Улан Үд, Итгэл Хамбын мөргөлийн аялал

2019/07/05 - 2019/07/08

Хугацаа

3 шөнө, 3 өдөр

Улс

Орос

Чиглэл

Улан Үд

Ерөнхий мэдээлэл

Бүгд Найрамдах Буриад Ард Улсын нийслэл Улан Үд хот нь тус хотын дундуур урсдаг “Үд” голын нэрээр нэрлэгджээ. 1666 онд Үд голын хөндийд оросууд анхныхаа цайзыг барьж босгон “Дээд Үд“ буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. Тус хотын газар нутгийн хэмжээ нь 365,7 км2, 500000 орчим хүн амтай, Орос, Буриад, бусад үндэстэн ястан холилдон суудаг урлаг, соёл, ШУ, үйлдвэрийн хот юм. Шашин нь христ, будда болон бусад шашин орно. 
1927 оны 6-р сарын 15-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Буриадын 12–р их хамба лам Дашдорж Итигэловын бие 75 жилийн дараа газар доороос гаргаж ирэхэд хэвээрээ, амьд мэт байсан тухай мэдээлэл 2002 онд дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн билээ. 2002 оны 9-р сарын 2-нд лам нар тусгай ёслол үйлдэн 1.5 метрийн гүнд олон жил хадгалагдсан хуш модон хайрцагийг задлахад хамба лам Итегэловын бие яг амьд хүнийх шиг хэвээрээ байжээ. Түүнээс хойш 12-р их хамба Дашдорж Итигэлов-д итгэл биширлээр мөргөн гуйсан хэн бүхний хүсэл биелдэг тухай амнаас ам дамжин яригдаж, дэлхийн өнцөг булан бүрээр хүмүүс ирж залбирал үйлдэн хүслээ шивнэдэг болжээ.
 

Онцлох

  • Дашдорж Итигэлов-д мөргөх
  • Улан Үд хотын төв талбай
  • “Абсолют” дэлгүүр,
  • “Рынок” хүнсний зах
     

Хөтөлбөр

Өдөр 1
Баасан. УБ -Улаан-Үд

Энэ өдөр орой 18:30 цагт Драгон төвийн өмнө бэлэн ирсэн байна. Нью Жуулчин Турс ХХК-ны 64-84 УНЛ дугаартай ягаан өнгийн, далавчтай морины логотой автобусанд суудлаа эзэлнэ. 19:00 цагт Улан-Үд чиглэлд хөдлөнө. Зам зуур идэх хүнсээ өөрсдөө сайн бэлдэж авч явна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Бямба. Улаан-Үд

Шөнө дунд 01 цагийн үед Алтанбулагийн хил дээр ирж өөрсдийн мөнгөөр хоол идээд 2 улсын хилээр очергүй гарч өглөө 07-08 цагийн үед Улан-Үд хотод ирж  өглөөний цай ууна. Дараа нь Итгэл Хамбадаа мөргөхөөр Улан-Үдээс 35 км зайтай Иволга Дацан явна. Дацанг гороолж тойрсоны дараа Итгэл Хамбын Өргөөнд орж багшдаа мөргөнө. Өдрийн хоол. Улан-Үд хотын төвтэй танилцан, Ленины толгой, Усан Оргилуурын дэргэд дурсгалын зураг авахуулан дараа нь шопиинг хийнэ. Оройн хоол. Чөлөөт цаг буюу Арбатын гудмаар зугаалах г.м. Буудалдаа амарна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Ням. Улан-Үд – УБ


Өглөөний цай ууна. Буудлаа хүлээлгэж өгнө. Шоппинг. Өдрийн хоол иднэ. Шоппинг хийх. Дараа нь орой 18:30 цагт автовокзал дээр ирж 19:00 цагт УБ буцна. 22-23 цагийн үед 2 улсын хилээр гарна. Хил гараад Алтанбулаг дээр өөрсдийн мөнгөөр оройн хоол иднэ. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Даваа. УБ        

Даваа гаригийн өглөө 07-08 цагийн үед УБ хотод ирсэнээр энэ удаагийн аялал маань өндөрлөх болно.
 

Буудал

Буудал

Зоог


Санал болгох аялал

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь