Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Токио-2020NE Олимпын аялал 2-цуцлагдсан

2021/07/26 - 2021/08/01

Хугацаа

7 шөнө, 6 өдөр

Улс

Япон

Чиглэл

Токио

Ерөнхий мэдээлэл

2020 оны зуны олимп буюу албан ёсоор Олимпын XXXII наадам нь 2020 оны 7 сарын 24-ны өдрөөс 8 сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохиогдох байсан юм. Токио хот 2013 оны 9 сарын 7-нд Аргентиний Буэнос-Айрес хотод болсон ОУОХ-ны 125-р чуулганаар тус наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Токио хот  1964 оны зуны олимпийг зохион байгуулж байсан бөгөөд 56 жилийн дараа дахин зохион байгуулах гэж төлөвлөсөн байв. Гэвч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас Токиогийн Олимпийн наадам 1 жилээр хойшилж 2021 оны 07 сарын 23-аас 08 сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажилаа хангаж байна. 

Онцлох

  • Фүжи уул
  • Кавагучи нуур
  • Токио хотын аялал
  • Спорт 4 тоглолт

Хөтөлбөр

Өдөр 1
УБ-ТОКИО

Энэ өглөө тогтсон цагт ОУ-ын нисэх буудалд цуглаад бүртгэлээ хийлгээд Токио хот руу ниснэ. 4 цагийн дараа Нарита Олон улсын нисэх буудалд газардаад хөтөч орчуулагчийн хамт унаагаар зочид буудал руу явна. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Олимпын тоглолт

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны  дараа дараах спорт тоглолтуудаас 1-ыг сонгож үзнэ.

10:30   Жүдо    5 хүн

11:00   Бокс    5 хүн

20:30   Сагсан бөмбөг 3*3   4 хүн

Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 3
Олимпын тоглолт

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны  дараа дараах спорт тоглолтуудаас 1-ыг сонгож үзнэ.

10:30   Жүдо  12 хүн

16:30   Хөл бөмбөг /эр хэсгийн 2 тоглолт, SAITAMA ARENA/ 12 хүн

21:00   Волейбол 10 хүн

Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Олимпын тоглолт

З

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны  дараа дараах спорт тоглолтуудаас 1-ыг сонгож үзнэ.

10:00   BMX дугуй

17:00   Бокс  12 хүн

19:00   Бэйсбол

Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
ТОКИО-ФҮЖИ

Өглөөний цайны дараа Токио хотын аялал хийнэ. Эхлээд дэлхийн хоёр дахь өндөр цамхаг Скай три дээр гарч  Токио хотыг тольдоно. Дараа нь Шибүяа дүүрэгт байдаг эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харна. Орой нь Фүжи уулын ойролцоо зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 6
ФҮЖИ

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Фүжи уулын зүг явж аяллаа эхэлнэ. Аяллын эхэнд  дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нуурын байгалийн цогцолборт газарт очиж уулын дүүжин тэргэнд суух ба 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул – ыг харна. Фүжи уул нь  Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. 1706 онд хамгийн сүүлийн удаа дэлбэрсэн. Одоо 24 цаг галт уулын идэвхжилтийн хяналтад байдаг.  Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 7
ТОКИО-УБ

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Нарита олон улсын нисэх буудал руу явж ... нислэгээр Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь