2020 оны зуны олимп буюу албан ёсоор Олимпын XXXII наадам нь 2020 оны 7 сарын 24-ны өдрөөс 8 сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохиогдох байсан юм. Токио хот 2013 оны 9 сарын 7-нд Аргентиний Буэнос-Айрес хотод болсон ОУОХ-ны 125-р чуулганаар тус наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Токио хот 1964 оны зуны олимпийг зохион байгуулж байсан бөгөөд 56 жилийн дараа дахин зохион байгуулах гэж төлөвлөсөн байв. Гэвч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас Токиогийн Олимпийн наадам 1 жилээр хойшилж 2021 оны 07 сарын 23-аас 08 сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажилаа хангаж байна.
Японы нийслэл Токио хот 13 сая гаруй хүн амтай, дэлхийн хамгийн өндөр өртөгтэй өндөр хөгжилтэй хотын тоонд ордог. Уур амьсгалын хувьд чийглэл зундаа бүгчим халуун, хамгийн тохиромжтой улирал нь намар байдаг. Өвөлдөө ч хасах хэм руу орохгүй дулаахан хотуудын нэг юм. Үндсэн хэл нь Япон хэл. Голлох аялал жуулчлалын газрууд нь Хааны Ордон, Цахилгаан барааны хот-Акихабара, Дэлхийд хамгийн өндөр цамхаг Скай Трий, Мөнх цаст Фүжи уул, алжаал тайлах халуун рашаан зэрэг үзэж сонирхох маш олон газрууд байдаг. Голлох худалдааны төв нь Гинза, Шинжүкү, Шибүяа дүүргийн их дэлгүүрүүд болон цахилгаан барааны Акихабара дүүрэг. Японы мөнгөний нэгж иен гэх ба 1 JPY= 27 төгрөг орчим. Такси Токио хотод 700 иенээс эхлэх ба эхний 1 км-с хойш км тутамд 700 иен байна. Галт тэрэг 130 иенээс эхлэх ба дуджаар ойрхон газар нэг суугаад буухад 130-500 иен байна. Япон хоол халуун ногоогүй, шингэц сайтай, цагаан будаа, загастай хоол зонхилдог.