Дэлхийн стандартыг үйлчилгээндээ MNS ISO 45001:2018 MNS ISO 9001:2016 ISO 14001:2015

Цэнхэрийн халуун рашаанд амрах аялал-Сувиллын аялал

2021/08/19 - 2021/08/21

Хугацаа

4 шөнө, 3 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Хангайн бүс-Дотоод аялал

Ерөнхий мэдээлэл

              АЯЛЛЫН  ЗАРДАЛ 

Хүний тоо -1 хүн - Том хүн- 700 000 төг

Онцлох

  • Дотоод аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг зохион байгуулна
  • Байгууллага, хамт олноороо аялахад хамгийн тохиромжтой
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч үйлчилнэ
  • Тав тухтай, тохилог жуулчны бааз
  • Олон төрлийн өвчин анагаах шидтэй хүхэрт рашаанд амарна

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Хархорин – Цэнхэрийн халуун рашаан /520км/

 Энэ өдөр өглөө 07:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос эртлэн хөдлөж Өвөрхангай аймгийн нутагт байрлах байгалийн олон бүсчлэлээс бүрдсэн, говь хангай хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг бүхий Баянговь-д байрлах “Элсэн Тасархай” орж цагийг зугаатай өнгөрүүлнэ. Өдрийн хоол замдаа иднэ.

Элсэн тасархай нь хангай, говь, тал хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг бөгөөд зурваслан тогтсон элсээ даган айлууд нь зундаа олноор зуншдаг. Өндөр гэгээн Занабазар таван настай байхдаа Элсэн тасархайд зандан мод ургаарай гэж хэлэх гэснээ андуурч арц хүж ургаарай хэмээчихжээ. Тийм ч учраас Элсэн тасархайд одоог хүртэл арц хаа сайгүй ургадаг болжээ.

Элсэн тасархайд та бүхэн :

  • Тэмээ унах / төлбөртэй /
  • Чаргаар элсэн дээр гулгах
  • Элсэн дээр биеэ шарах

Орой 18:00 цагт Шивээт Манхан жуулчны бааздаа ирж оройн хоолоо идээд амарна

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Цэнхэрийн халуун рашаан

Өдөр 2 - 3 өдрүүдэд

Эдгээр өдрүүдэд та бүхэн, өдрийн 3 хоолтой. 

Ресортдоо тав тухтай сайхан өнгөрүүлээрэй.  

Шивээт Манхан Ресорт-д таны авч болох үйлчилгээнүүд : 

  • Монгол болон Европ хоолны ресторан
  • Байгалийн био идэвхт элемент бүхий халуун рашаан, бассейн болон душ
  • Наранд биеэ шарах талбай
  • Малчин айлд зочлуулан нүүдэлчин ахуйтай танилцах
  • Байгалийн үзэсгэлэнт газруудаар морин болон явган аялал хийх
  • Алжаал тайлах төрөл бүрийн массаж
  • Монгол үндэсний хоол Хорхог, Боодог хийх
  • Спорт тоглоомын талбай
  • Галын наадам
  •  Диско бүжиг хийх
  • Хөгжөөнт тоглоом тоглох
  • Шатар, Даам тоглох

 

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Цэнхэрийн халуун рашаан

Өдөр 2 - 3 өдрүүдэд

Эдгээр өдрүүдэд та бүхэн, өдрийн 3 хоолтой. 

Ресортдоо тав тухтай сайхан өнгөрүүлээрэй

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Цэнхэрийн Халуун Рашаан-УБ

Энэ өдөр өглөөний цайгаа уугаад, Гэрээ хүлээлгэж өгөөд үдээс өмнө 10 - 11 цагийн үед Улаанбаатар хот руу хөдөлнө.

Ийнхүү таны дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол

Бусад

Аяллын үед анхаарах зүйлс:

  • Аяллын хугацаанд цаг нарийн баримтлах
  • Аяллын ахлагчид хэлэлгүй дур мэдэн ийш тийш уул хадаар явах, гол ус, нууранд орохгүй байх
  • Архи согтууруулах ундааг хэмжээтэй хэрэглэх
  • Гэр болон Ресортод байрлахдаа бусад жуулчдын тав тухтай байдлыг алдагдуулахгүй байх
  • Орой 23 цагаас хойш чанга дуу чимээ гаргахгүй байна.
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ халуун рашаан, бассейн болон душ-д орохгүй байх
  • Гэр бааз болон автобус унааны эд хогшилыг эвдэж сүйтгэхгүй байх. Түүнээс үүдэн гарах төлбөрийг хувь хүн бүрэн хариуцна.

Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь