Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Тайвань-Хайлаар- Манжуур

2020/09/23 - 2020/10/03

Хугацаа

12 шөнө, 11 өдөр

Улс

Тайвань

Чиглэл

Манжуур Тайвань Хайлаар

Ерөнхий мэдээлэл

Тайвань нь газарзүйн байршилын хувьд БНХАУлсын зүүн урд оршдог бөгөөд 23 сая хүн амтай, хүмүүс нь хятад хэлээр ярьдаг. Голлох үзвэрийн газруудад Тайпейн 101 давхар барилга, Хааны ордон, Нар сар нуур, Е-лиу парк, Тарроко хавцал, Алишан уул зэрэг болно.
 

Онцлох

  • Хайлаар, Манжуур хоттой танилцах
  • Манжуур дах музей
  • Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн
  • Хятадын хамгийн хойно орших хийд
  • Манжуур дах хуримын ордон
  • Матрёшка хүүхэлдэйн талбай
  • Ванда худалдааны төв
  • Максим эсвэл Порт ресторан
  • Елиу парк 
  • Хуалянь хот
  • Элуаньби гэрэлт цамхаг
  • Кэньдин цэцэрлэгт хүрээлэн
  • Наран шарлагын газар 
  • Кэньдин парк
  •  Ри юэ тан буюу Нар, Саран нуур

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар-Хайлаар

MR851 (14:40-17:00) Улаанбаатараас Хайлаарын чиглэлд ниснэ. Аялагчдыг тосно, оройн хоолны дараа DE SHENG зочид буудалдаа байрлан амарна. Тус буудал нь дэлгүүр, худалдааны төвүүдэд ойрхон байрлалтай.

Буудал

Онгоц

Зоог

Оройн хоол

Өдөр 2
 Хайлаар-Манжуур 

07:00-09:00 Буудлын өглөөний цай

 үдээс өмнө чөлөөт цаг (Буудал нь худалдааны төв гудамжинд байрлах учраас ойр орчимд их дэлгүүрүүд байгаа)

12:00 Буудлын өрөөг хүлээлгэн өгч,  1 давхарт ачаагаа аваад цугларна. Өдрийн хоолны дараа Хайлаар хоттой танилцах аялал хийнэ. Хайлаар хотын эртний түүхийн дурсгалт гудамж, Хайлаар хотын музейгээр зочилно. Хайлаар хотын аяллаа дуусгаад аяллын автобусанд сууж Манжуур хотын чиглэлд хөдөлнө. (200 км, ойролцоогоор 3,5 цаг явна) Манжуур хотод хүрч зочид буудлын шинэ корпуст байрлана.

Оройн хоолны дараа саун, бассейн, хятадын уламжлалт ургамлын эмчилгээтэй ванн зэргээр 16:30-22:30 цаг хүртэл үйлчлүүлж болно. /өөрийн усны хувцастай явах/

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 3
Манжуур

07:30-09:00 Буудлын өглөөний цай

09:30 Манжуур хоттой танилцах аялалдаа гарна. Хотын гудамж, музей, арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, хятадын хамгийн хойно орших хийд, хуримын ордон (гадна талаас нь үзэж сонирхоно), матрёшка хүүхэлдэйн талбай (гадна талаас нь үзэж сонирхоно), Ванда худалдааны төв, өдрийн хоол (халуун тогоо), үдээс хойш чөлөөт цаг.

19:00-21:00 Оройн хоол “Максим эсвэл Порт ресторан (тоглолт, үзүүлбэр, шоутай)

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Манжуур-Хайлаар-Тайвань

07:00-08:00 Өглөөний цай

08:00-09:00 Чөлөөт цаг. Буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хайлаар хот руу хөдөлнө.  (200 км, ойролцоогоор 3,5 цаг явна)

BR717 (15:50/20:05) цагийн нислэгээр Хайлаараас Тайвань чиглэлд ниснэ. Жуулчдыг тосно, оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Тайвань/Хуалянь

Буудлын өглөөний цай

Тайваний далайн эргийн хойд болон зүүн хойд хэсгийн эрэг дагуу аялахаар явна. Галт уулын халуун магмын урсгалаас үүдэн тогтсон өвөрмөц геологийн тогтоц бүхий Елиу парк (Yehliu geopark)-аар аялал хийнэ.

Галт тэргээр Хуалянь хот руу хөдөлнө. Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Хуалянь/Тайдун

Буудлын өглөөний цай

ГАНТИГ ЧУЛУУТ ХОТ гэдгээрээ алдаршсан Хуалянь хотын аялал.

Хуалянь хотын галт тэргээр далайн эргийн дагуу аялна. Эндээс очир алмазан цаг худалдан авах боломжтой.

Орой нь Тайдун хотод буцаж ирнэ.

Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Кэньдин парк-Тайдун

Өглөөний цай

Элуаньби гэрэлт цамхаг- Энэ гэрэлт цамхаг 1982 онд баригдсан бөгөөд 50 км хүртэлх газрыг гэрэлтүүлдэг. Энд оройн нар жаргахыг харж болно.

Кэньдин цэцэрлэгт хүрээлэн-Тайваний хамгийн эртний үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг юм. Арлын өмнөд үзүүрт байрлах ба 333 км² талбайтай. Тус цэцэрлэгт хүрээлэн нь шүрэн арал, хүрхрээ, элсэрхэг наран шарлагын газар, гэрэлт цамхагаар алдартай.

Парк нь Тайванийн хамгийн өмнөд цэг бөгөөд олон тооны наран шарлагын газар, түүний дотор байгалийн нөөц баялагийг агуулдаг. Кэньдин цэцэрлэгт хүрээлэн нь дэлгүүр, баар, зочид буудал, шөнийн зах бүхий нэг гудамжаас бүрддэг.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 8
Кэньдин парк- Хэйчунь-Гаосюн

Өглөөний цай

Өглөөний цайны дараа “Өмнөд боомт”-д орших наран шарлагийн газар руу явна.  /энд далайн эрэг дээр амрахаас гадна жуулчдад зориулсан олон төрлийн тоглоом дээр нэмэлт төлбөртэйгээр тоглох боломжтой/

Өдрийн хоол

Хэйчунь буюу эртний хотод зочилно.

Орой нь Гаосюн хотод ирнэ.  Зочид буудалдаа байрлан амарна. Орой чөлөөт цагаараа шөнийн захаар худалдаа хийж болно.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 9
Гаосюн-Тайчжун

Буудлын өглөөний цай.

Өглөөний цайны дараа үнэт эдлэлийн худалдааны төвөөр үйлчлүүлнэ.

Өдрийн хоол

 Ри юэ тан буюу Нар, Саран нуур: Уг нуур Тайваний хамгийн өндөр уулын оройд байдаг байгалийн үзэсгэлэн цогцолсон хосгүй нуур юм. 36 хав. дөр.км  талбайтай, далайн төвшнөөс дээш 760 метрийн өндөрт байдаг энэ нуур нь Тайваний аялал жуулчлалын нэг том цогцолбор юм.

Тайчжун хотод буцаж ирнэ.

Оройн хоолоо идээд буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 10
Тайчжун-Тайпэй

Буудлын өглөөний цай

Өглөөний цайны дараа Тайбэй хотын зүг хөдөлнө. /2 цаг явна/

Тайпэй-101 давхар цамхаг дээр гарч Тайбэй хотыг тольдон харна.

Өдрийн хоол

Өдрийн хоолны дараа худалдааны төвүүдээр үйлчлүүлнэ.

Оройн хоолоо зооглоод буудалдаа амарна.

Чөлөөт цаг /шөнийн захаар хулдаа хийх боломжтой./

Буудал

Автобус

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 11
Тайпэй-Хайлаар

Буудлын өглөөний цай

Тайпэй хотын нисэх буудал руу хөдөлнө

ВR718 (10:00/14:20) Хайлаар чиглэлд ниснэ. Жуулчдыг тосно, оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 12
Хайлаар-Улаанбаатар

07:30 Өглөөний цай

Чөлөөт цаг

13:00 Буудлын өрөөг хүлээлгэн өгөх

Хайлаар хотын нисэх буудал руу хөдөлнө

MR852 (18:40/21:20) Улаанбаатар хот руу буцаж аялал өндөрлөнө.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь