Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Ханжоу, Шанхай хотын аялал

2020/07/12 - 2020/07/19

Хугацаа

8 шөнө, 7 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Шанхай

Ерөнхий мэдээлэл

Шанхай хот нь бизнес, аялал жуулчлал, эдийн засаг хөгжсөн Хятадын том хотуудын нэг юм. Ойролцоогоор хүн ам оршин суудаг. Шанхайд Вайтань, Нанжин Лү, Шанхай Центр төв 118 давхар, Дисней Лэнд болон Лааны тосон байшин зэрэг болно. Уур амьсгалын хувьд чийглэг байдаг. Гол худалдааны төвүүд нь Нанжин Лү /南京路/, Лунхуа Шичан /龙华市场/, Лү Жиа Зүй /陆家嘴购物/ гэх зэрэг болно. Шанхай хот нь бусад Хятадын хотуудыг бодвол өртөг өндөр, түүнийгээ дагаад юмных нь үнэ харьцангуй үнэтэй байдаг байна.

Онцлох

  • Дуураймал Парис хот
  •  Баруун Нуурын усан онгоцны аяла
  • Хуан Пу мөрөн
  • Нанжинлү

Хөтөлбөр

Өдөр 1
Өдөр 1. Улаанбаатар – Замын Үүд      

Энэ өдөр 16 цагт Улаанбаатар галт тэрэгний буудалд цугларч, Замын-Үүдийн вагонд сууна. Энэ шөнөдөө галт тэргэндээ хононо.

Буудал

Галт тэрэг

Зоог

Өдөр 2
Өдөр 2. Замын Үүд –Эрээн – Бээжин

Өглөө Замын-Үүдэд буун жуулчны автобусаар Эрээн хот руу хил гарна. Ойролцоогоор 2 цагийн дараа Эрээн хотод буугаад үргэлжлүүлэн автобусаар Бээжин хот руу Хятадын орон нутгийн автобусаар зорчино. Ойролцоогоор 12 цаг явна.  Орой нь Бээжинд ирж буудалдаа байрлан амарна. 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 3
Өдөр 3. Бээжин – Ханжоу

Өглөө тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд галт тэрэгний буудал хүргүүлэн Ханжоу хот руу хурдны галт тэргээр явна. Ойролцоогоор 5 цагийн дараа ирнэ. Ингээд Ханжоу хотын алдарт Баруун Нуурын усан онгоцны аяллаар аялна. Оройн хоолны дараа зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Өдөр 4. Ханжоу – Шанхай

 Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд дуураймал Парис хоттой танилцах аяллаа эхлүүлнэ. Уг газар нь 420 сая юаны хөрөнгө оруулалтаар боссон  400 га талбай бүхий бүхий газрыг эзэлдэг бөгөөд ойролцоогоор 10,000 орчим оршин суугчтай аж. Үдээш хойш хурдны галт тэрэгний буудал хүргүүлэн Шанхай хот руу явна. Хөгжлөөрөө Хятаддаа номер нэгт ордог Шанхай хотод ирээд алдарт Хуан Пу мөрнөөр усан онгоцоор зугаална. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Өдөр 5. Шанхай                                                                                             

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Шанхай хотын аялалдаа гарна. Азидаа хамгийн өндөр барилгад тооцогддог 101 давхар бүхий Дэлхийн худалдааны төв болох  “World Financial Center”-ийн 100 давхарт гарч Шанхай хотыг бүхлээр нь харж сонирхоно. Дараа нь Чэн Хуан хэмээх Шанхайн 600 жилийн түүхтэй, эртний барилга байгууламжыг тэр чигээр хадгалж ирсэн бүсээр айлчилна. Энд та эртний Шанхай хотын дүр төрхтэй танилцахаас гадна төрөл бүрийн эртний эдлэл, бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой юм. Ингээд оройн хоолны дараа Нанжин хэмээх алдарт гудамжаар зугаална. Энд та тухайн үед Шанхай хот Английн колон байх үед баригдаж байсан эртний барилга байгууламжыг гаднаас нь үзэж сонирхохоос гадна төрөл бүрийн худалдан авалт хийх боломжтой юм. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 6
Өдөр 6. Шанхай – Бээжин – Эрээн

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Ингээд Шанхай хотын галт тэрэгний буудал хүргүүлж, хурдан галт тэргээр Бээжин хотыг зорино. Ойролцоогоор 5 цагийн дараа Бээжин хотын галт тэрэгний буудалд бууна. Ингээд үдээс хойш орон нутгийн унтлагын автобусанд сууж Эрээн хот руу буцна. Энэ шөнө автобусандаа хононо.

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол

Өдөр 7
Өдөр 7. Эрээн – Замын Үд – Улаанбаатар

Өглөө Эрээн хотод ирнэ. Ингээд тогтсон цагт хоёр улсын хил гарч Замын Үдээс Улаанбаатар хот руу орон нутгийн галт тэргээр зорчино. Ингээд маргааш өглөө нь Улаанбаатарт ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

Буудал

Галт тэрэг

Зоог

Бусад

Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь