Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Сингапур-Малайзын хөлөг онгоцны аялал

2019/11/21 - 2019/11/27

Хугацаа

6 шөнө, 5 өдөр

Улс

Малайз Сингапур

Чиглэл

Малайз Сингапур

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар Сингапур

Энэ өдөр Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж, дамжин нислэгээр Сингапур руу ниснэ. Орой Сингапур хотын Чан Ан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардахад хөтөч, унаа таныг угтан авч, зочид буудалд хүргэж өгнө.

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Сингапур

Өглөөний цайны дараа автобусаар Арслант хотын аяллаа эхэлнэ. Мерлион парк дахь Парламентын ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв, Сингапурын имидж болсон далайн эрэг дэх Соёлын ордон, Сингапурын билиг тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөөг үзнэ. Дараа нь Дараа нь Marina Bay урлагийн төвөөр зочилно.17.00 цагт Marina Bay далайн боомтоос дэлхийд алдартай 15 давхар 1100 хүний багтаамжтай Роял Карибиан хөлөг онгоцонд сууна. Өрөөндөө байрлаж амарна.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Пенанг /Малайз/

Өглөөний цайгаа хөлөг онгоцондоо зооглоод онгоц дотор өөрийн сонирхлоор амарна. Хөлөг онгоц маань 16.00 Малайзын алтан шаргал элстэй наран шарлагын газар болох Пенанг-д зогсоно. Та онгоцноосоо бууж дэлхийд уртаараа 3-т орон Пенанг гүүр, Азурын могойн сүм гэх мэт сонирхолтой үзвэрүүдийг үзээд орой хөлөг онгоцондоо буцаж ирнэ. Өрөөндөө байрлан амарна.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Ланкави /Малайз/

Өглөөний цайны дараа Малайзын Ланкави далайн эрэг дээр наранд биеэ шарж өдрийг таатай өнгөрөөнө. Орой 6 цагаас өмнө хөлөг онгоцондоо очиж аяллаа үргэлжлүүлнэ. Хөлөг онгоцон дээрх 12 ресторанаас 3-4 нь олон улсын болон буфет хоолнуудаар өглөө, өдөр, орой үнэ төлбөргүй үйлчилэх тул та хоол таарахгүй байх вий гэж санаа зоволтгүй.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 5
Далайд

Энэ өдөр хөлөг онгоцондоо хүссэнээрээ цагийг өнгөрүүлэх чөлөөт өдөр. Энэхүү хөлөг онгоц дотор 12 том ресторан, 3 том бассейн, сагсан бөмбөгийн талбай, мини гольф, СПА, кино театр, гоо сайхны салон, номын сан гээд бүхий л үйлчилгээнүүд байрласан байдаг. Эдгээр үйлчилгээнүүд нь аяллын зардалдаа багтсан байна.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 6
Сингапур Улаанбаатар

Өглөөний цайгаа уусны дараа 08,00 цагт Сингапурын боомтод ирээд хөлөг онгоцноосоо бууж Чанги нисэх буудал руу явна. Ингээд Бээжин /ХонгКонг/ Сөүл-р дамжин Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь