Мальдивийн аялал

2019/08/05 - 2019/08/09

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Мальдив

Чиглэл

Мальдив

Ерөнхий мэдээлэл

 Мальдив улс нь  Энэтхэгийн далайд орших арлын улс бөгөөд ойролцоогоор 1190 шүрэн арал болон 26 гинжин арлуудаас тогтсон газар нутагтай  Азийн хамгийн жижиг улсын нэг юм. Мальдив улсын нийслэл  нь Мале хот. Мальдив улсын цаг агаар 23 – 31 хэмийн хооронд хэлбэлзэх халуун орны уур амьсгалтай бөгөөд 5-р сараас 11 –р сарын үед бороотой чийглэг улирал  эхэлдэг.  Мальдив улсын албан ёсны хэл бол дивехи  хэл боловч 1960 оноос хойш боловсролын системдээ Англи хэлийг оруулснаар одоо бүх хүмүүс нь англиар чөлөөтэй ярьдаг байна. Мальдив 100%  Исламын шашинтай улс бөгөөд шашны холбоотой түүх дурсгалын газар, байгууламжууд их байдаг.   
Мальдив улсад зорчих үед тухайн улсын мөнгөөр үйлчлүүлэхээс гадна доллар, евро болон олон улсын картаар үйлчлүүлж болно. Эдийн засгийн гол салбар бол загас агнуур мөн сүүлийн үед аялал жуулчлал их хөгжиж байгаа. Мальдив улсын үндэсний хоол нь далайн гаралтай бүтээгдэхүүн  ихэвчлэн байдаг ба туна загас, коконат жимс, цагаан будаа ихээр хэргэлдэг. Мале хот тайван амгалан хотын нэг боловч гадаад улсад зорчиж байгаа аялагч өөртөө анхаарал тавьж явах нь хамгийн чухал зүйл юм. Мальдив улс халуун уур амьсгалтай орон учраас хувь хүн уух цэвэр ус  зэргийг сайн бэлдэх хэрэгтэй. 
 

Онцлох

  • Исламын шашны төв болон мечет,
  • Үндэсний музей,
  • Нутгийн зах
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Мале

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр цугларч Солонгосын  KE 868 онгоцоор 17:10 –д Улаанбаатараас хөөрнө. Солонгосын нисэх онгоцны буудал Инчён дээр 21:15 –д бууна. Түүний дараа оройны 22:40  цагаас Мальдив улсын нийслэл Мале хот руу нисэж  өглөөний 06:40 –д бууна.
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
“Fun Island” ризорт

Өглөө 06:40 цагт Мальдив улсын нийслэл Мале хотын Ibrahim Nasir олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Нисэх онгоцны буудалд буусны дараа орон нутгийн аялал жуулчлалын компаний баг хамт олон танийг угтаж авна. Түүний дараа хурдны завиар 20 минут орчим яваад Fun Island resort далайн эргийн амралтын газар руу хүргүүлнэ. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
“Fun Island” ризорт

Өглөөний хоол зочид буудалдаа зооглоно. Чөлөөт хөтөлбөртэй. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
“Fun Island” ризорт

Өглөөний хоол зочид буудалдаа зооглоно. Чөлөөт хөтөлбөртэй
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
“Fun Island” ризорт  – Мале - Улаанбаатар

Өглөө зочид буудалдаа өглөөний хоол зооглоно. Буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд  Мале хот руу хүргүүлнэ. Энэ өдөр Мале хотод нутгийн хөтчийн хамт 1 цаг орчим хотын аялал хийнэ.  Мальдив нь Энэтхэгийн далайд орших арлын улс юм. Тус улсын нийслэл нь Мале хот бөгөөд улс төр,  эдийн засгийн төв,  гадаад худалдааны боомт хот юм. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал  болон загас агнуурын салбар ихэд хөгжсөн. Хүн ам нь  2004 оны байдлаар 81,600 гэж тоологдсон байна.  Энэ орон Ислам шашинтай тул хотын аялалаар исламын шашны хэд хэдэн сүм дуган байгууламж үзэж хотоор алхан загасны зах болон бусад худалдааны гудамжаар аялана. Түүний дараа олон улсын нисэх онгоцны буудалд хүргүүлнэ. 15:40 цагаас Солонгосын   KE  474  онгоцоор Инчён олон улсын нисэх онгоцны буудал хүртэл нисэж өглөөний 06:10 –т бууна. Үүний дараа 13:20 – н онгоцоор нисэж Улаанбаатарт 16:05 цагт Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр бууна. Ингээд дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Бусад

  • Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
  • 16-аас дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. Түүнээс доош хүнтэй аялалд тухайн орон нутгийн хөтөчтэйгээр, хүний тооноос хамааран үнэ өөрчлөгдөх боломжтой.
     

Санал болгох аялал

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь