Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хонг Конг хотын аялал

2019/12/11 - 2019/12/14

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Хонг Конг

Чиглэл

Хонг Конг

Ерөнхий мэдээлэл

Хонг Конг болон Макао хот нь БНХАУлсын муж улсуудын тоонд ордог. Нутгийн иргэд нь хятад хэлнээс гадна англи хэлээр маш сайн ярьдаг. Хонг Конг 7 сая гаран хүн амтай бол Макао 5 зуун мянга гаруй хүн амтай аж. Хонг Конгод Дисней Лэнд, Далайн Парк, Викториа Харбоур боомт болон Викториа Пийк уул зэрэг байдаг бол Макаод тухайн үед галт автсан эртний сүм болон олон том казиногоороо олны танил болсон байдаг.

Онцлох

  • Дисней лэнд
  • Викториа оргил
  • Усан онгоцны аялал
  • Далайн парк
  • Алтан Ляньхуан талбай

Хөтөлбөр

Өдөр 1
Өдөр 1. Улаанбаатар  Хонг Конг                                                                        

Энэ өдөр тогтсон цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж, Улаанбаатар хотоос Азийн бар Хонг Конг хот руу ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа Хонг Конгийн Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч өдрийн хоолонд орно. Дараа нь Хонг Конгийн алдарт Оддын гудамж, Баруун Кавлуны хурдны галт тэрэгний буудлын бүсээр зугаална Ингээд орой нь усан онгоцооор зугаалж, Хонг Конг хотын шөнийн үзэмжийг үзэж, сонирхоно. Дараа нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 

Буудал

Онгоц

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Өдөр 2. Хонг Конг

Өглөөний цайны дараа Викториа Пык уулан дээр гарч хотыг бүхэлд нь харан, өвөрмөц тогтоц бүхий үзэмжийг нь бахдан биширнэ. Дараа нь Repulse Bay далайн эрэг дээр ирж хэсэг цагийг өнгөрөөнө. Үргэлжлүүлэн Хонг Конг Үзэсгэлэн яармагын төв, Алтан Ляньхуан талбайг гаднаас үзэж сонирхоно. Өдөр нь Хонг Конг хотын урдаа барьдаг соёл амралтын хүрээлэнгийн нэг болох Далайн Паркаар зугаална. Энд та кабель тэргээр зорчин уг паркийн үзэмжийг дээрээс нь бүхлээр нь харж сонирхохоос гадна далайн хав болон дельфиний тоглолтыг үзэх болно. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 3
Өдөр 3. Хонг Конг

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Ингээд унаагаар Дисней Лэнд руу хүргүүлнэ. Ингээд та бүтэн өдөржин тоглож наадна. Орой нь тогтсон цагт цуглан унаагаар зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.   

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Өдөр 4. Хонг Конг

  Энэ өдөр өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хонг Конг хот руу буцна. Ирээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. /Чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Өдөр 5. Хонг Конг Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар Хонг Конгийн Олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниснэ. Ойролцоогоор дөрвөн цагийн дараа Улаанбааатар хотын Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал аялал маань өндөрлөх болно.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Бусад

Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь