Хонг Конг, Тайвань улсын аялал

2019/07/22 - 2019/07/28

Хугацаа

6 шөнө, 5 өдөр

Улс

Тайвань

Чиглэл

Тайвань Хонг Конг

Ерөнхий мэдээлэл

Хонг Конг болон Макао хот нь БНХАУлсын муж улсуудын тоонд ордог. Нутгийн иргэд нь хятад хэлнээс гадна англи хэлээр маш сайн ярьдаг. Хонг Конг 7 сая гаран хүн амтай бол Макао 5 зуун мянга гаруй хүн амтай аж. Хонг Конгод Дисней Лэнд, Далайн Парк, Викториа Харбоур боомт болон Викториа Пийк уул зэрэг байдаг бол Макаод тухайн үед галт автсан эртний сүм болон олон том казиногоороо олны танил болсон байдаг.
Тайвань нь газарзүйн байршилын хувьд БНХАУлсын зүүн урд оршдог бөгөөд 23 сая хүн амтай, хүмүүс нь хятад хэлээр ярьдаг. Голлох үзвэрийн газруудад Тайпейн 101 давхар барилга, Хааны ордон, Нар сар нуур, Е-лиу парк, Тарроко хавцал, Алишан уул зэрэг болно.
 

Онцлох

  • Хааны музей
  • Sun Yat-sen дурсгалын музейг 101 давхар
  • Yangming Mountain 
  • Yehliu Geopark
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Хонг Конг - Тайвань  

Энэ өдрийн өглөөний 07:50 цагийн нислэгээр Улаанбаатар хотоос Азийн бар Хонг Конг хот руу ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа буюу 12:25 цагт Хонг Конгийн олон улсын нисэх онгоцны буудал дээр бууна. Үргэлжлүүлэн Тайвань хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Тайвань

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Тайпей хоттой танилцах аяллаа эхэлнэ. Эхлээд Тайпэй хотын Хааны музейгээр аялна. Уг музей болон Бээжин хотын Хориотой хот хоёр нь Хятадын иргэний дайны үеэр үлдэж хоцорсон түүхийн чухал гэрч, баримтын нэг юм. Дараа нь Sun Yat-sen дурсгалын музейгээр аялна. Уг музей нь Хятадын хувьсгалын үндэслэгч, Хятадын орчин үеийн түүхийн гол төлөөлөгч Сүн Я Цен гэдэг хүний түүхэн дурсгалд зориулж барьсан музей юм. Үүний дараа Тайпэй хотын алдарт 101 давхрыг үзэж сонирхоно. Уг гайхамшигт барилгыг үзэж сонирхсоны дараа алдарт шөнийн захаар зугаална. Энд төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, өмнө хойд зүгийн маягаар хийсэн хоол, загварын хувцас гэх мэт маш олон төрлийн зүйл худалдаалдаг. Орой нь зочид буудалдаа байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 3
Тайвань

Өглөө цайгаа уусны дараа Yangming Mountain хэмээх уул ус, цэцэг навч, горхи булаг бүх юм нэг дор цогцлон бүрдсэн Тайпэй хотын алдарт байгалийн цогцолбор газарлуу аялна. Дараа нь 300-аад жилийн түүхтэй Fort Santo Domingo хэмээх дурсгалын газрыг очиж үзнэ. Өдрийн цайны дараа алдарт Tamsui гудамжаар зугаалж, Tamsui боомтоор аялна. Орой нь зочид буудалдаа байрлан амарна. 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Тайвань          

Өглөөний цайны дараа Тайванийн Онцгой барааны дэлгүүрээр зочилно. Дараа нь Yehliu Geopark хэмээх алдарт цэцэрлэгээр зугаална. Уг цэцэрлэгийн хамгийн гол сонирхол татсан зүйл нь эмэгтэй хатны толгойн хэлбэртэй чулуун тогтоц юм. Дараа нь татваргүй барааны дэлгүүрээр зочилон худалдан авалт хийнэ. Орой нь буудалдаа байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Тайвань – Хонг Конг  

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө буцаан Хонг Конг хот руу буцна. Ойролцоогоор 2 цагийн дараа газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. Дараа нь чөлөөт цаг. Та хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. /чөлөөт цагтай үед хөтөч, унаагаар үйлчлэхгүй/ 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 6
Хонг Конг - Улаанбаатар  

Өглөө буудлаа хүлээлгэж өгөөд унаагаар Хонг Конг-н олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу ниснэ. Дөрвөн цаг нислэг үргэлжилсний дараа Улаанбааатар хотын Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр газардсанаар энэ удаагийн аялал өндөрлөх болно.
 

Буудал

Буудал

Зоог


Санал болгох аялал

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь