Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Тайланд улсын аялал

2019/10/10 - 2019/10/14

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Тайланд

Чиглэл

Бангкок Паттаяа

Ерөнхий мэдээлэл

Тайланд улс нь ойролцоогор 63 сая гаран хүн амтай, хүмүүс нь Тай болон Англи хэлээр ярьдаг. Лади Бой шоу, Чао Прая гол, Усан дээрх зах, Дунба цэцэрлэг, Хаш бурханы сүм, Алтан элсэн арал болон Тай массажаараа алдартай. Тайланд нь маш халуун уур амьсгалтай, далайн эргийн орон юм. Уур амьсгалаасаа шалтгаалаад халуун ногоо болон далайн амьтан голцуу иддэг. 
 

Онцлох

  • Хаш Бурханы Сүм
  • Baioke Sky Tower
  • Алтан Элс арал
  • Дунба цэцэрлэг
  • Lady Boy шоу
  • Эрдэнэсийн дэлгүүр
  • Тай массаж
  • Арьсан эдлэлийн дэлгүүр
     

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар-Бангкок

Энэ өдөр Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж Бангкок хот руу ниснэ. Ойролцоогоор 6 цагийн дараа Бангкок хотын нийслэлд газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ.
 

Буудал

Shangri-La

Зоог

Өдөр 2
Бангкок - Паттаяа

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь Бангкок хотын аяллаа эхлүүлнэ. Хаш Бурханы Сүм, Үе үеийн эзэн Хаадуудын амьдарч байсан Сүрлэг Ордон Музейг үзэж сонирхоно. Энэхүү алдарт цогцолбор музей нь нийт 218400 кв метр талбайг эзлэх бөгөөд Тайландын хэв маяг, шашин шүтлэгийг тэр чигт нь илэрхийлж байдаг хийц, загварын хувьд маш гоёмсог, алтаар бүрсэн ордонуудаар хүрээлэгдсэн цогцолбор юм. Өдрийн хоолоо алдарт Baiyoke Sky tower –ийн ресторанд зооглоно. Ингээд зугаа цэнгэлийн арал болох Паттаяа руу автобусаар явна. Ойролцоогоор 2 цаг гарангын дараа хүрнэ. Замдаа Тайландын Эрдэнэсийн дэлгүүр болон Арьсан эдлэлийн дэлгүүрээр зочилно. Ирээд алдарт Тай массажинд орно. Энд та хоёр цагийн турш алжаал ядаргаагаа тайлан амарна. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 3
 Паттаяа

Өглөөний цайны дараа алдарт Алтан Элс арал руу явж амарна. Энд та усанд шумбан, наранд биеэ шарж, элсэн дээр тоглон, завиар зугаалах гэх мэт өөрийн хүссэнээр амарч, алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Өдрийн хоолоо арал дээр иднэ. Ингээд буудалдаа хүргүүлэн хэсэг амарна. Дараа нь тогтсон цагт цуглан Тайландын алдартай Lady Boy шоуг үзэж сонирхоно. Энэхүү шоу нь Тайландад
төдийгүй Дэлхийд алдартай шоу бөгөөд Тайландад ирсэн жуулчин заавал очиж үздэг аж. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Паттаяа

Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. Орой нь зочид буудалдаа байрлан амарна. /чөлөөт өдөр тул хөтөч, унаа, хоолоор үйлчлэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 5
Паттаяа

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкок хот руу буцна. Замдаа Дунба цэцэрлэгээр зугаална. Энд та Тайландын үндэсний тоглолт болон эгдүүтэй хөөрхөн зааны тугалын тоглолтыг үзэж сонирхох болно. Ингээд тогтсон цагт нисэх онгоцны буудалдаа хүргүүлэн Бангкокоос-УБ хот
руу ниснэ. Ойролцоогооор 6 цагийн дараа газардана. Ингээд энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Бусад

  • Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
  • 16-аас дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. 10-аас доош хүнтэй аялалд орон нутгийн Англи 
     

Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь