Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Вьетнам, На Транг шууд нислэгтэй аялал

2020/04/19 - 2020/04/23

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Вьетнам

Чиглэл

На Транг

Ерөнхий мэдээлэл

Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соёл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соёл холилдон ууссан зэрэг нь нийгэм соёлын нэгэн баялаг хэв шинжийг Вьетнамд бий болгожээ. Хаврын салхитай хүйтэн улиралд Вьетнамын өмнөд хэсгийн үзэсгэлэнт байгалийн далайн эрэг дээр амралтаа өнгөрөөгөөрэй.
 

Онцлох

 

  • Лонг Сон суварга,
  • По Нагар цамхаг,
  • Vinpearl land парк,
  • Ян Бэй хүрхрээ 
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – На Транг

Энэ өдөр тогтсон цагт буюу 07:30 цагт УБ хотоос Вьетнамын На Транг хот руу ОМ7731 дугаарын нислэгээр шууд ниснэ. Ойролцоогоор 5 цагийн дараа буюу 12:30 цагт газардана. Энэ үед орон нутгийн хөтөч болон унаа таныг угтан авч зочид буудалд хүргэж өгч үйлчилнэ. Оройн нь тогтсон цагт оройн хоолонд орно. Ингээд буудалдаа байрлан амарна.

 

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдөр 2
На Транг

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа На Транг хотын аяллаа эхлүүлнэ. Эхлээд 1923 онд байгуулагдсан Далай судлалын Институтээр зочилно. Та эндээс далайн тэнгистэй холбоотой бүхий л сонирхолтой мэдээллийг авах боломжтой. Дараа нь Дьемийн засгийн газрын эсрэг тулалдаж байгаад нас нөгчсөн лам нар болон гэлэнмаа нарын дурсгалд зориулан 1886 онд барьсан Буддын шашны суварга болох Лонг Сон суваргыг очиж үзнэ. Дараа нь 7-12 -р зууны Чам хаант улсын үеийн түүхийг харуулсан  По Нагар цамхагийг үзэж сонирхоно. Үргэлжлүүлэн На Трангийн орчин үеийн худалдааны төв Дам-аар зочилно. Энд та өөрийн хүсэлтээр шоппинг хийх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.  
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 3
На Транг

Өглөөний цайны дараа унаагаар На Транг хотын Винпирл ланд /Vinpearl land/ парк руу хүргүүлнэ. Энд ирээд кабел машинаар парк руу явна. Ингээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр паркаар зугаалж, хүссэн тоглоомондоо сууж, өдрийг хөгжилтэй өнгөрөөх юм.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
На Транг

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Энэ өдөр На Траны алдарт Ян Бэй Хүрхрээг үзэж сонирхоно. Дараа нь тогтсон цагт зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
На Транг – Улаанбаатарт 

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Ингээд чөлөөт цаг.  Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар нисэх онгоцны буудал хүргүүлэн УБ хот руу ОМ7732 нислэгээр оройн 17:00 цагт ниснэ. Ойролцоогоор 5 цагийн дараа буюу шөнийн 00:01 цагт газардана. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
 

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь