Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Сингапур Малайзын аялал

2019/08/16 - 2019/08/23

Хугацаа

8 шөнө, 7 өдөр

Улс

ЗӨАзи

Чиглэл

Сингапур Куала Лумпур

Ерөнхий мэдээлэл

Сингапур нь Нью Йорк, Лондон, Хонг Конгийн дараа дэлхийд 4-т бичигддэг санхүүгийн төвийн нэг юм. Сингапур хотыг цэцэгт хүрээлэнгээр бүрхэгдсэн улс ч гэж нэрлэх нь бий. Нийт 5 сая гаран хүн амтай, хүмүүс нь Хятад, Англи, Малайз, Тайланд хэлээр ярьдаг. Малайз нь Малайз, Энэтхэг, Хятад болон бусад үндэстнээс бүрэлдсэн, нийт 275 сая гаруй хүн амтай улс юм. Ихэнх хүн ам нь Малайз хэлээр ярьдаг боловч Англи, Хятад хэлийг давхар ашигладаг. Сингапур нь алдарт Загасан Сүүлт Арслангийн Хөшөө, Фэбэр уул, Сэнтоза арал гэх мэтээрээ алдартай бол  Малайз нь Ихэр цамхаг, Гентин Хайланд, Хааны Ордон, Бату агуй зэрэг ордог байна. Сингапур, Малайз нь Зүүн Өмнөд Азийн халуун бүсэд хамаарагддаг бөгөөд жилд дунджаар +22 - +28 градусын дулаантай байна. Xудалдааны төвүүд нь Сингапурт Виво сити /Vivo City harbourt Front /, Ай Өү Эн  /ION Orchard Road/, Сингапур Плаза /Singapore Plaza/, Такишамая /Takishamaya luxury shop mall/ гэх мэт болно. Малайзад Павилон /Pavillon Shopping mall/, Петронас цамхаг /Petronas/ гэх мэт.
 

Онцлох

  • Сентоза арал,
  • Арслан Зааны хөшөө,
  • Петронас цамхаг,
  • Хааны ордон,
  • Гентин Хайланд
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Сингапур    

Энэ өдрийн т+огтсон цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж, Сөүл хот руу ниснэ. Үргэлжлүүлэн Сингапур руу нисч Сингапур хотын Чан Ан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардана. Онгоцны буудал дээр хөтөч, унаа таныг угтан авч, зочид буудалд хүргэж өгнө. Замдаа оройн хоол иднэ. 
 

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Сингапур

Өглөөний цайгаа уусны дараа алдарт Сентоза арал руу явна. Сентоза арал Англи Улсын эзэмшилд байхдаа жижигхэн загасчны тосгон байсан бөгөөд 1972 онд шинээр засаж шинэчлэн, аялал жуулчлалын цогцолбор газар болгон өөрчилжээ. Дөрвөн улирал ээлжилдэггүй дан ногооноороо байдаг уг үзэсгэлэнт арал руу эдүгээ мянга мянган гадна, дотны жуулчид ирж амардаг болжээ. Ингээд Сентоза арал дээр ирээд Сингапурын Далайн Аквариумаар зугаалж, далайн төрөл бүрийн амьтныг үзэж сонирхоно.  Мөн далайн эргээр зугаалж, усанд сэлж, тоглож наадан алжаал ядаргаагаа тайлах болно. Оройн хоолны дараа Далайн Аялгуут Хөгжимт Усан Оргилуур хэмээх хамгийн сүүлийн үеийн технологоор бүтээгдсэн 120 м өндөр галт, 40 м өндөр усан багана бүхий өнгө өнгийн лазерийн гэрлэнд сүлэлдэх ер бусын гайхамшигт усан оргилуур дээр үлгэрийн  баатарууд хэрхэн амилахыг өөрийн нүдээр харан баясна. Дараа нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Сингапур - Малайз  

Өглөөний цайгаа зооглосны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Ингээд Мерлион парк дахь Парламентын ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв, Сингапурын имидж болсон далайн эрэг дэх Соёлын ордон, Сингапурын билиг тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөөг үзнэ. Дараа нь Сингапурын хоёр дэх өндөр уул болох Faber уулан дээрээс Сингапурын үйлдвэр худалдааны төвүүдийн өндөр барилгууд, дэлхийд гуравт ордог Сингапурын нефть нэрэх үйлдвэрийн арал болон алдарт Сeнтоза аралыг алган дээрээ тавьсан мэт харж, Бяцхан Брунейгийн чиг, Индонейзийн аралын бараа зэргийг олж харна. Өдрийн хоолны дараа Малайз улсын боомтыг өнгөрч, Путражаяа буюу Малайзын засгийн газрын байгуулсан шинэ жишиг хотыг сонирхоно. Уул хад, ой мод хосолсон ногоон байгууламжийн гайхамшгийг үзүүлсэн энэхүү шинэ хот нь ирдээдүйд Малайзын нийслэл болох төлөвлөгөөнд ороод байгаа. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлаж амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Малайз

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр Шинэ Захиргааны төв, Муслим шашны Сүм, Ерөнхий Сайдын Ордон зэргийг үзнэ. Муслим шашны сүмд зочилж сүмийн гадаад болон дотоод засал, мөн зан заншилтай танилцана. Өдрийн хоолны дараа Малайзын алдарт ихэр хоёр цамхаг болох Петронас цогцолборыг гаднаас нь үзэж сонирхоно. Мөн Хуучин галт тэрэгний буудлаар зочилж, тухайн үеийн түүх, соёлтой танилцана. Оройн хоолны дараа зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Малайз

Өглөөний цайны дараа зугаа цэнгэл, тоглоомын хот уул болсон Гентин-Хайланд руу явна. Далайн түвшнээс дээш 1750 метр өндөрт өргөгдсөн Гентин Хайланд орох замдаа 3,4 км урт агаарын дүүжингээр явна. Ирээд чөлөөт цаг. Энэхүү цогцолборын нэгээхэн хэсэг болсон байшин доторх болон гадна байдаг төрөл бүрийн  тоглоомоор зугаацах боломжтой. Хүсвэл казиногоор зочилж азаа ч үзэж болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Малайз  

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 7
Малайз – Мелака

Өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Мелака хот руу явна. Замдаа Хааны Ордон, Эрх Чөлөөний Талбай болон Куала Лумпур хотын Эрдэнэсийн дэлгүүрээр зочилно. Хүсвэл та энд худалдан авалт хийж болно. Дараа нь Мелакад ирээд Зүүн Өмнөд Азидаа Голландын хамгийн хуучин барилгад тооцогддог, одоо Мелакагийн музей болсон алдарт Голландын улаан байшинг үзэж сонирхоно. Энд Малайз, Португал, Голланд болон Англи улсын түүхийн холбогдолтой эртний эд агуурс хадгалагддаг байна. Мөн Сан-Паулогийн хөшөө, Христийн сүм, Португалийн хотын хаалга, Хуучин хотын хэрэм зэрэг газруудаар аялах болно. Эдгээр газрууд нь нэг дор байрладаг бөгөөд Сан-Паулогийн хөшөөг 1521 онд Голланд хүн барьсан гэдэг. Орой нь зочид буудалдаа байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 8
Мелака - Сингапур - Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэж өгөөд Сингапур хотыг зорино. Сингапурт ирээд өдрийн хоол иднэ. Ингээд тогтсон цагт нисэх онгоцны буудал хүргүүлэн дамжин нислэгээр Улаанбаатар хот руу ниснэ. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь