Улаанбаатар – Нагояа
Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр ... цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Хүннү эйр компанийн онгоц ... цагт Улаанбаатараас хөөрч Нагоя хотын Чүбү нисэх онгоцны буудал дээр ... цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчийн хамт нутгийн хөтөчтэй уулзан зочид буудалдаа байрлан амарна. Хоол: Онгоцонд
Осака
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр дэлхийн үзэсгэлэн World Expo–г үзэж танилцахаар явна. 2025 онд зохион байгуулагдаж байгаа дэлхийн үзэсгэлэн Осака хотын Юмэшима арал дээр болно. Үзэсгэлэнгийн гол сэдэв нь “Ирээдүйн нийгмийг хамтдаа бүтээх – Амьдралын гэрэлтэх төлөвлөгөө” бөгөөд эрүүл мэнд, тогтвортой хөгжил, шинэ технологи зэрэг салбартай холбоотой инновац, хамтын ажиллагааг дэмжих томоохон үзэсгэлэн билээ. Энд 150 улсын том компаниуд болон 28 сая зочид ирнэ гэж төлөвлөгдсөн. 21-р зууны хамгийн том үзэсгэлэнгээр зочлоорой. Хоол: Өглөө
Осака - Киото
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр хөтөлбөрөө сонгож болно. 1. Үзэсгэлэн явах 2. Осака хотын Юниверсал парк явах. Universal Studio Japan – дэлхийн хэмжээний алдартай сэдэвчилсэн паркт Super Nintendo World, The Wizarding World of Harry Potter, Jurassic Park зэрэг бүсүүдтэй. Орой Киото хотын зочид буудалд байрлан амарна. Хоол: Өглөө
Осака – Киото - Нагоя
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа Киото хотын Кёмизүдэра сүм болон Киото хотын эртний гудамжаар аялна. Дараа нь Фүшими Инари шинто шашны сүмийг үзнэ. Энэ сүм нь цагаан будааны бурхан Инарид зориулсан олон бунхан мөн хамгийн алдартай нь тори хаалганууд байдаг. Энэ сүм нь эд баялаг дууддаг гэдгээрээ нэртэй бөгөөд японы ихэнх хувийн хэвшлүүд хандив өргөсөн байдаг. Орой зочид буудалдаа байрлан амарна. Хоол: Өглөө/Өдөр/----
Нагоя – Улаанбаатар
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Чүбү ОУНОБ руу явна. Онгоц .... д хөөрч, Улаанбаатарт ..... т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно. Хоол: Өглөө