Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Токио-2020 Олимпийн наадам үзэх 3

2020/07/25 - 2020/07/31

Хугацаа

7 шөнө, 6 өдөр

Улс

Япон

Чиглэл

Токио

Ерөнхий мэдээлэл

2020 оны зуны олимп буюу албан ёсоор Олимпын XXXII наадам нь 2020 оны 7 сарын 24-ны өдрөөс 8 сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохиогдох юм. Токио хот 2013 оны 9 сарын 7-нд Аргентиний Буэнос-Айрес хотод болсон ОУОХ-ны 125-р чуулганаар тус наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Токио хот  1964 оны зуны олимпийг зохион байгуулж байсан бөгөөд 56 жилийн дараа дахин зохион байгуулах гэж байна.

Японы нийслэл Токио хот 13 сая гаруй хүн амтай, дэлхийн хамгийн өндөр өртөгтэй өндөр хөгжилтэй хотын тоонд ордог. Уур амьсгалын хувьд чийглэл зундаа бүгчим халуун, хамгийн тохиромжтой улирал нь намар байдаг. Өвөлдөө ч хасах хэм руу орохгүй дулаахан хотуудын нэг юм. Үндсэн хэл нь Япон хэл. Голлох аялал жуулчлалын газрууд нь Хааны Ордон, Цахилгаан барааны хот-Акихабара, Дэлхийд хамгийн өндөр цамхаг Скай Трий, Мөнх цаст Фүжи уул, алжаал тайлах халуун рашаан зэрэг үзэж сонирхох маш олон газрууд байдаг. Голлох худалдааны төв нь Гинза, Шинжүкү, Шибүяа дүүргийн их дэлгүүрүүд болон цахилгаан барааны Акихабара дүүрэг. Японы мөнгөний нэгж иен гэх ба 1 JPY= 24 төгрөг орчим. Такси Токио хотод 700 иенээс эхлэх ба эхний 1 км-с хойш км тутамд 700 иен байна. Галт тэрэг 130 иенээс эхлэх ба дуджаар ойрхон газар нэг суугаад буухад 130-500 иен байна. Япон хоол халуун ногоогүй, шингэц сайтай, цагаан будаа, загастай хоол зонхилдог.

Онцлох

  • Фүжи уул
  • Кавагучи нуур
  • Токио хотын аялал
  • Спорт 3 тоглолт

Хөтөлбөр

Өдөр 1
Токио-Фүжи уул

Энэ өглөө тогтсон цагт ОУ-ын нисэх буудалд цуглаад бүртгэлээ хийлгээд Токио хот руу ниснэ. 4 цагийн дараа Нарита Олон улсын нисэх буудалд газардаад хөтөч орчуулагчийн хамт унаагаар Фүжи уулын бүс нутаг руу явна. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Фүжи уул

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа аяллаа эхэлнэ. Аяллын эхэнд  дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нуурын байгалийн цогцолборт газарт очиж уулын дүүжин тэргэнд суух ба 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул – ыг харна. Фүжи уул нь  Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. 1706 онд хамгийн сүүлийн удаа дэлбэрсэн. Одоо 24 цаг галт уулын идэвхжилтийн хяналтад байдаг.  Орой нь зочид буудалдаа байрлан амарна.  

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 3
Токио

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Ёкохама хотод байрлах зочид буудал руугаа явна. Дараа нь Токио хотын аялал хийнэ. Эхлээд дэлхийн хоёр дахь өндөр цамхаг Скай три дээр гарч  Токио хотыг тольдоно. Дараа нь Шибүяа дүүрэгт байдаг эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харна. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Токио

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа олимпийн наадмын дараах спорт тоглолтуудаас сонголтоор 1-ийг үзнэ.

  • 08:30    Rowing
  • 09:30    Байт харваа
  • 10:30    Жүдо
  • 15:00    Элсний волейбол
  • 19:40    Волейбол /эм хэсгийн 2 тоглолт, ARIAKA ARENA/

Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Токио

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны  дараа дараах спорт тоглолтуудаас сонголтоор 1-ийг үзнэ.

  • 09:00    Элсний волейбол
  • 10:00    Ширээний теннис
  • 16:30    Хөл бөмбөг /эр хэсгийн 2 тоглолт, SAITAMA ARENA/
  • 17:00    Сагсан бөмбөг 3х3

Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 6
Токио

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны  дараа дараах спорт тоглолтуудаас сонголтоор 1-ийг үзнэ.

  • 10.00    ВМХ дугуй
  • 10:30    Жүдо
  • 19:00    Бэйсбол
  • 19:50    Уран сайхны гимнастик
  • 21:00    Сагсан бөмбөг

Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 7
Токио-Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Нарита олон улсын нисэх буудал руу явж ... нислэгээр Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь