Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Токио-2020 Олимпийн наадмын НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

2020/07/22 - 2020/07/27

Хугацаа

6 шөнө, 5 өдөр

Улс

Япон

Чиглэл

Токио Фүжи уул

Ерөнхий мэдээлэл

2020 оны зуны олимп буюу албан ёсоор Олимпын XXXII наадам нь 2020 оны 7 сарын 24-ны өдрөөс 8 сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохиогдох юм. Токио хот 2013 оны 9 сарын 7-нд Аргентиний Буэнос-Айрес хотод болсон ОУОХ-ны 125-р чуулганаар тус наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Токио хот  1964 оны зуны олимпийг зохион байгуулж байсан бөгөөд 56 жилийн дараа дахин зохион байгуулах гэж байна.

Онцлох

  • Фүжи уул
  • Кавагучи нуур
  • Нээлтийн ажиллагаа
  • 3 спорт тэмцээн

Хөтөлбөр

Өдөр 1
Токио-Фүжи уул

Энэ өглөө тогтсон цагт ОУ-ын нисэх буудалд цуглаад бүртгэлээ хийлгээд Токио хот руу ниснэ. 4 цагийн дараа Нарита Олон улсын нисэх буудалд газардаад хөтөч орчуулагчийн хамт унаагаар Фүжи уулын бүс нутаг руу явна. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 2
Фүжи уул-Токио

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа аяллаа эхэлнэ. Аяллын эхэнд  дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нуурын байгалийн цогцолборт газарт очиж уулын дүүжин тэргэнд суух ба 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул – ыг харна. Фүжи уул нь  Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. 1706 онд хамгийн сүүлийн удаа дэлбэрсэн. Одоо 24 цаг галт уулын идэвхжилтийн хяналтад байдаг.  Орой нь Токио хотын ойролцоо байх Ёкохама хот руу явж зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 3
Токио

Энэ өдрийн үдээс өмнө чөлөөт цаг. Тогтсон цагт зочид буудалдаа цуглана.

20:00 Зуны XXXII Олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа /OLYMPIC STADIUM/

Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Токио

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа олимпийн наадмын дараах спорт тоглолтуудаас сонголтоор 1-ийг үзнэ.

  • 09:00    Туялзуур сэлэм
  • 09:30    Байт харваа
  • 10:30    Жүдо
  • 17:30    Сагсан бөмбөг 3х3
  • 19:40    Волейбол /эр хэсгийн 2 тоглолт, ARIAKA ARENA/

Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өдөр 5
Токио

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны  дараа олимпийн наадмын дараах 2 спорт тоглолтуудыг үзнэ.

  • 16:30    Хөл бөмбөг /эр хэсгийн 2 тоглолт, SAITAMA ARENA/
  • 21:00    Сагсан бөмбөг /эр хэсгийн тоглолт, SAITAMA SUPER ARENA/

Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 6
Токио-Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Нарита олон улсын нисэх буудал руу явж Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь