Дэлхийн стандартыг үйлчилгээндээ MNS ISO 45001:2018 MNS ISO 9001:2016 ISO 14001:2015

Токио 2020 наадам гадны үзэгч, хөгжөөн дэмжигчдийг хүлээн авахгүй

2021-03-23


2020 оны зун болох байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 1 жилээр хойшилж 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдах байсан Токиогийн Зуны XXXII Олимпын наадам гадаадын үзэгчгүй зохион байгуулагдахаар боллоо.

2021 оны 03 сарын 20-ны өдөр Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах, Токио 2020 зуны Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото нар онлайнаар уулзсаны дараа энэ  шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэр нь тамирчид, Японы ард иргэд, нийт үзэгч, хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлын үүднээс гаргасан шийдвэр бөгөөд ингэж шийдвэрлэх нь үнэхээр хэцүү байсныг тэд дурджээ.

Манай компани нь Токио-2020 Олимпын наадмын тасалбар худалдах онцгой эрхтэй агентаар ажиллаж байсан бөгөөд нийт 1,2 тэрбум төгрөгийн тасалбар худалдан авч, Монголын 800 гаруй хөгжөөн дэмжигчдийг Олимпын наадам үзэх аялалдаа бүртгэн, бэлтгэл ажлаа хийж байсан билээ. Бид нийт аялагчдын төлбөрийг буцаалтыг нэн даруй хийх талаар Японы талтай харилцан ярилцаж байгаа бөгөөд хурдан хугацаанд шийдвэрлэхээр хичээн ажиллах болно.

Хамтран ажилладаг нийт харилцагч, үйлчлүүлэгч, хөгжөөн дэмжигчдэдээ нөхцөл байдлыг ойлгон хүлээцтэй хандаж байгаад талархлаа илэрхийлье.


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn