Тайланд- Хонг Конг хотын аялал

2019/07/03 - 2019/07/10

Хугацаа

8 шөнө, 7 өдөр

Улс

Тайланд Хонг Конг

Чиглэл

Бангкок Паттаяа Хонг Конг

Ерөнхий мэдээлэл

Тайландын Вант Улс Зүүн Өмнөд Азийн төв хэсэгт дөрвөн улстай хиллэн, далайд гарцтай 513 мянган км² газрыг эзлэн оршдог ба нийслэл нь Бангкок хот, бүрэн эрхт хэмжээт хаант засагтай вант улс юм. Энэ орныг 1939 он хүртэл олон улсад Сиам гэдэг нэрээр нь таньдаг байв. Тай хэлээр ойлголцдог 67 сая гаруй хүн амтай улс юм. Тайланд улс нь аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлсэн улс бөгөөд жил бүр тус улсыг зорин ирдэг жуулчдын тоо тасардаггүй, Аялахад хамгийн тохиромжтой улсын тоонд зүй ёсоор ордог аж. 
Хонг Конг болон Макао хот нь БНХАУлсын муж улсуудын тоонд ордог. Нутгийн иргэд нь хятад хэлнээс гадна англи хэлээр маш сайн ярьдаг. Хонг Конг 7 сая гаран хүн амтай бол Макао 5 зуун мянга гаруй хүн амтай аж. Хонг Конгод Дисней Лэнд, Далайн Парк, Викториа Харбоур боомт болон Викториа Пийк уул зэрэг байдаг бол Макаод тухайн үед галт автсан эртний сүм болон олон том казиногоороо олны танил болсон байдаг.
 

Онцлох

  • Хааны ордон,
  • Baiyoke Tower,
  • Nong Nooch garden,
  • Lady Boy show,
  • Тай массаж,
  • Дисней Лэнд
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Хонг Конг - Бангкок  

Энэ өдөр өглөөний нислэгээр 07:50 цагаас Хонг Конг хот руу ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа буюу 12:20 цагт газардана. Үргэлжлүүлэн 17:00 цагаас Бангкок хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа буюу 19:15 цагт газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Банкок - Паттаяа

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь Бангкок хотын аяллаа эхлүүлнэ. Хаш Бурханы Сүм, Үе үеийн эзэн Хаадуудын амьдарч байсан Сүрлэг Ордон Музейг үзэж сонирхоно. Энэхүү алдарт цогцолбор музей нь нийт 218400 кв метр талбайг эзлэх бөгөөд Тайландын хэв маяг, шашин шүтлэгийг тэр чигт нь илэрхийлж байдаг хийц, загварын хувьд маш гоёмсог, алтаар бүрсэн ордонуудаар хүрээлэгдсэн цогцолбор юм. Мөн Тайланд улсын эртний найман Хааны аж төрж байсан ордонг тэр хэвээр нь хадгалан үлдсэн үнэт өвийн нэгд зүй ёсоор ордог ажээ. Дараа нь Арьсан Эдлэлийн дэлгүүр болон Үнэт Эдлэлийн дэлгүүрээр зочилж, хүсвэл худалдан авалт хийх боломжтой. Ингээд Паттаяа хотын зүг хөдөлнө.  Замдаа заан унана. Орой нь Тай массажинд орж, алжаал тайлна. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 3
Паттаяа  

Өглөөний цайны дараа алдарт Алтан Элс арал руу явж амарна. Энд та усанд шумбан, наранд биеэ шарж, элсэн дээр тоглон, завиар зугаалах гэх мэт өөрийн хүссэнээр амарч, алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Орой нь Тайландын алдартай Lady Boy шоуг үзэж сонирхоно. Энэхүү шоу нь Тайландад төдийгүй Дэлхийд алдартай шоу бөгөөд Тайландад ирсэн жуулчин заавал очиж үздэг аж. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Паттаяа  

Энэ өдөр чөлөөт өдөр. Та дэлгүүр хэсэх, далайн эрэг дээр наранд биеэ шарах гэх зэргээр хүссэнээрээ энэ өдрийг өнгөрүүлэх боломжтой. /Чөлөөт өдөр тул хоол, унаагаар үйлчлэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 5
Паттаяа - Бангкок  

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкок хотын зүг хөдөлнө. Замдаа Дунба цэцэрлэгээр зугаалж, бяцхан зааны тоглолт үзэн хөгжин баясна. Ингээд Бангкок хотод ирээд үзэсгэлэнт ЧаоПрая голоор  завиар зугаална. Уг гол нь нийт 1352 км урт үргэлжлэх бөгөөд Эх далайтай шууд холбогддог байна. Урьд нь уг голоор дамжин Тайландчууд аж амьдралаа залгуулан өдий хүрсэн бөгөөд энэхүү голоороо маш их бахархдаг аж. Ингээд энэхүү алдартай голоор завиар зугаалж, бяцхан урлагийн тоглолт үзэн үдшийн зоог барина. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 6
Бангкок - Хонг Конг    

Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкок хотын нисэх онгоцны буудал хүргүүлнэ. Энэ өдөр Бангкокоос Хонг Конг руу ниснэ. Ойролцоогооор 2 цагийн дараа газардана. Энэ үед орон нутгийн англи хэлтэй хөтөч, жуулчны автобусаар угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. Буудалдаа ирээд байрлан амарна. /буудалдаа ирээд чөлөөт цаг орон нутгийн хөтөч, унаагаар үйлчлэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 7
Хонг Конг      

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд тогтсон цагт буудалдаа цуглан нийтийн унаагаар Диснэйлэнд хүргүүлнэ. Энд та өдөржин тоглож наадсаны дараа тогтсон цагт унаагаар буудалдаа хүргүүлнэ. Буудалдаа ирээд байрлан амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 8
Хонг Конг - Улаанбаатар  

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт онгоцны буудал хүргүүлнэ. Ингээд Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөх болно. 
 

Буудал

Буудал

Зоог


Санал болгох аялал

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь