Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Тайлан улсын аялал 6ш 7ө

2019/12/18 - 2019/12/24

Хугацаа

7 шөнө, 6 өдөр

Улс

Тайланд

Чиглэл

Бангкок Паттаяа

Ерөнхий мэдээлэл

Тайландын Вант Улс Зүүн Өмнөд Азийн төв хэсэгт дөрвөн улстай хиллэн, далайд гарцтай 513 мянган км² газрыг эзлэн оршдог ба нийслэл нь Бангкок хот, бүрэн эрхт хэмжээт хаант засагтай вант улс юм. Энэ орныг 1939 он хүртэл олон улсад Сиам гэдэг нэрээр нь таньдаг байв. Тай бол Энэтхэг-Хятадын хойгт, өрнө захаараа Мьянмар, дорнод Лаос, Камбож, өмнөдөөр Малайз дөрөвтэй 4,863 км урт зурвасаар хиллэж, 513120 км2 газар эзлэн байдгаараа газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 49-д, хүн амын тоогоороо 20-т жагсдаг орон юм. Хүн амынх нь 80% нь тай, 10% нь хятад, 3% нь малай гаралтай. Үлдсэн 7%-ийг мон, кхмер, жижиг үндэстэн ястнууд бүрдүүлнэ. Улсын албан ёсны ярианы ба бичгийн хэл нь Тай хэл юм. Тай хэлээр ойлголцдог 67 сая гаруй хүн амтай улс юм.
Тайланд улс нь аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлсэн улс бөгөөд жил бүр тус улсыг зорин ирдэг жуулчдын тоо тасардаггүй, Аялахад хамгийн тохиромжтой улсын тоонд зүй ёсоор ордог аж. 
 

Онцлох

  • Хааны ордон,
  • Baiyoke Tower,
  • Nong Nooch garden,
  • Lady Boy show,
  • Тай массаж
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Бээжин - Бангкок

Энэ өдөр Айр Чайна компанийн СА902 нислэгээр УБ-с Бээжин хот руу 15:30 минутаас ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа буюу 17:35 цагт газардана. Үргэлжлүүлэн Бээжин хотоо Бангкок хот руу СА979 нислэгээр 19:45 минутаас ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа буюу 23:45 цагт газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Бангкок  

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь Бангкок хотын аяллаа эхлүүлнэ. Хаш Бурханы Сүм, Үе үеийн эзэн Хаадуудын амьдарч байсан Сүрлэг Ордон Музейг үзэж сонирхоно. Энэхүү алдарт цогцолбор музей нь нийт 218400 кв метр талбайг эзлэх бөгөөд Тайландын хэв маяг, шашин шүтлэгийг тэр чигт нь илэрхийлж байдаг хийц, загварын хувьд маш гоёмсог, алтаар бүрсэн ордонуудаар хүрээлэгдсэн цогцолбор юм. Өдрийн хоолоо алдарт Baiyoke Sky tower –ийн ресторанд зооглоно. Бангкок хотод ирээд үзэсгэлэнт ЧаоПрая голоор  усан онгоцоор зугаална. Уг гол нь нийт 1352 км урт үргэлжилдэг, Эх далайтай шууд холбогддог бөгөөд уг голоор дамжин Тайландчууд аж амьдралаа залгуулан өдий хүрсэн бөгөөд энэхүү голоороо маш их бахархдаг аж. Ингээд энэхүү алдартай голоор завиар зугаалж, бяцхан урлагийн тоглолт үзэн үдшийн зоог барина. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Банкок - Паттаяа

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь Паттаяа арал руу явна. Замдаа Далайн амьтны ертөнцөөр аялж далайд амьдардаг төрөл бүрийн далайн амьтдыг үзэж сонирхон, хүсвэл дурсгалын зургаа татуулан, далайн ертөнцтэй танилцана. Үргэлжлүүлэн Арьсан Эдлэлийн дэлгүүр болон Үнэт Эдлэлийн дэлгүүрээр зочилж, хүсвэл худалдан авалт хийх боломжтой. Ингээд Паттаяа хотын зүг хөдөлнө.  Замдаа заан унана. Орой нь Тай массажинд орж, алжаал тайлна. Орой нь Тайландын алдартай Lady Boy шоуг үзэж сонирхоно. Энэхүү шоу нь Тайландад төдийгүй Дэлхийд алдартай шоу бөгөөд Тайландад ирсэн жуулчин заавал очиж үздэг аж. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Паттаяа

Өглөөний цайны дараа алдарт Алтан Элс арал руу явж амарна. Энд та усанд шумбан, наранд биеэ шарж, элсэн дээр тоглон, завиар зугаалах гэх мэт өөрийн хүссэнээр амарч, алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Өдөр нь Nong Nooch цэцэрлэгээр зугаалж, бяцхан зааны тоглолт үзэн хөгжин баясна. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Паттаяа    

Энэ өдөр чөлөөт өдөр. Та дэлгүүр хэсэх, далайн эрэг дээр наранд биеэ шарах гэх зэргээр хүссэнээрээ энэ өдрийг өнгөрүүлэх боломжтой. /Чөлөөт өдөр тул хоол, унаагаар үйлчлэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 6
Паттаяа - Бангкок 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Бангкок хот руу буцна. Бангкок хотод ирээд Усан парк руу хүргүүлнэ. Ингээд бүтэн өдөржин тоглож наадна. Оройн хоолны дараагаар буудалдаа ирж амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 7
Бангкок - Бээжин - Улаанбаатар

Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд жуулчны автобусандаа суун Үдээс хойш дэлгүүр хэсч, орой нь автобусандаа сууж Бангкок хотын нисэх онгоцны буудал хүргүүлэнэ. Энэ өдөр 4 сарын 02-с 4 сарын 03-нд шилжих шөнийн 01:05 цагаас СА980 дугаарын нислэгээр Бээжин хот руу ниснэ. Ойролцоогооор 4 цагийн дараа буюу 06:30 цагт газардана. Үргэлжлүүлэн Улаанбаатар хот руу СА901 нислэгээр 08:35 цагаас ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа буюу 10:50 цагт газардана. Ийнхүү бидний энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь