Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Шанхайгаас эхлэлтэй Япон руу аялах хөлөг онгоцны аялал

2019/12/01 - 2019/11/09

Хугацаа

8 шөнө, 7 өдөр

Улс

Япон

Чиглэл

Шанхай

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар Бээжин-Шанхай

Энэ өдөр Чингис хаан нисэх онгоцны буудал дээр 09:30 цагт цуглаж 11:50 цагийн СА902 нислэгээр Бээжин хот руу ниснэ. 13:55 цагт Бээжин хотод буугаад дараагийн 16:30 цагийн СА1549 нислэгээр Шанхай хот руу ниснэ. 18:40 цагт Шанхай хотын Hong Qiao Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардана. Жолооч таныг тосож зочид буудалд хүргэнэ байрлана.

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Хөлөг онгоцонд

Өглөөний цайны дараа жолооч таныг Шанхай хотын боомт руу хүргэж өгнө. Тэндээс 16:30 цагт 5600 гаруй жуулчин хүлээн авах 3500 гаруй өрөө бүхий Spectrum of Seas нэртэй хөлөг онгоцтой Японы арлуудын зүг хөдөлнө. Хөлөг онгоцны цонхтой, далай руу харсан, тагттай гэр бүлийн өрөөнд 1 өрөөнд 4- р байрлана.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдөр 3
Хөлөг онгоцонд

Өглөөний цайгаа хөлөг онгоцондоо зооглоод онгоц дотор өөрийн сонирхлоор амарна. Хөлөг онгоц дээр кино театр, бар, сагсан бөмбөгийн талбай, казино, усан сан гээд цагийг зугаатай өнгөрүүлэх олон хөтөлбөрүүд байх тул та өөрийн хүсэлтээр цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Окинава арал

Хөлөг онгоц өглөө 07:00 цагт Японы үзэсгэлэнт Окинава аралд хүрэх бөгөөд оройн 15:00 цаг хүртэл тэнд зогсох юм. Жуулчид өөрсдийн хүсэлтээр Окинава арал дээр цагийг зугаатай өнгөрүүлэх, далайн эргээр амрах боломжтой. Орой нь тогтсон цагт хөлөг онгоцондоо ирж аяллаа үргэлжлүүлнэ.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдөр 5
Нагасаки

Энэ өдрийн үдээс өмнө хөлөг онгоцондоо хүссэнээрээ цагийг өнгөрүүлээд өдөр 13:00 цагт Японы Нагасаки хотод очино. Та хөлөг онгоцноос бууж өөрийн хүсэлтээр Нагасаки хотоор аялаарай. Орой нь 21:00 цагт хөлөг онгоцондоо ирж байрлан аяллаа цааш үргэлжлүүлэх юм.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Өдрийн хоол

Өглөөний хоол

Өдөр 6
Хөлөг онгоцонд

Энэ өдөр хөлөг онгоцондоо өөрийн хүсэлтээр цагийг зугаатай өнгөрүүлнэ. Орой нь хөлөг онгоцондоо байрлан амарна.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдрийн хоол

Өдөр 7
Шанхай

Өглөөний 07:00 цагт Шанхай хотод буугаад жолооч тосч аван зочид буудалд хүргэнэ. Чөлөөт цаг

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 8
Шанхай- Бээжин – Улаанбаатар

Өглөө эрт Шанхай хотын нисэх буудлаас Бээжин хотын Капитал нисэх буудал руу нисч дараа нь Улаанбаатар хот руу ниснэ. Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсанаар энэ удаагийн аялал өндөрлөнө

Буудал

Онгоц

Зоог


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь