны дараа зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Хөх хот – Ордос

Өглөөний цайгаа уусны дараа жуулчны автобусандаа суун Чингисийн онгон руу ойролцоогоор 4 цаг явна. Чингисийн Онгон хэмээх газар  тухайн үеийн Чингисийн өргөө, агт морь, албад цэрэг зэрэг үзмэртэй танилцаж, түүхийн хотхоноор зугаална. Оройн нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Ордос – Хөх хот

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хөх хот руу буцна. Ирээд Өвөр Монголын Музейгээр аялна. Өвөр Монголын Музей нь ӨМӨЗОрны цорын ганц Улсын нэгдүгээр зэргийн музей бөгөөд 1957 оны 5 сарын 1-ны өдөр байгуулагдсан юм. Энэхүү музейгээр зочилсон гадна дотны жуулчид Өвөр Монголын түүх соёл, тал нутгийн уламжлал зэрэгтэй танилцаж Өвөр Монголын талаарх түүхийн мэдлэгээ зузаатгах болно. Дараа нь худалдааны төв руу хүргэж өгнө. Энд та өөрийн хүссэн худалдан авалтыг хийх боломжтой юм. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өдөр 5
Хөх хот – Эрээн 

Өглөөний цайгаа буудалдаа идсэний дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Эрээн хот руу буцна. Ойролцоогоор 4 цагийн дараа ирнэ. Ингээд буудалдаа байрлан амарна. Дараа нь чөлөөт цаг. /чөлөөт өдөр хөтөч, унаа, хоолоор үйлчлэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 6
Эрээн – Замын Үд – Улаанбаатар 

Өглөөний цайгаа буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгөн унаагаар Эрээний хил гаран Замын Үд руу хүрнэ. Ингээд орон нутгийн галт тэргээр УБ хот руу буцна. Энэ орой галт тэргэндээ хононо. Маргааш өглөө Улаанбаатар хотод ирнэ. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com