Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Шизүока шууд нислэгтэй аялал

2019/08/05 - 2019/08/10

Хугацаа

6 шөнө, 5 өдөр

Улс

Япон

Чиглэл

Шизүока муж

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  • Скай три цамхаг 
  • Хачико нохойны хөшөө
  • Донкихоотэ  дэлгүүр
  • Дижитал арт музей үзэх ба Одайба арал.
  • Диснейлэнд явах
  • Кавагүчи нуур
  • Фүжи уул
  • Gotemba Premium Outlet  
  • Сафари амьтны хүрээлэн
  • Изү хойгийн наран шарлага 
  •  Далайн эргийн гүүр
  • Эртний сүм хийд  
  • Ногоон цайны дэлгүүр

Хөтөлбөр

Өдөр 1
Токио                       

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр 8 сарын 5 –наас 6 – ны шилжих шөнө 00:15 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 01:25-цагт Улаанбаатараас хөөрч Фүжи уул байдаг Шизүока мужийн нисэх онгоцны буудал дээр 06:40-цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа нутгийн хөтөчтэй уулзан автобусаар Токио хот руу явж дэлхийн хамгийн өндөр Скай три цамхгийн 350м өндөрт гарч  Токио хотыг тольдоно. Түүний дараа  Шибүяа дүүрэгт байдаг эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж мөн Донкихоотэ бүх төрлийн бараа байдаг дэлгүүр болон Шибүяа дүүргийн дэлгүүрүүдээр худалдаа хийнэ.  Орой зочид буудалдаа ирж амарна.  

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 2
Токио

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй учир унаа болон хоолоор үйлчлэхгүй. Чөлөөт хөтөлбөрт зориулж 2 төрлийн нэмэлт хөтөлбөр санал болгож бүртгэнэ.

  1. Дижитал арт музей үзэх ба Одайба арал.
  2. Диснейлэнд явах.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 3
Шизүока

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа Фүжи уул байдаг Шизүока муж руу явж дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нуур үзнэ. Дараа нь Фүжи уулын 2305 метрийн өндөрт байдаг зогсоол хүртэл автобусаар гарч Фүжи уулын оройг тольдохоос гадна бэлэг дурсгалын дэлгүүр сонирхох болно. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. 1706 онд хамгийн сүүлийн удаа дэлбэрсэн. Одоо 24 цаг галт уулын идэвхжилтийн хяналтад байдаг. Үдээс хойш  Gotemba Premium Outlet буюу аутлетийн томоохон төв орно. Энэ аутлетэд 210 брэндийн дэлгүүрүүд байдаг. Та энд дэлхийн нэртэй брэндийн бэлэн хувцасны дэлгүүрүүд, спортын хувцас, гэр ахуйн барааны дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой. Орой нь зочид буудалд ирж амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Изү

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр өрөөгөө хүлээлгэж өгсөний дараа Изү хойгийн далайн эргийн наран шарлагын газарт далайд тоглон амарна. Орой нь Японы уламжлалт халуун рашаантай зочид буудалдаа ирж алжаалаа тайлан хононо. Оройн хоол зочид буудалд буфетээр үйлчилэх ба уух юм хүссэнээрээ ууж болно.

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 5
 Шизүока

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Өрөөгөө хүлээлгэж өгөөд   Шизүока мужийн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой далайн эргийн гүүрээр алхаж, Японы эртний сүм хийд үзэхээс гадна хулсан ойгоор алхана. Үүний дараа Сафари амьтны хүрээлэн үзээд зочид буудалдаа ирж амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 6
 Шизүока - Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд ногоон цайгаар алдартай Шизүока мужын ногоон цайны дэлгүүрт худалдаа хийсний дараа нисэх онгоцны буудалд 12:30 цагт ирж бүртгэлээ хийлгэнэ.Онгоц 14:40 цагт хөөрч, Улаанбаатарт  18:55 цагт газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Бусад

Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө. 9-өөс дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. Түүнээс доош хүнтэй аялалд тухайн орон нутгийн хөтөчтэйгээр, хүний тооноос хамааран үнэ өөрчлөгдөх боломжтой.


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com