Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Сэбү шууд нислэгтэй аялал

2019/11/13 - 2019/11/18

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Филиппин

Чиглэл

Сэбү

Ерөнхий мэдээлэл

Филиппин улс нь Номхон далай дахь Филиппиний олтригт орших зүүн өмнөд Азийн орон бөгөөд 90 гаруй сая хүн амтай нийслэл нь Манила хот. Энэ улс нийтдээ 7107 арлаас бүрдэх бөгөөд Сэбү арал нь Филиппиний төв хэсэг болох Визаяад байрладаг.

Сэбү бол цаг агаарын тааламжтай уур амьсгалтай, байгалийн үзэсгэлэнт далайн эрэг, тансаг зэрэглэлийн амралтын газрууд болон Испанийн колони улс байсан түүхэн хөгжлийн нөлөөгөөр шашин соёлын олон сонирхолтой үзмэртэй юм. Мөн дэлхийн жуулчдыг татдаг аялал жуулчлалын гол газруудын нэг бөгөөд наран шарлагын амралтын газарт далайн гүнд шумбах, завиар явах, далайн давлагаа сөрөх гэх мэт амарч зугаалахдаа хөгжилдөх олон аялалуудыг санал болгодог.

Хоолны хувьд зүүн өмнөд Азийн орнуудтай адил далайн гаралтай хоол, ногоо, цагаан будаа иддэг ба Испаниас гаралтай хоолонд сармис, сонгино, улаан лооль ихээр хэрэглэдэг.

Онцлох

  • Лапү лапүгийн дурсгалын хөшөө
  • Алегр гитарын үйлдвэр
  • Санто Нино сүм болон алдарт аялагч, далайчин
  • Магелланы загалмай үзэх

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар-Сэбү

Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00 цагт цуглан Филиппин улсын Мактан арал руу шууд ниснэ. Онгоц 07:00 цагт Улаанбаатараас хөөрч 13:00 цагт Мактан-Сэбү ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. Энэ үед аяллын ахлагчын заавар зөвлөгөөгөөр хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа нутгийн хөтөч, унаа таныг угтан авч өдрийн хоол идүүлээд зочид буудалд хүргэж үйлчилнэ.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 2
Сэбү

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Филиппиний үндэсний баатар Лапу Лапугийн дурсгалын хөшөөг очиж үзнэ. Филиппин улс нь 400 жил орчим Испани улсын колонид байсан ба Лапу Лапу нь Испаниучуудын колоничлолыг эсэргүүцэн боссон анхны уугуул иргэдийн толгойлогч бөгөөд үндэсний баатар хэмээн хүндлэгддэг байна. Үүний дараа Алегрийн гитарын үйлдвэртэй танилцахаас гадна Испани улсын алдарт аялагч, далайчин Фернанд Магелланы байрлуулсан олон жилийн түүхтэй Христийн загалмай болон  Санто Нино, Сан Педрогийн сүмээр зочилно. Үдээс хойш Сэбү хотын худалдааны газарт очиж худалдаа хийнэ.     
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 3
Мактан

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр Мактан арлын далайн эрэг дээр очиж далайд шумбах, усан завиар аялах гэх мэт зугаатай 1 өдрийг наран шарлагын газарт өнгөрөөх болно. /Усанд шумбах аялалд зөвхөн сонирхож байгаа хүмүүсийг оролцуулна/ Дараа нь далайн усан завин дээр оройн зоог барина.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 4
Мактан

Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр далайн эрэгт наран шарлагын газарт байрлан, мөн зочид буудлын усан санд орон амрах боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаа, хоолоор үйлчлэхгүй/.
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 5
 Мактан

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. 11:30 цагийн үед буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд өдрийн хоол идсэний дараа Мактан – Сэбү ОУ-ын нисэх онгоцны буудал руу явна. Онгоц 16:00 цагт нисч Улаанбаатарт 22:35 цагт газардана. Ингээд энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Бусад

  • Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
  • 16-аас дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. 10-аас доош хүнтэй аялалд орон нутгийн Англи хэлтэй хөтөчтэйгээр, хүний тооноос хамааран үнэ өөрчлөгдөх боломжтой.

Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь