Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Чэжү шууд нислэгтэй аялал

2019/07/23 - 2019/07/28

Хугацаа

6 шөнө, 5 өдөр

Улс

Солонгос

Чиглэл

Чежү

Ерөнхий мэдээлэл

Солонгос улсын хамгийн урд зүгт орших үзэсгэлэнт Чэжү хот нь 600 мянга гаруй хүн амтай аялал жуулчлал цогцоороо хөгжсөн хот бөгөөд 2011 онд Дэлхийн долоон гайхамшигийн нэгт шалгарсан юм.Салхи,Чулуу,эмэгтэй хүн олон болохоор САМДАДУ гэж нэрлэгдэх болсон арал. Хулгайч , Гуйлгачин , Хашааны хаалга байхгүй болохоор САММҮДУ гэж нэрлэгдэх болсон арал. Ер бусын Тамна улсын мянга мянган жилийн түүхийг нандигнан хадгалж буй арал. Солонгосын хамгийн том арал. Солонгосын цорын ганц өөртөө засах аймаг. БНСУ-ын хамгийн өмнөд хязгаар. Уушгин чулуугаар хучигдсан дэлхийд алдартай галт уулын арал. Хуурай газраа Орос, Хятадтай холбогдсон. Далайгаар бол Япон, Зүүн өмнөд азитай холбогддог улсын чухал цэг. Зүүнээс баруун хүртэл 73 км, өмнөдөөс умард хүртэл 31 км сунаж тогтсон зуувин хэлбэртэй арал. Голлох аялал жуулчлалын газрууд нь Хайрын хотхон, Солонгосд алдартай олон ангит кинонуудын зураг авалт хийсэн газрууд болон Эртний тосгон, Мандах нарын оргил, Ер бусын зам гэх мэт маш олон түүхт дурсгалт газрууд байдаг. Цэвэр агаар, цэвэр усаараа дэлхийд алдартай. Уур амьсгалын хувьд салхи ихтэй, зундаа халуун, хавар намар хамгийн тохиромжтой улирал. Өвөл цагт ч хасах хэм рүү бараг ордоггүй халуун дулаан уур амьсгалтай. Уулын хаант улс, эрвээхий төст шавьжнуудын орон. Лотте март, И-Март, Татваргүй барааны дэлгүүр болон Гоо сайханы барааны дэлгүрүүүд юм. Мөн Чэжү нэмэлт бүтээгдэхүүн буюу Адууны яснаас гаргаж авсан үе мөчний бэлдмдэл болон зөгийн балаар алдартай.

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Чэжү Улаанбаатар

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд өглөө 08:30 минутад цуглан 11:00 цагийн нислэгээр Улаанбаатараас Чэжүгийн чиглэлд ниснэ. Солонгосын цагаар Чэжү-д 15:25 цагт Чэжүгийн олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Хил гаалиар гарсаны дараа бид  Дүүжин гүүр-ээр аялана. Дараа нь  “Ёондум” /Dragon Head Rock/ буюу Луун толгойт хавцал цохиог-г очиж үзнэ. Энэ хад нь лууны толгойн хэлбэртэй бөгөөд домогт өгүүлсэнээр энэ Луу Халла уулаас үхэшгүй мөнхийн залуу болгох навч авахаар явж байгаад уулын бурханыг хилэгнүүлж түүний суманд өртсөнөөр хад цохио болон хувирсан түүхтэй. Лууны толгой цохио нь тэнгэр өөд тэмүүлсэн байдалтай харагддаг. Үргэлжлүүлэн оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.    

Буудал

Онгоц

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Чэжү

Чэжү арал

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Дараа нь Солонгосын гоо сайхны барааны төрөлжсөн дэлгүүр орж худалдаа хийгээд, үргэлжлүүлэн Jeju Ice Museum буюу Мөсөн хотхоны музей орж халууныг түр ч гэсэн мартаарай. Дараа нь Чэжүгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг алдарт ЧОНЖИЁН ХҮРХРЭЭ-г үзнэ. Энэ хүрхрээг тэнгэр газрыг холбосон гүүр гэгддэг түүхтэй, үзэсгэлэнтэй газрын нэг юм.  Үүний дараа далайн давалгаанд үүссэн олон талст хад, цохио үзнэ.  Тэндээ бид Тийрэлтэт завь /Jet boat/-аар зугаална.  Өдрийн хоолоо идсэний дараа SOINGOOK THEMEPARK –буюу Дэлхийн долоон гайхамшигт барилгуудыг жижигрүүлэн харуулсан цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Үргэлжлүүлэн  Ягаан болорын дэлгүүр орно. Ингээд бид бүхэн  оройн хоолоо идээд буудалдаа бууж амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Чэжү

Нууцлаг – Сүүдрэн бүжгийн шоу тоглолт “ The Greatest Silhouette Show on Eart “ –г үзнэ. Үүүний дараа Чэжүгийн зүүн хэсгээр амьдардаг уугуул иргэдийн аж амьдралыг харуулах “Эртний тосгон-оор аялана.  Энэ тосгон нь олон зуун жилийн өмнөх Чэжү арлын  нутгийн ард түмний эдэлж, хэрэглэж байсан хоол хүнс, орон байртай танилцаж тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлдэгээрээ онцлого юм. Дараа нь өдрийн хоолоо идсэний дараа Чэжү арлын зүүн хойд хэсэгт далай руу түрсэн хошуун дээр байрлах “ Нар мандах оргил  /Seongsan Sunrise Peak) буюу Чэжү арлын аялал жуулчлалын  хамгийн үзэсгэлэнтэй 10 газрын нэг, ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн, сөнөсөн галт уулын тогоог үзэхээр явган аялал хийх болно. Энэ оргилд гарсан хүн бүхэн ирээдүйн хүслээ шивнэж, амьдралаа даатгадаг ёстой. Мөн түүнчлэн Солонгосын олон ангит “ All in “ киноны зураг авалт хийгдсэн Цагаан сүмээр зочилж дурсгалын зургаа татуулна.  Өдрийн хоолоо иднэ. Дараа нь Чэжүгийн үндэсний бэлэг дурсгалын дэлгүүр орно. Дараа нь Солонгос үндэсний хувцас өмсөж зураг авхуулах, солонгосын кимчи хийж үзэх аялал хийнэ. Дараа нь оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Чэжү

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно.  Монгол морьтон циркийн Жүнмүн хааны тоглолт үзнэ. Өдрийн хоолоо идсэний дараа Чэжү-гийн хамгийн үзэсгэлэнтэй Далайд орно.  / энэ өдөр та бүхэн усны хувцас, дотуур солих хувцас, биеийн алчуур зэргийг заавал авч явах /  Дараа нь  Ер бусын зам буюу Шидэт зам  /Mysterios Road/ -  замаар аялна. Энэ замын нууц нь одоо болтол тайлагдаагүй ба машины мотороо унтрааж зогсоход газрын өөдөө өөрийн инерцээрээ хөдөлдөг тул та очиж нууцыг нь тайлаарай. Дараа нь залуу хосуудын цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулагдсан Хайрын хотхон-оор зугаалсаны дараа оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдрийн хоол

Өдөр 5
Чэжү

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй бөгөөд өдөр, оройн хоол ороогүй. Гэхдээ аяллын ахлагч, нутгийн хөтөчтэй зөвлөн өөрийн сонирхсон аялал хийж болно. Тусдаа үнээр үйлчилнэ.

Үүнд та бүхэнд санал болгох аялал : 

  1. Далайн Аквариум үзэх                     5. Өдрийн хоол
  2. Далайн эргээр зугаалах                   6. Газар доорх дэлгүүр
  3. Шумбагч онгоцонд суух                   7.Татваргүй барааны дэлгүүр
  4. 3D Музей үзэх                                  8. Eco Land Forest Train

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 6
 Чэжү – Улаанбаатар хот

Өглөөний хоол зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. 06:00 цагийн үед Чэжүгийн олон улсын нисэх буудалд ирж 07:35 цагийн нислэгээр Улаанбаатар хотыг зорино. 2019 оны 07-сарын 28-ны  10:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж БНСУ-ын үзэсгэлэнт Жэжү арлаар хийсэн аяллаа өндөрлөнө.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com