Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хоккайдо арал

2019/08/02 - 2019/08/06

Хугацаа

4 шөнө, 5 өдөр

Улс

Япон

Чиглэл

Хоккайда

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  • Аутлетийн дэлгүүр
  • Саппоро шар айргийн музей Широй койбито
  • Шинто шашны хийд  хөгжимт хайрцагны музей
  •  Маруяма амьтны хүрээлэн  Никка виски -ийн үйлдвэр
  • Ноборибэцү гэдэг халуун рашаан
  •  Тояа нуур
  • Ноборибэцү гэдэг халуун рашаан
  •  Жигокүдани
  • Шикоцү Тояа 
  • Оюнума 
  • Ширатори гүүрний 
  • Сайро 
  • Фүкидаши

Хөтөлбөр

Өдөр 1
Өдөр 1. Улаанбаатар – Шинчитосэ - Ноборибэцү    

Шөнийн 12:30 цагт нисэх онгоцны буудал дээр цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц Улаанбаатараас 02:05 цагт хөөрч Хоккайдо арлын Читосэ хотын Шинчитосэ нисэх онгоцны буудал дээр өглөөний 08:20 цагт  бууна. Энэ өдөр монгол ахлагчийн хамт  хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа нутгийн хөтөчтэй уулзан автобусаар Хоккайдо арлын Ноборибэцү гэдэг халуун рашаан – аар алдартай хотод очно. Аяллын эхэнд Жигокүдани буюу байгалийн гайхамшигт үзэгдлийн нэг галт уулын халуун уур савсаж буй газарт очиж үзнэ. Энэхүү газар нь Шикоцү Тояа үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэгт оршдог ба байгалийн халуун рашаан Оюнума гол урсдаг. Энэ голыг байгалийн хөлний спа гэж нэрлэдэг. Дараа нь Ширатори гүүрний өндөрлөг дээр гарч үзээд Япон маягийн халуун рашаантай зочид буудалдаа ирж амарна. Японы халуун рашаан нь биеийн арьсыг залуужуулж өнгөлөг болгодог ба алжаал ядаргааг тайлдаг увдистай байна.  

HOTEL TOYA KOHANTEI

Буудал

Онгоц

Зоог

Оройн хоол

Өдрийн хоол

Өдөр 2
Өдөр 2. Тояа нуур

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Үүний дараа Тояа нууранд очиж жижиг усан онгоцоор аялна. Тояа нуур бол галт уулын хонхорхойд үүссэн нуур бөгөөд хэзээч хөлдөдгүй үзэсгэлэнтэй нуур юм. Дараа нь Тояа нуурыг Сайро цамхаг дээрээс тольдох ба Хоккайдогийн байгалийн сайхныг ажиглана. Мөн Фүкидаши цэцэрлэгт хүрээлэнд очиж зугаалаад орой нь халуун рашаантай зочид буудалд байрлан амарна. Энэ зочид буудлын онцлог нь байгалийн эрдэс бодис цахиур агуулсан минерал устай ба энэ бодис нь цайр, төмөр зэрэгтэй адил хүний биед хэрэгтэй бодис агуулагдсан, түүнээс гадна арьсны коллагеныг нөхөн төлжүүлдэг байна.

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Өдөр 3. Саппоро хот        

                    

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Хоккайдо арлын нэр хүндтэй бүтээгдэхүүнүүд болох Никка виски -ийн үйлдвэр болон Широй койбито амттаны паркаар аялах болно. Мөн  Отарү боомт хоттой танилцаж эртний уламжлалт хөгжимт хайрцагны музейгээр зочилно. Үдээс хойш Саппоро хотын худалдааны гудамжаар худалдаа хийж орой зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Өдөр 4.  Саппоро хот 

 Өглөөний цай зочид буудалдаа ууна. Үдээс өмнө Саппоро хотын Японы Шинто шашны хийд үзнэ. Түүний дараа Маруяма амьтны хүрээлэн явна. Энд Хоккайдо арлын амьтад цасны цагаан баавгай, оцон шувуу гэх мэт олон амьтдыг харна. Үдээс хойш  Хоккайдогийн Саппоро шар айргийн музей сонирхож хотын аялал хийнэ. Орой зочид буудалдаа ирж амарна.

HOTEL RESOL   

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдрийн хоол

Өдөр 5
Өдөр 5. Шинчитосэ – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Дараа нь өрөөгөө хүлээлгэн өгөөд Аутлетийн дэлгүүр руу явж худалдаа хийнэ. Худалдааны дараа Шинчитосэ нисэх буудалд ирж бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 18:40-д хөөрч, Улаанбаатарт  23:25 –д газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

Буудал

Онгоц

Зоог

Өдрийн хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь