Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

ЖанЖиаЖэ шууд нислэгтэй аялал

2020/09/15 - 2020/09/19

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Жан Жиа Жэ

Ерөнхий мэдээлэл

Хятад улсын Хунан мужийн ЖанЖиаЖэ хот нь уул ус, байгалийн үзэмжээрээ Хятадад төдийгүй дэлхийд гайхагдсан хотын нэгд зүй ёсоор ордог. Анх 1992 онд Дэлхий Өвд бүртгэгдсэн байдаг бөгөөд Хятадын  4А зэрэглэлийн байгалийн тусгай хамгаалалттай цогцолбор газар юм. Энд дотоодын мянга мянган жуулчин ирж аялдахаас гадна гадаад аялагчдын хөл мөн тасардаггүй юм. Холливудын алдарт найруулагч Жэймс Камероны найруулсан Аватар киноны зураг авалт хийгдэж байсан онцгой бүс нутаг руу аялагчдын цуваа үргэлжилсээр л ... Хятадын заавал очих ёстой газруудын нэгд маргаангүй багтдаг уг газар руу та ч бас аялаад үзээрэй.
 

Онцлох

  • Шилэн гүүр,
  • Аватарын зураг авалт хийгдсэн газар,
  • Тэнгэрийн хаалга,
  • Шар лууны агуй,
  • Алтан ташуур 

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Жанжиажэ

Энэ өдөр Улаанбаатар хотоос Жанжиажэ хот руу шууд ниснэ. Ойролцоогоор .. цагийн дараа Жанжиажэ хотын Хэхуа нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Wulingyuan дүүрэг руу хүргэж өгөн зочид буудалд байрлуулна. Дараа нь оройн хоолонд ороод буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдөр 2
ЖанЖиаЖэ

 Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд ЖанЖиаЖэ-ийн Ой шугуйн цэцэрлэгээр зугаална. Ирээд дэлхийн гурван том хурдан цахилгаан шатны нэг болох Цагаан луу нэртэй цахилгаан шатаар гарч ЯнЖиаЖэ байгалийн цогцолбор газар хүрнэ. Энд та Аватар киноны зураг авалт хийгдэж байсан өндөр хад чулуу, ой хээр, байгалийн хосгүй үзэмжит тогтоцыг үзэж сонирхох юм. Өдрийн хоолны дараа ЖанЖиаЖэ Хадан хавцал руу явж хадан хавцалыг холбосон Дэлхийн хамгийн урт шилэн гүүрээр зугаална. Уг шилэн гүүрний урт нь 430 метр, өргөн нь 6 метр, нэг зэрэг 800 хүн гишгэж болдог гүүр юм. Уг шилэн гүүрний бүх хийц нь шилээр хийгдсэнээрээ онцлог аж. Мөн энэ бүс нутагт хамаарагддаг түүх дурсгалын газар, байгалийн хосгүй тогтоцыг үзэж сонирхоно. Оройн хоолны дараа зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.     
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Жанжиажэ

Өглөөний цайгаа зочид буудалдаа иднэ. Ингээд жуулчны автобусандаа суун Шар Луун Агуй хүргүүлнэ. Энд та төрөл бүрийн солонгын өнгө хосолсон агуйгаар зугаална. Дараа нь Алтан ташуур  хэмээх байгалийн цогцолборт газар хүрч онгон байгальтай танилцана. Уг газар нь 7.5 км урт үргэлжилдэг, ойролцоогоор 2 цаг алхах хэмжээний том үзэсгэлэнтэй газар байдаг. Энд та байгалийн үзэмжтэй танилцан, чөлөөт алхалт хийх боломжтой юм. Мөн энд Баруун Этгээдэд Зорчсон Тэмдэглэл киноны зураг авалт хийгдэж байсан түүхтэй. Дараа нь худалдааны гудамж хүргүүлнэ. Энд та өөрийн сонирхсон бараа бүтээгдэхүүний худалдан авах боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
ЖанЖиаЖэ    

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр ЖанЖиаЖэ алдарт Тэнгэрийн хаалга руу хүргүүлэн Тэнгэрийн хаалгаар орж ариусан, байгалийн үзэмжийг тольдоно. Мөн Шилэн хавцлаар явж, өөрийн айдсыг даван туулах сонирхолтой аялал хийнэ. Орой нь онцгой бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилно. Дараа нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
ЖанЖиаЖэ - Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь чөлөөт цаг. Орой нь тогтсон цагт цуглаж унаагаар нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу шууд ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.                   

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь