Шанхай Дисней Лэндийн аялал

2019/07/05 - 2019/07/09

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Хятад

Чиглэл

Шанхай

Ерөнхий мэдээлэл

Шанхай хот нь бизнес, аялал жуулчлал, эдийн засаг хөгжсөн Хятадын том хотуудын нэг юм. Ойролцоогоор хүн ам оршин суудаг. Шанхайд Вайтань, Нанжин Лү, Шанхай Центр төв 118 давхар, Дисней Лэнд болон Лааны тосон байшин зэрэг болно. Уур амьсгалын хувьд чийглэг байдаг. Гол худалдааны төвүүд нь Нанжин Лү /南京路/, Лунхуа Шичан /龙华市场/, Лү Жиа Зүй /陆家嘴购物/ гэх зэрэг болно. Шанхай хот нь бусад Хятадын хотуудыг бодвол өртөг өндөр, түүнийгээ дагаад юмных нь үнэ харьцангуй үнэтэй байдаг байна. 

Онцлох

  • Дисней Лэнд
  • Нанжин гудамж
  • Shanghai Center Building
  • Хуан Пү мөрөн

Хөтөлбөр

Өдөр 1
 Улаанбаатар - Бээжин – Шанхай

Энэ өдөр Улаанбаатар хотын Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр цугларч Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч Бээжин хотын галт тэрэгний буудал хүргэж өгнө. Эндээс та хурдны галт тэргээр Шанхай хотыг зорино. Ойролцоогоор 5 цагийн дараа Шанхай хотод газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Шанхай

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Шанхай хотын хамгийн өндөр барилга болох Shanghai Center Building –ийн 118 давхарт гарч Шанхай хотыг бүхлээр нь харж сонирхоно. Дараа нь Чэн Хуан хэмээх Шанхайн 600 жилийн түүхтэй, эртний барилга байгууламжыг тэр чигээр хадгалж ирсэн бүсээр айлчилна. Энд та эртний Шанхай хотын дүр төрхтэй танилцахаас гадна төрөл бүрийн эртний эдлэл, бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой. Ингээд оройн хоолны дараа Нанжин хэмээх алдарт гудамжаар зугаална. Энд та тухайн үед Шанхай хот Английн колон байх үед баригдаж байсан эртний барилга байгууламжыг гаднаас нь үзэж сонирхохоос гадна төрөл бүрийн худалдан авалт хийх боломжтой юм. Дараа нь Шанхай хотын Хуан Пү мөрнөөр усан онгоцоор зугаална. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 3
Шанхай

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт унаагаар Дисней лэнд руу хүргүүлнэ. Энд та үе үеийн үлгэрийн баатруудтай дурсгалын зураг татуулж, гайхалтай авъяаслаг жүжигчдийн тоглолтыг үзэж сонирхон, тоглон наадна. Ийнхүү бүтэн өдрийн турш алжаал ядаргаагаа тайлан, амарч цэнгэсний дараа жуулчны автобусаар буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Шанхай - Бээжин    

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Ингээд Шанхай хотын галт тэрэгний буудал хүргүүлж, хурдан галт тэргээр Бээжин хотыг зорино. Ойролцоогоор 5 цагийн дараа Бээжин хотын галт тэрэгний буудалд бууна. Энэ үед хөтөч, унаа таныг тосон авч буудалд хүргэж үйлчилнэ. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Бээжин - Улаанбаатар

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт цуглан буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар Бээжин хотын Капитал олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь