Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Сөүл хотын аялал

2020/05/26 - 2020/05/30

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Чиглэл

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Сөүл хот

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд цуглан бүртгэлээ хийлгээд 00:00 цагийн OM301 нислэгээр Улаанбаатараас Сөүлийн чиглэлд ниснэ. 00:00 цагт Солонгосын Инчён ОУНОБ –д бууна. Түүний дараа орон нутгийн хөтөчтэй уулзан өдрийн хоолны зоогийн газар руу явна. Үдээс хойш  Намсан  цамхаг  дээр гарч 236 метрийн өндөрөөс Сөүл хотыг харна. Мөн Сөүл хотын дундуур урсдаг орчин үеийн шийдлээр тохижуулсан Cheonggyecheon Stream амралт зугаалгын цогцолборт очиж үзнэ. Орой нь зочид буудалдаа ирж амарна.

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Сөүл хот

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Солонгосын алдартай телевизийн олон ангит “Өвлийн сонат” киноны зураг авалт хийсэн цэцэрлэгт хүрээлэнд очно. Дараа нь мөн “Нууц цэцэрлэг” киноны зураг авалт болсон Petite France гэдэг газраар аялангаа Сөүл хотоор аялна. Орой зочид буудалдаа ирж амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Сөүл хот

Өглөөний цай зочид буудалд уусны дараа Сөүл хотын түүх дурсгалын газруудаар зочлох бөгөөд 1394 онд баригдсан Солонгосын эзэнт гүрэн Чосунь вант улсын Гёнбугүн ордон музейг үзэж сонирхоно. Дараа нь Сөүлийн эртний тосгон  Bukcheon Hanok болон  Gwangjang  худалдааны төв болон  Insadong Alley Сөүлийн худалдааны гудамжаар явна. Орой нь зочид буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Сөүл хот

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа Коекс далайн амьтдын аквариум үзнэ. Мөн худалдааны Dongdaemun төвд очиж худалдаа хийнэ. Энэ төвд өдөр тутмын хувцас хэрэглэл зардаг. 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Сөүл хот - Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. 00:00 цагт зочид буудлаас хөдлөөд Сөүл хотын Инчён ОУНОБ – д хүргүүлнэ. 00:00 цагт Сөүл хотоос нисч  Улаанбаатарт 00:00 цагт бууна. Ингээд дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.  

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Бусад

  • Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
  • 9-өөс дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. Түүнээс доош хүнтэй аялалд тухайн орон нутгийн хөтөчтэйгээр, хүний тооноос хамааран үнэ өөрчлөгдөх боломжтой.

Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь